Дэлхий нийтэд 200 сая гаруй хүн давсагны үйл ажиллагааны өөрчлөлтөөс шээх үйл ажиллагааны хямралтай байна гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байдаг. Манай орны хувьд ЭНЭШТөвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг (Г. Санждорж)-аас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн 32.2 хувьд нь энэ өвчний тохиолдол байгааг илрүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн дарамтат шээс задгайралт өвчин
Шээс дарамтат задгайрал гэдэг нь хэвлийн дотоод даралт
огцом ихсэх үед шээгүүр бүрэн хаагдахгүйн улмаас шээс өөрийн эрхгүй гарах
байдлыг хэлнэ.
Шээс өөрийн эрхгүй гарахад өвдөх зовиургүй ч амьдралын хэвийн хэвшлийн үед өмд үргэлж нойтон байх, өөрөөс нь шээс үнэртэх эцэстээ хамт олноосоо ичих, зугатах, зожигрох байдал үүсэн нийгэм, ариун цэврийн бэрхшээл, дарамтыг өвчтөний сэтгэхүйд үүсгэдэг. Иймээс, шээс дарамтат задгайрал гэж нэрлэдэг.
Шээс дарамтат задгайралт өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин
зүйлс
Уг өвчин үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг.
• Гэдэсний
үйл ажиллагааны хямралууд, өтгөн хаталт
• Биеийн
хүчний байнгын хүнд хөдөлмөр, хөдөлгөөнт спортоор хичээллэдэг хүмүүст шээс
задгайрал элбэг тохиолддог
• Биеийн
жин ихсэх нь шээс задгайрал өвчинтэй нягт холбоотой болохыг судлаачид тогтоосон
байдаг.
• Шулуун
гэдэсний суналт нь нугасны мэдрэлээр дамжин давсагны мэдрэлжилтийг
алдагдуулдаг.
Давсагны архаг үрэвсэл давтан сэдрэх бүрд шээс задгайрлын хавсарсан хэлбэр илэрдэг ба давсагны архаг үрэвсэл нь хоёрдогчоор мэдрэлийн өөрчлөлт үүсгэдэг байна.
Уушигны архаг өвчнүүд тухайлбал, гуурсан хоолойн архаг үрэвсэл, багтраа, хурхирч унтах, тамхи татах зэрэг үед хэвлийн дотоод даралт огцом ихэсч шээс задгайрдаг. Никотин нь аарцгийн ёроолыг сулруулахын зэрэгцээ давсагны булчинг агшаадаг нь амьтан дээр хийсэн судалгаагаар илэрчээ.
Уг өвчин үүсэхэд нөлөөлж байгаа зарим нөлөөллүүдийг эрт илрүүлж тохирсон эмчилгээг хийхэд уг өвчин эрс багасдаг.
Шээс дарамтат задгайралт өвчнийг дараах байдлаар
ангилдаг.
1. ШДЗ
өвчний 1-р зэрэг: Ханиах, найтаах, инээх зэрэг биеийн хүнд хөдөлмөрийн үед шээс
гардаг.
2. ШДЗ
өвчний 2-р зэрэг: явах, юм чирэх, өргөх зэрэг хөнгөн хөдөлмөрийн үед шээс
гардаг.
3. ШДЗ
өвчний 3-р зэрэг: Зогсоо үед шээс гарах ба хэвтээ, тайван үед гардаггүй
Эмчилгээ
Шээс дарамтат задгайрах өвчнийг мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчилдэг. Мэс
заслын бус эмчилгээний аргад эмийн,
биеийн тамир, физик, протез эмчилгээний аргууд ордог. Мэс заслын бус эмчилгээ
гэдэг нь өвөрмөц арга хэрэгслээр тусгай энэ чиглэлээр мэргэшсэн урогинекологч
эмчийн заавраар удаан хугацаанд
үргэлжлүүлэн хийж үр дүнд хүрдэг эмчилгээний арга юм. Манай улсын эрүүл мэндийн
салбар, эх барих эмэгтэйчүүдийн практикт урогинекологийн салбар үүсэн хөгжиж,
уг өвчнийг оношлон мэс заслын эмчилгээний дэвшилтэт, шинэлэг аргаар амжилттай
эмчилж байна.
Хэрвээ танд дээр өгүүлсэн зовиур илэрч, хаана хандахаа мэдэхгүй, мөн энэ талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандаарай.
Улаанбаатар хот. ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг. Г.Санждорж, Д Владимир.
Д.Владимир ЭНЭШТ-ийн ЭБЭК-ийн нэгдсэн мэс заслын хагалгааны тасгийн эрхлэгч, урогинекологч ( бага аарцгын эрхтнүүдийн нөхөн сэргээх мэс засалч )