Хууль зүйн үндэсний төвийн сургалтын төвийн дарга, хууль зүйн ухааны доктор
Т.Мэндсайхантай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гэтэл яам, агентлагийн гаргасан шийдвэрүүд шүүх дээр очоод унах нь ердийн үзэгдэл
боллоо. Энэ ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль биелүүлэх ажлыг зохион байгуулах
нь Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын үндсэн үүрэг. Гэвч Засгийн газрын
түвшинд хууль хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн дутагдалтай зүйл байна. Тухайлбал,
хууль батлагдлаа гэхэд уг хуулийг хүлээн аваад харьяа байгууллага, албан тушаалтанд
хүргэх, иргэд байгууллагад таниулан сурталчлах явдалд Засгийн газар бага
анхаарч ирлээ. УИХ-аас хууль батлагдан гарлаа, маргааш нь тэр хуулийг хэрэгжүүлэх
төлөвлөгөө гаргаж, шаардлагатай хүн хүч, нөөцийг хуваарилах, хуулийг дагаж мөрдүүлэхтэй
холбогдсон ажил үүргийн хуваарь, заавар гаргах, удирдамж чиглэл өгөх,
хяналт тавих, тайланг сонсох зэрэг арга хэмжээг авах ёстой. Энэ ажилд их
хойрго ханддаг. Зарим үед Засгийн газар, яам, агентлаг нь батлагдсан хуулийг хүлээн
авангуутаа уг хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр хуулиар олгоогүй эрх мэдлийг өөртөө
авах маягаар нэмэлт журам гаргаад явчихдаг. Ийнхүү хууль тогтоох эрх мэдэл
Засгийн газарт шилждэг буруу практик засрахгүй байна. Мэдээж ийм хууль зөрчсөн
шийдвэрүүд нь Захиргааны хэргийн шүүх дээр очихоороо унах нь ойлгомжтой.
Харамсалтай нь, Засгийн газрын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхийн
харьяаллаас гаргах тухай Цэцийн шийдвэр 2005 онд гарснаас хойш Засгийн газрын
шийдвэрт тавих шүүхийн хяналт байхгүй болчихлоо.
-УИХ хууль батлан гаргахдаа түүнийг дагаж гарах журам, зааврын хүрээг тогтоож
болох уу?
-Ийм боломж бий. Тухайлбал, “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн
тухай” хуулиар тусгай журам тогтоохыг яам, агентлагт хорьсон байдаг. Ийнхүү
журам гаргахыг хуулиар хориглож эсвэл хязгаарлан өгч болно. Түүнчлэн хуулийн зөвхөн
ийм зүйл, заалтыг тодотгож журам гаргаж болно хэмээн зарим хүрээ хязгаарыг
сайд, дарга нарт зөвшөөрч болох. Хэрэв ийм чиг үүрэг өгөх юм бол, тэр нь маш
тодорхой байх ёстой. Хуульд ийм тодорхой зүйл оруулдаггүйн улмаас яам, тамгын
газрынхан өргөтгөсөн тайлбар хийгээд журам гаргаад явчихдаг. Зөвхөн хуулиар зөвшөөрснийг
төрийн байгууллага хийх учиртай юм. Гэтэл манайд хуулиар хориглоогүй юм чинь
хийчихнэ гэдэг. Үүнээс болж хуулийн нэр хүнд унаж хуулийг үгүйсгэх, хууль
хэрэгжихгүй болох шат руугаа явдаг.
-Тэгэхээр хуулиар хориогүй ч өөрт нь
зөвшөөрөөгүй зүйлийг төрийн байгууллага албан тушаалтан хуулийг дагаж
гарсан журмаар олж аваад байна гэсэн үг үү?
-Тийм. Хуулиас давсан эрх мэдлийг хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан
тушаалтнууд өөрсдөө бий болгож, өөрийн дур зоргоор нэг удаагийн аман болон
бичгэн актаар олон зүйлийг шийдэх боломжтой болдог. Үүнийг “Иргэнд газар өмчлүүлэх
тухай” хууль дээр аваад үзье. Иргэн 0.07 га газрыг өмчлөх эрхтэй гэж хуульд
заана. Бодит амьдралд хаана, ямар газрыг ямар журмаар авах, хэн зөвшөөрөл
олгох, холбогдох мэдээллийг хаанаас авах зэргийг үндсэндээ Газрын албаны
дарга, байцаагч өөрийнхөө үзэмжээр шийдвэрлэх эрх мэдэлтэй болчихсон байх
жишээтэй.
