gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн энергийн төвөөр аялсан тэмдэглэл

Нийгэм
2008-05-06
0
Twitter logo

Дэлхийд энергийн төв болсон газар тун цөөхөн байдаг гэнэм. Эх болсон Монгол нутагт минь байх дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлыг татагч тэрхүү газрыг үзэж сонирхлоо. Бид эх нутагтаа байгаа гайхамшгийг үл тоох атлаа харийн нутгийн сайн сайхныг бахдан ярьдаг нэг дутагдалтай.

Говийн зүүн хэсэгт орших Дорноговь аймгийн Хамрын хийд. Энэ газрыг Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэжээ. Тус газар нь Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн (1803-56) эх нутаг юм.

Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуулах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ. Данзанравжаагийн уран бүтээл одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, гүн ухааны бүтэн боть, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, олон арван уран зургууд бүтээсэн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч хүн юм. Тэрээр эмэгтэй хүнийг дээдлэн хүндэлдэг байсан нэгэн.

1856 онд Данзанравжаа 53 насандаа Манж, Хятадын  бодлогоор хорлогдон нас барсны дараа түүний шарилыг Балчинчойжоо лам занданшуулан Гивааданравжаалин цуглуулгын сүмд бусад эд өлгийн зүйлстэй хамт авдарлан залсан гэдэг. Харин өдгөө Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь түүний чандар хадгалагддаг юм билээ.

Хутагт Данзанравжаа  83 наслах ёстой байсан гэдэг. Гэвч өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, өв залгамжийг нь бүрмөсөн устгах байсныг урьдчилан харсан ажээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон хэмээн ярьдаг. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрыг байгуулсан ч гэдэг. Тиймээс Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч овог нэрээ шившин үлдээдэг юм билээ. Ингэснээр тус газар ирснээ дуулган бүртгүүлж байгаа хэрэг хэмээн нутгийн олон билэгдэнэ. Зөвхөн Догшин Хутагт хийгээд түүний шавь нарын үр хойч, тэдгээртэй ямар нэгэн байдлаар холбоотой хүн л тус газарт очдог гэдэг. Харин очих ёсгүй хүмүүс нь яагаад ч юм тэр газар хүрдэггүй гэдэг юм билээ.

Тэрхүү Шамбалын оронд нэвтэрснээр энергийн төв хэмээх тэр газарт хүрнэ. Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж өөр өөрийнхөөрөө энергийг авна. Хойхно талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах ёстой юм.

Догшин ноён хутагт Данзанравжаа  нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэдэг. Тиймээс тэнд гарсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн архийг хадгалан авч одсон.

Хамарын хийд цааш явахад Догшин Хутагтын бясалгал үйлдэж, бүтээл туурвиж байсан гэх агуйнуудыг үзэж сонирхоно. Данзанравжаа өдөр бүр хоол идэхийнхээ өмнө модон тагшаа хаданд үрдэг байжээ. Сүүл сүүлдээ түүний аяга нь шингэн бүү хэл зүйл тогтох аргагүй хавтгай болж байсан гэдэг. Энд түүнтэй хамт бясалгал үйлдэж байсан олон лам байсан гэх бөгөөд тэд бүгд өл даалгүй таалал төгсчээ. Тэдгээрийг таалал төгсөх бүрийд агуйн амыг хааж бөглөдөг байсан гэх.

Аяллын төгсгөлд Баянзүрх хайрхан хэмээн нэрлэсэн “Хүслийн уул”-нд очно. Хүслээ шившин шившин галд ноцоодог гэх энэ ууланд олны хөл үл тасарна. Говийн уул гэхэд огцом өндөр агаад галт уулын хүрмэн чулуун хайргаар бүрхэгдсэн байдаг. Энэ уулыг халхын үзэсгэлэнт долоон хайрханы нэг гэж үздэг ажээ. Уулын оройд зөвхөн эрчүүд гарах “эрхтэй” гэх бөгөөд түүний бэл хавьцаа бүсгүйчүүд хүслээ бичсэн цаасаа шатаана. Энэ бүхэн энерги авах гэсэн хэн бүхний аяллын маршрут болох аж.

Сакура цэцэглэх цагаар явсан бидний нөхдийн аялал ч ийнхүү өндөрлөсөн юм. Юутай ч Говийн Догшин Хутагт Дулдуйтын Данзанравжаа гэх агуу хүний ухааны бяд, хөлийн мөр хүрсэн газар очсондоо баярлаад ханашгүй. Харин замын зардлаас өөр гавьтай зардал гараад байхгүй энэ газарт аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал түүний үр хойчдоо үлдээсэн их ачийн өчүүхэн хэсгийг ч болов бий болгох биз ээ.

О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан