Хүүхдүүдийн дунд алдаршсан, амнаас салдаггүй энэ ая нь 1970-аад онд АНУ-д үүссэн бөгөөд зуны зуслангуудад түгэн дуулагддаг ардын дуу байсан гэж үздэг. АНУ-ын хөгжмийн зохиолч Жонатан Райт 2011 онд өөрийн хувилбарыг бичиж аваад ютүб сувагт байршуулжээ.
Таван жилийн дараа Өмнөд Солонгосын Pinkfong компани уг дууны “doo doo doo doo doo doo” хэмнэлтэй хувилбарыг хийж, ютүбд тавьсан байна. Энэ хувилбар нь дэлхийн хамгийн олон удаа үзсэн бичлэг болж, тоо томшгүй олон дахин найруулга, орчуулга, бүр кино хүртэл бүтээхэд нөлөөлсөн.
Цар тахлын үед энэ дуу 7 тэрбум гаруй үзэлттэй болж ютүбийн түүхэнд хамгийн олон удаа үзсэн бичлэг болжээ.
Райт өөрийн хувилбарын зохиогчийн эрхийг эзэмшинэ гэж мэдэгдсэн бол Pinkfong энэ нь нийтэд нээлттэй ардын дуу бөгөөд тэдний хувилбар бол зүгээр л өөр найруулга гэж маргажээ.
Шүүхийн шийдвэрээр Райтын хувилбар нь анхны ардын дуунаас “хангалттай их өөрчлөлт ороогүй” тул бие даасан бүтээл гэж үзэх боломжгүй бөгөөд ингэснээр зохиогчийн эрхийн хуулиар тусдаа бүтээл болгон хамгаалагдахгүй гэж дүгнэжээ.
Pinkfong-ийн "Baby Shark" ютүб сувагт гарсан даруйдаа хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн дунд алдаршиж, тэд дуурайн бүжиглэж маш хурдан түгсэн.
2020 оны 11 сард цар тахлын үед энэ дуу 7 тэрбум гаруй үзэлттэй болж ютүбийн түүхэнд хамгийн олон удаа үзсэн бичлэг болжээ. Дөнгөж нэг жилийн дараа энэ бичлэг 10 тэрбум үзэлт /одоо 16 тэрбум/ хүрсэн анхны бичлэг болсон байна.
Эх сурвалж: BBC