Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын “Цог хийморийн тууж”, “Их хайрын
өргөл” нэртэй хоёр ном хэвлэгдэн гарлаа. Нэгэн үеийн нэрт жүжигчдийн тухай
өгүүлэх энэ хоёр номыг зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар бичсэн байна.
Нэг гэр бүлийн ардын жүжигчин хоёр уран бүтээлч маань маргааш номынхоо нээлтийг
хийх юм. Ардын жүжигчин П.Цэрэндагвын сонирхолтой ярилцлагыг хүргэе.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл хийж
байна?
Сүүлийн үед ажиллаж байгаа уран бүтээл гэвэл, энэ оны эхээр Мэндсайханы
зохиол “Мануухай” гэдэг жүжигт тоглож үзэгчдийн хүртээл болголоо. Мөн төрийн
шагналт Д.Төрбатын “Харц хатан” жүжгийн Цагаан шоот гэдэг роль дээр ажиллаж
үзэгчдэд хүргэлээ. Дөнгөж он гараад Габлегийн зохиол “Үнсгэлжин” жүжгийн хааны
дүрд тоглож үзэгч багачууддаа өргөн барилаа.
-Танайх хүүхдийн жүжиг тавьдаг
болчихсон юм уу?
-Ер нь манайх хүүхдийн жүжиг хийдэг шүү дээ. “Үнсгэлжин” манайд өмнө нь
тавигдсан жүжиг. Одоо зарим бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд надад шинэ ажил болж
орж ирж байгаа ийм жүжиг. Мөн дөнгөж арван хэд хоногийн өмнө “Үхэж үл болно”
гэж уран сайхны түүхэн киноны зураг авалтын ажил дуусгачихаад ирлээ. Энэ кино
одоо монтаж дуу чимэглэлийн ажилдаа ороод явж байгаа юм.
-“Үхэж үл болно” гэж Чингэсийн тухай
монголчуудын өөрсдийн хийж байгаа кино мөн биз дээ. Ямархуу кино болох нь вэ.
Та хэний дүрийг бүтээв?
-Жамуха гэдэг роль дээр ажиллаж байна. Найруулагч Л.Эрдэнэбулганы удирдлага
дор энэ киноны зураг авалтад ажиллаад амжилттай дуусгалаа. Ямар кино болсныг
үзэгчид дараа үзэж мэдэх байх аа. Ер нь энэ Чингэс хаанаар бол арван хэдэн улс
кино хийчихсэн. Тэгээд энд бол уран бүтээлчийн хувьд харах анзаарах, иргэний
хувьд эмзэглэх зүйлүүд олонтаа тохиолдож байсан болохоор, өөрт тулаад ирсэн
болохоор иргэний хувьд эмзэглэж явсан байр сууриа уран бүтээлчийн хувьд илэрхийлэх
боломж олдож байгаад нэг талаар олзуурхууштай боловч бас их хариуцлагатай ажил
гэж бодож хэрдээ л хичээж зүтгэлээ.
-Жамуха бол маш сонирхолтой түүхэн хүн.
Балжинням найруулагчийн “Чингэс”, Өвөр Монголын “Чингэс хаан” кинонуудад
бүтээсэн Жамухаас таны Жамуха юугаараа онцгой болж байгаа вэ?
-Ерөөсөө Жамуха гэж хэн юм бэ гэдгийг түүхэнд янз янзаар л тайлбарладаг,
янз янзаар л гаргалгаанууд гаргаж байна. Энэ бүхэн дээр Цэрэндагва өөрийн гэсэн
гаргалгаагаа нэмэрлэе гэж бодсон. Гэхдээ нэгэнт түүхэн дүр гээд үлдчихсэн ийм
дүр дээр ажиллана гэдэг тэр болгон гаргалгаа хөөгөөд байх бас хэцүү байдаг.
