Ноолууран эдлэл тансаг хэрэглээ бөгөөд нэр хүндийн баталгаа. Гэтэл сүүлийн үед үнийн өсөлттэй холбоотойгоор хольцтой ноолуурыг цэвэр хэмээн сурталчлан үнэд хүргэх хүмүүс олширч, худалдаачид алдагдал хүлээх болсон. Урд хөршид олимп болох гэж байгаатай холбоотой ноолуурын импортоо хориглосон нь дотооддоо эцсййн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, түүхий эдээ экспортолдог манай улсад хүндээр тусна гэж учир мэдэх хүмүүс ярих боллоо. Монгол улс ноолуур үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Өнгөрсөн онд 14 сая ямааг тоолж гаргасан. Жилд 5400 тонн бохир ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай.
Манай улс дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 34 хувийг бэлтгэдэг. Гэтэл бид ноолуурын эцсийн бүтээгдэхүүнээ ч үйлвэрлэж чадахгүй байна. Сүүлийн хэдэн жил манай улсад ноолуурын үйлдвэр олноор бий боллоо. Ихэнх нь анхан шатны боловсруулалт хийх компани. Бид дотоодынхоо ноолуурын зах зээлд үр дүнтэй, ашигтай хувилбар сонгож чадахгүй байгааг харуулж байна. Хатуухан хэлэхэд, Монгол улс Хятадын ноолуурыг бэлтгэдэг бааз болчихжээ. Ноолуур үнэтэй түүхий эд учир үнэ тогтвортой байх болно. Дэлхийн зах зээл дээр самнасан ноолуурын үнэ 80-90 ам.доллараар үнэлэгдэж байгаа. Харин манай улсад нэг кг ноолуур 40 мянган төгрөг. Тэгэхээр энэ үнэ тийм ч үндэслэлтэй биш аж. 1995 онд нэг кг ноолуурын үнэ 12 мянган төгрөг байсан. Харин экспортын татвар нь 4000 төгрөг байлаа. Одоо ч хэвээрээ. Үнэ нь 40 мянгад хүрчихээд байхад 4000 төгрөгийн татвар авч байгаа нь эдийн засагт алдагдалтай. Ноолуур бол чухал бүтээгдэхүүн. Магадгүй татварыг нь сүүлийн 12 сарын үнийн дунджийн 30 хувиар тогтоож болно. Уян хатан байх ёстой. Аливаа улсын хөгжил үндэсний аж үйлдвэр дээр тогтдог. Тэгэхээр аж үйлдвэр нь нөөц бололцоо, түүхий эдийн чадавхи дээр оршин тогтнодог болно. Ноолуурын үнэ унаснаар аж үйлдвэрүүд хохирно. Тэгээд ч манайх шиг түүхий эдээ экспортолдог улсад хүнд цохилт болно. Тиймээс бид арай өөр аргаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх цаг ирчихээд байна.
Манай улс Хятадтай тоо, үнээр өрсөлдөж чадахгүй. Гагцхүү чанараар олон улсын зах зээлд байр сууриа эзэлнэ. Монгол улсын ноос ноолуурын чанарт хяналт, шинжилгээ хийдэг нэгдсэн лаборатори нь шинжилгээнд ирж байгаа ноолуурын 50 орчим хувь нь самнасан ноолуур, 17-18 хувь нь хонины угаасан ноос, 10-аад хувь нь үйлдвэрлэлийн сав, хялгас, байна.
Дотоодын зарим үйлдвэр хятадаас ноолууран ээрмэл бүтээгдэхүүн импортолж ирээд, "Монголд үйлдвэрлэв" гэсэн шошго наан худалдаж байгаа гэнэ. Түүхий эдээ гадагш нь хямдхан гаргачихаад, эргээд илүү үнээр худалдан авч байна гэсэн үг. Манайхаас авсан түүхий эдээр үйлдвэрлэсэн байна уу гэхээр үгүй. Харин ч муу ноолуураар хийсэн, хольцтой эдлэл орж ирээд байна. Байдал ийм ноцтой хэмжээнд хүрээд байхад тавьдаг хяналт гэж алга. Засгийн газар хяналт шалгалт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар ч хамаарна. Хяналтын байгууллагын дэргэдэх хараат бус нөхцөл нь бүрдээгүй лабораторид шинжилгээ хийлгэхийг хориглодог. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллага байх ёстой.
Цаашид бид ноолуурынхаа нэр хүндийг өсгөж зөвхөн Хятадад ч биш бусад оронд нийлүүлдэг болох хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартчилал хэмжил-зүйн төвтэй хамтран "Үндэсний лабораторийн тогтолцоог боловсронгуй болгох" сэдэвт уулзалт, семинар зохион байгуулсан. Энэ үеэр манай улсад лабораторийн нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй байгаа тухай хөндсөн. Түүнчлэн хувийн лабораториуд олноор байгуулагдаж байна. Зах зээлийн нийгэмд хэвийн л үзэгдэл. Тэгэхдээ тэдгээрт тавих хяналт алга. Гэтэл лаборатори гэдэг маш өндөр хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар сайтай, хөндлөнгийн байгууллага. Хонгорын хөрсийг судлахаар гадаадын шинжээчид ирлээ. Гэтэл манай улсад дотооддоо шинжилгээ хийх лаборатори байдаг ч хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Ялангуяа улсаас дотоодынхоо лабораториудыг дэмжиж, сайн хөрөнгө оруулалт хийж өөд нь гаргахгүй байна.
Н.Лхагвасүрэн