-Хуулиас дээгүүр гараад явчихсан энэ журмыг хаана хэн яаж цэгцлэх ёстой юм бэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нийтээр дагаж мөрдөх журмыг бүртгэдэг.
Энэ хүрээнд салбарын сайд яам, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг
дарга нар бүх нийтээр дагаж мөрдөх журам тогтоосон бол заавал ХЗДХЯ-нд ирүүлэх
ёстой. Түүнийг хуулийн хүрээнд болжээ гэж яам үзэх юм бол бүртгэж авдаг. Бүртгэгдсэн
журам заавал олон нийтийн хүртээл болж хэвлэгдсэнийхээ дараа мөрдөгдөнө. Энэ
журам бүрэн хэмжээгээр мөрдөгдөхгүй байх, мөрдөгдсөн ч ХЗДХЯ бүрэн хянаж
чадахгүй байгаагаас хуулиас давсан журам гарч ирэх нөхцөл бүрдээд байгаа юм.
Уг нь үүнийг хуулиар зохицуулмаар байна. Эрх зүйн шинэтгэлийн 1998 оны хөтөлбөр,
түүний дагуу хууль тогтоомжийг шинэчлэх үндсэн чиглэлд нийтээр дагаж мөрдөх
журам тогтоож буй дэд акт гаргах асуудлыг хуульчлах заалт байсан юм. Энэ заалт
одоо болтол хэрэгжээгүй байна. Цаашдаа үүнийг хуульчлах хэрэгтэй. Нийтээр
дагаж мөрдөх журмыг сайд, даргын тогтоол, тушаалаар биш хуулиар гаргадаг байх
нь чухал.
-УИХ-ын түвшинд гэсэн үг үү?
-Тийм.
-Олон түмнийг төрийн байгууллагаас хүндрүүлж байгаа нэг зүйл нь хэн гол албан
тушаалтны гарын үсгийг шаардах явдал байдаг. Албан тушаалтны гарын үсэг
гэдэг тийм үнэтэй зүйл мөн үү?
-Хуулийг хэрэгжүүлэх нэрээр гаргасан журмаараа олон хүнээс хамааралтай гарын үсэг
цуглуулах шаардлагыг гүйцэтгэх засаглалын байгууллага ихэвчлэн өөрсдөө гаргадаг
байхгүй юу. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, төрийн байгууллагууд, албан тушаалтнууд
бусад этгээдээс аль болох илүү эрх мэдэл олж авах, тус тусдаа хаяагаа манаж,
хариуцлагаас зугтах зөн совингоороо олон хүний гарын үсэг цуглуулах журамд
дурладаг. Хоёрдугаарт, Эрх мэдэл олж авахын тулд дээд шатны дарга нар заавал өөрөө
гарын үсгээ зурахыг сонирхдог. Уг нь төрийн байгууллагууд ажлаа уялдуулаад
нэг нь зөвшөөрөл олгох эсвэл төрийн байгууллагыг төлөөлөөд тухайн ажил хариуцсан
ажилтан шууд зөвшөөрөл, тодорхойлолт олгож яагаад болохгүй гэж. Бизнесийн
байгууллагад жирийн ажилтан, худалдагч нь шууд борлуулалт, үйлчилгээ хийж
болоод байна шүү дээ. Эрх зүйт төр хөгжсөн ихэнх улсад заавал албан тушаалтны
гарын үсэг гэлгүй бүртгэлтэй баримт бичгээр асуудлыг шууд шийдээд явдаг байх
жишээтэй.
-Гарын үсгийн онцгой шаардлага нь гар хүндрүүлэх
зам руу оруулаад байна л гэж хэлдэг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ. Ажлаа хурдан бүтээх, цаг хожих зорилгоор гар хүндрүүлэх хэлбэр рүү
хэлбийж болох магадлал өндөр. Жишээ нь, барилга барих, ашиглалтад оруулахын
тулд 50-60 хүний гарын үсэг цуглуулах амар уу. Төрд ийм олон жижиг бүтэц, ийм
олон жижиг эрх мэдэлтнүүдтэй байх шаардлагатай юу гэдэг асуулт тавигдана шүү
дээ.
-Амьдралд алхам тутамд байгаа гарын үсэг,
хуулийг хүндрүүлсэн журам зэрэг нь байх ёстой зүйл гэж хууль зүйн шинжлэх ухаан
үздэг үү?