Ямар ч байлаа гэсэн энэ дүрээр дамжуулаад иргэний хувьд эмзэглэж яваа зүйлээ уран
сайхны аргаар шийдэж харуулах боломж надад олдсон. Энэ бол тэр болгон хүнд
олдоод байдаг хувь заяа биш ээ гэж би бодож байгаа юм. Жамуха бол нэг ч их
харгис хэрцгий байх нь хаашаа байх бол ямар ч байсан өөрийн гэсэн үзэл бодолтой
ийм Жамухыг хийх юм сан гэж тэмцэж явна. Энэ дүр рүү ороход намайг түлхсэн
асуудал, иргэний хувьд эмзэглэж явдаг зүйл нь ийм юм. Их хөлгөн судар Нууц
товчоон дээр тэмдэглэсэн хоёр зүйл миний анхаарлыг асар ихээр татдаг. Чингэс,
Жамуха энэ хоёр хүн гурван удаа андгай тангараг тавьсан. Яах гэж, юуны тулд энэ
андгайг тавив? Ерөөсөө энэ түүх шастирыг үзэж байхад монгол эр хүн андгайг нэг
л удаа тавьдаг. Андгай гэдэг бол тэр болгон ч хүссэн зоргоор тавиад байдаг зүйл
биш. Тэгээд тэр тавьсан андгайдаа хүрдэг монгол ёс жаяг, дэг, тэвчээр, ухаан
гээд энэ андгайн цаана монгол эр хүнийг тодорхойлдог шинжүүд байдаг. Гэтэл энэ
хоёр хүн яагаад гурван удаа андгай тавив гэдэг миний хувьд асар их анхаарал
татсан. Нөгөө талаар, “Нууц товчоо”-нд тэмдэглэгдэн үлдсэнээр “Жамуха Тэмүжин
хоёр нэг өвөртөө орж хэлдэггүй үгээ хэлэлцэж, ярьдаггүй яриагаа ярьж нэг оройг
өнгөрүүлэн хонов оо гэж байдаг. Тэд юу ярив? Үнэхээр “Монголын нууц товчоо”-нд
нууцлагдаж үлдсэн юм байгаа бол энэ л байна. Ингэж нууцалж байгаа учраас нууцыг
тайлах гэж оролдсон эрдэмтэн мэргэд олон бий байх аа. Миний хувьд энэ тайллыг
уран бүтээлчийн дэврүүн сэтгэлээс гадна монгол амин ухааны үүднээс нь тайлах
гэж л оролдсон алхам. Ингэж л бодож ажилласан даа. Яагаад Нууц товчоо гэж
нэрлэсэн юм. Монголчууд нуух юмаа нуусан шиг нууж чаддагт л хэргийн учир оршоод
байгаа юм уу даа. Тэгвэл Жамуха, Чингэс хоёрын дундах юуг нуучихав аа гэдэг
сонирхол татахгүй байхын аргагүй юм.
-Театрын тухайд таны үгийг сонсъё.
Дэлхийн театрын сонгодог дэгийг Монголынхоо хөрсөнд суулгасан алтан үе, Гантөмөр,
Мягмарнаран гуай та нарын үе манай драмын урлагийг маш өндөр түвшинд авч ирсэн.
Одоо тэр дэг ямар нэг хэмжээгээр алдагдаад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яг өөрийн чинь дурсаж хэлж байгаа энэ үе бол театрын түүхэнд маш онцгой
тэмдэглэгдэж үлдсэн ийм үе. Ерөөсөө Монголын театрын хөгжлийн оргил үе гэж хэлж
болно. Үнэхээр Монголын театрын урлаг дэлхийн театрын урлагтай мөр зэрэгцэн
гарч ирсэн том үе бол гарцаагүй энэ үе мөн. Үүнтэй хэн ч маргахгүй. Үнэхээр
тийм өндөр түвшинд байсан юм бол өнөөдөр яагаад түүнийг бариад явж чадахгүй
байгаа юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр нийгмийн амьдралын ороо
бусгаа цаг бол зөвхөн театрын урлагт биш Монголын нийгмийн амьдралд бүхэлд нь
нөлөөлчихсөн юм гэдгийг хэн хүнгүй мэднэ ээ. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн
давалгаа ямар ч салбарт эрсдэл дагуулсан. Тийм учраас энд театр ч хөл алдсан.
Их, багагүй хөл алдсан. Нийгмийн амьдрал эдийн засгийн хувьд ч, хөл алдсан,
оюун санааны хувьд ч хөл алдсан. Ийм арван хэдэн жилийг бид нар туулж ирж
байгаа юм. Гэхдээ нэгэнт өмнөх үеийн бий болгочихсон тэр хөрс суурийг бид
гээхийг нь гээж, авахыгаа авах хүн ёсны ухаанаар хандаж энэ театр, энэ мэргэжилд
үнэнч байж театрыг өнөөг хүртэл авч хүрч ирсэн нь бас ч чамлаад байх зүйл биш.
