Улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын томоохон компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ үеэр илэрсэн зөрчил дутагдлыг өчигдөр тус газрын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.
"Баярс констракшн" компанийн үйл ажиллагаанд шалгалт хийх үеэр илэрсэн зөрчил дутагдлын талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Зэст "Тус компани Сүхбаатар дүүргийн нутагт Гаалийн ерөнхий газрын барилга, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх V сургуулийн дэргэд 40 айлын орон сууц барьж байна.
Гаалийн ерөнхий газрын конторын барилгын ажил үндсэндээ дууссан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу сантехникийн угсралтын ажлыг зогсоогоод байна. Тус барилгын наймдугаар давхрын ханын диафрагмыг газар хөдлөлийн зохих стандартын дагуу хийгээгүй. Диафрагм алдагдсаныг шинжээчид дүгнээд барьж болно гэсний дагуу үргэлжлүүлэн барьсан тухай ярьж байсан. Харин V сургуулийн дэргэд барьж байгаа орон сууцын хувьд зургийн дагуу бариагүй, шинээр зөвшөөрөлгүй давхар нэмж угсарсан. Ханыг өөрсдийн үйлдвэрлэж буй перилит материалаар барьжээ. Түүнчлэн дээрх хоёр барилга нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурыг урд хөршийнхтэй хольж барьжээ. Барилгын материалын цемент, зуурмагийн чанар нь стандарт хангахгүй байгаа. Зуурмагийн химийн нарийн шинжилгээг хийлгээгүй байсан" гэж ярилаа. Тус компанийн V сургуулийн дэргэд барьж буй орон сууцны барилгын давхар нэмсэн асуудлыг шалгаж стандартад нийцэж буй эсэх, газар хөдлөлийг тэсвэрлэх эсэхийг шинжилж дүгнэлт гаргасны дараа нураах, барилгын ажлыг үргэлжлүүлэх талаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Үргэлж хэрэглэгчдээс гомдол гаргаж байдаг "Эко констракшн"-ы барилгын чанарын асуудлыг холбогдох хүмүүсийг нь байлцуулан хэлэлцлээ. Тус компани нийслэлийн гурван дүүрэгт 30 гаруй барилга барьж буй аж. Тэдний байнга гаргадаг зөрчил бол батлагдаагүй, экспертизээр хянагдаагүй зураг төслөөр байнга барилгын ажлаа эхлүүлдэг. Тухайлбал "Нарлаг" хотхоны шугам сүлжээний зураг хянагдаагүй, "Баянзүрх" хорооллын барилгын зураг хянагдаагүй, дөнгөж суурийн зураг гаргачихаад түүнийхээ дагуу барилгын ажил эхэлдэг дутагдал байгаа аж. Тус компанийн барьсан барилгын чанарын асуудлаар сүүлийн долоо хоногт гэхэд гурван өргөдөл мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн байна.
Барилгын хяналтын улсын байцаагч А.Мягмаржавын танилцуулснаар "Материал импэкс" компанийн хашаанд барилгын суурийн ажил хийж эхэлсэн. Энэ оны гуравдугаар сарын 6-нд уг ажлыг зогсоох шаардлага өгсөн ч тус компанийнхан үл тоомсорлож суурийн ажлыг үргэлжлүүлсэн байна. Зарим барилгын талбайн инженер нь зураг төслөө ч уншиж мэдэхгүй байгаа тохиолдол гарлаа. Барилгын чанар дулаалгын асуудал хангалтгүй байна. Тухайлбал, барилгын ханын хөнгөн блок дээр шууд шавардлага хийдэг нь дулаалга муутай болох магадлалтай. Өвлийн цагт өнгөрсөн оны аравдугаар сард 11 дүгээр давхрын баганыг цутгасан нь хөлдсөн байв. Газар хөдлөлийн норм хангахгүй байгаа. Мөн барилгын суурийн хэсгийг хөрсөөр хучих ёстой атал хогоо хийж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.
Ашиглалтад өгсөн барилгын талаар нэлээд гомдол ирдэг. Үүнд ямар арга хэмжээ авч, гомдлыг хэрхэн барагдуулж байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагынхан тус компанийнхнаас лавласан юм. Үүнд тус компанийн захирал С.Нямдаваа "Манай ашиглалтад оруулсан ихэнх барилгыг туслан гүйцэтгэгчид хийсэн. Тэднээс энэ гомдол үүдэлтэй. Бид гомдол мэдээллийг барагдуулах баг байгуулан ажиллаж байна" гэсэн юм.
УМХГ-ын дэд дарга Б.Баасан хурлын өмнө компанийн удирдлагад дүгнэлтийн төслийг бичгээр танилцуулсан. Түүний саналаар "Эко констракшн"-ы барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлах санал оруулсан байжээ. Харин компанийн удирдлага цуцлахгүй байх талаас нь анхаарч, бид зөрчил дутагдалаа арилгахын төлөө ажиллана. Оны шилдэг барилгын компани шүү дээ эрхийг маань бүү хасаач гэж байсан юм.
Харин УМХГ-ын дарга Б.Баасан "Ард түмний эрх ашгийн үүднээс үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл хангалттай байна. Барилга, хот байгуулалтын яам яагаад ийм зөрчил дутагдалтай компанийг оны шилдэгээр шалгаруулсныг гайхаж байна. Албан тушаалтнаар түрүү бариулж намайг дарамтлахгүй шүү. Долдугаар сарын 1 хүртэл хугацаатай үүрэг өгч эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түр хойшлуулъя. Хэрэв арилгаагүй тохиолдолд цуцлах болно" гэв.
Г.Цолмон