-Гарын үсэг гэдэг нь тодорхой албан тушаалтан эрх мэдлийнхээ хүрээнд гаргаж
байгаа шийдвэрийг баталгаажуулж байгаа нэг хэлбэр. Зарим баримт бичгийн хувьд
гарын үсэг бол мэдээж байна, гарын үсгийн хариуцлага гэж мөн байлгүй яахав. Энэ
утгаараа гарын үсэг хэзээ ч алга болохгүй. Гэхдээ зарим үед албан тушаалтны
гарын үсэг бол төрийн байгууллагын дотоод асуудал. Иргэдэд төрийн эрх бүхий
байгууллагын нэр байхад хангалттай. Тухайлбал, төрөөс иргэдэд олгож буй олон
төрлийн баримт бичиг дээр төрийн байгууллагын нэр, бүртгэлийн дугаар байхад
хангалттай шүү дээ. Зарим улс орон гарын үсгийг халчихсан. Үүнийг манайх
аажмаар нэвтрүүлэх хэрэгтэй. Ийм боломж бий.
-Таны ярьж байгаагаас үзэхэд гарын үсэг нь тодорхой албан тушаалтан хариуцлага
хүлээх үүднээс зурдаг зүйл юм байна. Гэтэл манайд хэн нэгний асуудлыг шийдэх үүднээс
хэрэглэдэг. Энэ нь гарын үсэг гэдэг юмыг байх ёстой байрнаас нь хэд дахин өргөн
хүрээнд хавтгайруулчихжээ гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Байгууллагын нэртэй, бүртгэлийн дугаартай тодорхой зүйл
дээр заавал гарын үсэг шаардлагагүй ба хууль зүйн хувьд хүчинтэй байх
боломжтой. Орчин үед автоматаар, бичгийн тусгай машинаар зөвшөөрөл,
тодорхойлолт, лавлагаа олгох техникийн нөхцөл бүрдээд байна.
-ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил энэ албан
тушаалд томилогдсон даруйдаа баахан журам урсан. Тэр хүчингүй болсон
журмуудыг иргэд яаж мэдэх вэ?
-Эрх мэдэл нь хуулиасаа давсан, иргэдэд хүнд суртал болсон тогтоол, тушаалаар
батлагдсан журмуудыг хүчингүй болгосон нь сайн хэрэг. Энэ талаар иргэдэд
мэдээлэх ёстой. Өнөөдөр иргэдэд хууль тогтоомжийг мэдээлдэг хүртээмжтэй эх
сурвалжийн тогтолцоо бүрэлдээгүй байна. Яахав одоо www.legalinfo.mn гэдэг
цахим мэдээллийн сүлжээнээс шаардлагатай мэдээллийг авах боломжтой байна.
Гэхдээ иргэн бүр ийм боломжийг ашиглаж чадахгүй шүү дээ.
-Ингэхэд иргэдийн ярьдаг хүнд суртлыг
Засгийн газрын түвшний байгууллага албан тушаалтнууд журмаар бий болгоод байдаг
юм байна шүү дээ. Үүнээс зайлсхийх арга зам байхгүй юү?
-Монголд өнөөдөр нийгмийн гол, гол харилцааг зохицуулах хуулиуд үндсэндээ
боловсрогдон гарчихаад байна. Хуульчид хуулийн материаллаг хэм хэмжээ гэж
ярьдаг, энэ нь эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлдог. Энэхүү
эрх, үүргийг нь хөдөлгөөнд оруулдаг, эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг
зохицуулдаг хэм хэмжээг процессын хэм хэмжээ гэдэг.
Өнөөгийн ихэнх хуульд процессын журмыг бүрэн гүйцэд суулгаж чадаагүйгээс түүнийг
дараа нь тогтоол, тушаалаар журамладаг ба улмаар энэ процессыг хэрэгжүүлдэг
албан тушаалтан нь маш хүчтэй болчих тохиолдол олонтаа байна. Үүнийг цаашдаа
хууль тогтоох шатанд өөрчлөх хэрэгтэй юм. Ингээгүй тохиолдолд албан тушаалтан
өөртөө эрх мэдлийг өөрсдийн баталдаг журмаар аваад байх энэ байдал өөрчлөгдөхгүй.
Монгол Улс цаашид хууль дээдэлдэг төртэй байхын тулд Засгийн газар, яам,
агентлагийн даргын тогтоол, тушаалаар нийтээр дагаж мөрдөх журам тогтоох
явдлыг бүрэн халах ёстой.
Г.Эрдэнэбат