Бид арван хэдэн жилийн хугацаанд яавал дэлхий нийтийн гольдролд хөл нийлүүлэх
вэ гэдгийг тэр хөл алдаж явсан үедээ бодож, авах гээхийн ухаанаар шүүн тунгааж
зүтгэж ирснээс өнөөдөр энэ театр өдий дайтай байгаа юм. Өнөөдөр театр тодорхой
хэмжээнд бас ажиллаж үүргээ гүйцэтгэж байна гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
-Драмын театр өнөөдөр үүргээ гүйцэтгэж
чадахгүй байгааг үзэгчид баттай хэлж чадна. Шинэ юм биш юм аа гэхэд урын
сангаасаа сорчлоод үзүүлж болно биз дээ. Тэгэхгүй байна. Хааяа нэг Лхагвасүрэн,
Жаргалсайхан гуайн жүжгийг тавьчихаад үүнийгээ театр ажиллаж байна, нийгмийн
оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэж байгаа бол энэ худлаа. Энэ талаар
таны бодлыг сонсъё?
-Театр өнөөдөр ажиллаж тодорхой хэмжээнд уран бүтээл хийж байгаа ч үүн
дотор ярих яриа, асуудал байхыг би үгүйсгэхгүй. Энэ бол зөвхөн театрын асуудал
биш. Монгол орон даяараа өнөөдөр хөлөө олчихсон ямар салбар байна. Ямар ч
салбар байхгүй. Гэтэл энд онцгой анхаарах төрийн анхаарал байна уу. Хэрвээ улс,
улс улсдаа тусгаар улс гэж байх юм бол соёл, хэлийг нь ариун дагшнаар нь авч
явах газар нь ерөөсөө театр байдаг. Тэгвэл төр үүнд анхаарах ёстой. Яаж
анхаарах ёстой юм гэдэг бол өөр асуудал. Ямар ч байлаа гэсэн энд ажиллаж ирсэн
хүмүүсээ буруутгах учир огтоос байхгүй гэж би боддог. Би эд нарыгаа хайрладаг.
Энэ хэцүү цаг үед энэ театрын нарийн зүйлийг авч гарах гэж чадлынхаа хэрээр
эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа хамт олноо би дотроо шүтэж биширч явдаг. Тийм ч
учраас би энд үеийнхэнтэйгээ мөр нийлүүлж, залгамж халаадаа тус болчих юм сан
гэсэн сэтгэлээр ажиллаж, амьдарч өдий хүрч байна. Бидний туулсан зам бол багадаагүй.
Нөгөө талаар ерөөсөө театрын урлаг гэдэг нийгэмд яг ямар үед нь гольдролдоо
зөв ордог юм бэ гэхээр, нийгмийн амьдрал тогтворжоод эвээ олоод ирсэн тохиолдолд
театрт хоёргүй сэтгэлээр зүтгэх тийм орчин бүрдээд ирсэн цагт театр гарцаа
байхгүй эрдмийн театр гэдэг утгаараа цогцолж ирдэг юм болов уу даа гэж боддог
юм. Тийм цаг ирнэ гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.
-Драмын эрдмийн театр гэж байгаа шүү
дээ, тийм ээ?
-Манай театр эрдмийн гэдэг тодотгол, хаяг зүүсэн асуудал бол зүгээр нэг
чимэг хачир биш. Энэ нэрийг өгсөн тухайн цаг үе бол улс үндэснийхээ хэлэнд
анхаарч байсан анхаарлын илрэл гэж би ойлгодог шүү. Харин одоо чухам тэр
хэмжээгээр анзаарч харж байна уу гэдэг өөр асуудал. Даяарчлалын тухай ид яригдаж
байгаа энэ үед бид англи хэлтэй болчихоод, даяаршчихаад Монголын тусгаар тогтнолыг
хамгаална гэдэг юу л бол. Бид өөрсдийн хэлтэйгээр, соёлтойгоор даяарчлалд орж
бусдын анхаарлыг татна уу гэхээс биш зээлдмэл ухаанаар, ишлэлийн онолоор
даяарчлалыг тунхаглан зарлана гэвэл нэг их гавьяа бүтээхгүй байх аа гэж би
боддог.
-Саяхан манай нэг нэртэй найруулагч
одоо эрэгтэй жүжигчин гэхэд л Хасар Жагаагаас өөр олигтой жүжигчин алга гэж
хэлсэн юм. Үнэхээр тийм юм уу?
-Гаралгүй яахав. Тэгж амны алдас хийж, энэ нэгэн цаг үед болохоос нь
болохгүйг хүртэл зүтгэж, дараагийн цаг үедээ боломжтойхон шиг хүргээд өгчихье
гэж зүтгэж яваа хүмүүст би үгийн угаадас цацмааргүй байна. Үнэхээр тэр найруулагч
хүн жүжигчдэд санаа зовж, эмзэглэж байгаа бол би их талархалтайгаар хүлээж
авмаар байна. Жүжигчид гэдэг бол төрж гарах эх ундарга нь үзэгчдийн төлөөнөө
оюунаа ширгээж чөмгөө барж явдаг найруулагч байдаг юм.
Тэгвэл бид нар өнөөдөр нэг нэгэн рүүгээ үгийн угаадас цацаж байхын оронд тэр
хүсээд байгаа жүжигчдээ бэлдэхэд би хэр хэмжээний хувь оруулж чадах вэ гэдгээ
бас бодох хэрэгтэй. Тэгэхээр бид одоо сургалтад маш их анхаарах ёстой. Ний
нуугүй хэлэхэд өнөөдөр урлагийн олон салбар сургуулиуд байгаад би дотроо
эмзэглэдэг. Би түрүүн ишлэлийн онол, зээлдмэл ухаан гэж ярьсан. Бид яг л ийм
зарчмаар л хүн бэлдэх гэж оролдож байна.
Тэгвэл, өнөөдөр тусгаар Монгол Улсын тусгаар монгол жүжигчнийг бэлдчихээр
ямар дэг сургууль байна вэ. Тийм дэг сургууль байхгүй учраас өнөөдөр ийм юм
руу орж байгаа байхгүй юу. Яг нарийндаа хэлэхэд, Европын соёлтой танилцуулах
гэж энэ дэг жаягийг чинь авчирч өөрийнхөө хөрсөнд ургуулах гэж л тэмцсэн
өмнөх үеийнхээ сургалтын дэг жаягийн үлдэгдэл өдий хүрч ирж байгаа болохоос
бид нар өөрсдөө хийчихсэн юм байхгүй л байгаа байхгүй юу. Үүнийг бол бэлдэх
ёстой.
-Тоглохоос татгалзах жүжгийн зохиол гэж
танд байв уу, ер нь байдаг уу?
-Жүжигчин хүнд тэр болгон татгалзах дүр байдаггүй. Харин одоо бол тийм
юм байдаг болж эхэлж байгаа юм билээ. Ер нь жүжигчин хүн миний ойлголтоор бол,
найруулагчийн өмнө зуурчихсан гурил л байх ёстой. Ямар хэвэндээ цутгах нь
найруулагчийн эрх. Яг миний өмнө авчраад тавьчихсан хэвэнд ороход бэлэн байх
тийм биеийн болон оюун санааны бэлтгэлтэй байж гэмээнэ би жүжигчин байна.
-Та ер нь их хурц дайчин дүрүүдийг голдуу
бүтээсэн байх юм. Аядуу намдуу хүний дүрд тоглох боломж танд бий юу?
-Надаас гарч байгаа араншингийн хувьд тухайн тодорхой дүрдээ шингэж
үлдсэнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ би хурц дайчин хүн болох гэж амьдралдаа
жүжиглэж чаддаггүй. Би хурц дайчин хүнд л тоглоно шүү, өөр дүрд тоглохгүй
гэж найруулагчийн өөдөөс хэлдэг жүжигчин би биш. Би оногдсон юмаа л хийдэг жүжигчин.
Миний хувьд төрт ёсны уламжлалтай холбогдсон, тэр дундаа Монголын төрийн
төлөөнөө оюунаа чилээж, чөмгөө дундалж явсан түүхэн хүмүүсийн дүр дээр
ажилласан бүтээл олон бий. Ялангуяа кинонд. Монголын гурван төрд оюунаа чилээж
чөмгөө дундалж явсан Жалханз хутагт Дамдинбазар, үндэсний эрх чөлөөний төлөө
тэмцэж явсан манлай баатар Дамдинсүрэн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга
Данзан байна. Гол нь би иргэний хувьд эмзэглэж явсан зүйлээ уран бүтээлчийн
дүрүүдээр дамжуулан илэрхийлэх боломж олдсонд л баярлаж явдаг. Театрын тайзан
дээр гэхэд би Богд хаанд тоглосон. Бас бус хаадад тоглосон. Сонгодог жүжигт ч
адил. Тэгээд яасан бэ гэхээр, ерөөсөө төр гэдэг чинь маш эмзэг шүү гэдгийг л
энэ бүхнээс ухаарч авсан. Төрд гарч ирсэн хүмүүс төрийн хүндтэй суудалд гарч
ирчихээд өөрийнхөө тухай ихээхэн бодоод ирэх юм бол чи төрийг төр ч биш, юу ч
биш болгодгийн үлгэр энд агуулагдаж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гэж орж
ирсэн. Тиймээс би их азтай.
-Жүжгийн зохиол гарахгүй байна гэж
театрын уран бүтээлчид гомдоллодог тал бий. Үнэхээр тийм юм уу, эсвэл энэ
худлаа юу?
-Худлаа ч бас биш шүү. Жүжиг, жүжгийн зохиол хоёроо манайхан ялгаж чаддаггүй
учраас ийм юм яригдаад байгаа юм. Нарийн анзаараад харах юм бол жүжгийн зохиол
байна уу, үгүй юу гэдэгт нэг их эргэлзээд байх юм байхгүй Жүжгийн зохиол байхгүй.
Хөөрхий минь, сүүлийн хэдэн жил Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, хөөрхий, С.Жаргалсайхан
маань бурхан болчихлоо, тэгээд Д.Төрбат энэ хэд л одоо энэ театрт гал залгуулж
байна.
-Театр яагаад урын сангийн жүжгээсээ
тогтмол тоглохгүй байна вэ?
-Жүжгүүд нь байж байна аа. Тэгвэл түүнд чинь тоглох жүжигчин хэд байна вэ
гэхээр асуудал гараад ирдэг байхгүй юу. Энэ чинь нарийн асуудал. Найруулагч,
жүжигчин гээд тэр бүрэлдэхүүн нь одоо алга.
-Та одоо өөр шигээ эрэгтэй жүжигчин
бэлдэж байна уу?
-Эрж л байна.
-Олдохгүй байна уу?
-Олдохгүй байна.
-Мэндбаяр гуай та хоёрын их сайхан ном
гарчээ. Энэ ном хэрхэн бүтсэн тухай сонирхуулахгүй юу?
-Миний нэг найз, автозамын Монгол Улсын зөвлөх инженер Гомбо гэж хүн бий.
Тэр найз маань “Чи одоо өчнөөн жил ажиллалаа. Одоо хойч үедээ, дараагийн хүнд
хэрэг болох ном хийгээч гэж санал болгосон. Тэгээд нээрээ энэ чинь яагаад байж
болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Тэгээд бид хоёр баримтуудаа цуглуулаад
өөрийнхөөрөө бичиж тэмдэглэсэн юмнуудаа авчраад Чулуунбаатарт хандсан. Бид
өөрөө бичлээ гэхэд халтар хултар юмыг чинь хүн уншаа ч уу, үгүй ч үү. Мэргэжлийн
хүн тэр баримтуудыг юманд оруулна гэдэг өөр. Өөр болгож байгаагийн учир нь би
өөрөө мандах гээд байгаадаа биш, миний номыг уншсан хүнийг би хүндэтгэх
хэрэгтэй гэдэг үүднээс бид хоёр Чулуунбаатарт хандсан юм. Тэр чинь зөвхөн
Цэрэндагва, Мэндбаяр хоёрын ном биш ээ. Дараагийн цаг үед судалгаа болохоор,
жишээ нь театрт тавигдсан жүжгүүдийн жагсаалтыг он дараалан жагсаасан байх
жишээтэй ийм ном болсон. Магадгүй бид нараар дамжаад энэ нэгэн цаг үеийн
шалгуурыг давсан манай театрын тухай судлахад нь сонирхсон хэн хүнд гарын
авлага болох болов уу гэж санаж байгаа юм.
-Маргааш та хоёр номынхоо нээлтийг
хийнэ гэсэн. Ямар арга хэмжээ энэ үеэр болох юм бэ?
-Бид хоёр номтой болсондоо баярлаж байна. Энэ номын ард олон хүний итгэл,
хөдөлмөр шингэсэн байгаа. Тэгэхээр тэр итгэлийг даах ноён нуруутай байх ёстой
гэж бид бодож байгаа юм. Тэгээд нөхдөдөө баярласан сэтгэлээ илэрхийлж хүндэтгэл
үзүүлэх юм. Дараа нь “Чойном” гэж жүжиг тоглоно. Энэ жүжигт Мэндбаяр бид хоёр л
тоглох юм. Шартолгой гуай Чойномын хэлсэн, бичсэнээс нэг ч үг оруулалгүй
“Чойном” гэдэг жүжгийн зохиол биччихжээ. Маш сонин. Тэгээд энэ жүжгийг бид
хоёр тоглож үзэгчдэд хүргэх гэж байгаа юм.
Н.Пагма