gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     1.28
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -13
Зурхай
 1.28
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 1.28
Валютын ханш
$ 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Цусны нөөцийг таслахгүй байхад доноруудад үзүүлдэг хүндлэл их чухал"

Б.Азбаяр
Эрүүл мэнд
7 цаг 14 минутын өмнө
44
Twitter logo

Нэг удаа цусаа хандивлах нь гурван хүний амь аварч буй буянтай үйл гэдэг. Тэгвэл олон удаагийн давтамжтайгаар цусаа хандивласан иргэдийг "хүндэт донор" хэмээн нэрлэн тэдэнд талархлаа илэрхийлдэг.

Энэ хүндэтгэлийн нэг илэрхийлэл болгож цусаа байнга хандивлаж хүндэт донор болсон иргэдийг урамшуулж нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй карт олгодог. Тухайн зорчигчийн картыг уншуулахад "ахмад настан, хүүхэд, баярлалаа" гэж дууддагийн адил "хүндэт донор" хэмээн  зарладаг байв. 

Харин энэ сарын 9-ний өдрөөс эхлэн "хүндэт донор" гэх нэршлийг халж, зөвхөн баярлалаа гэж дууддаг болжээ. Өмнө нь олны дунд “хүндэт донор” хэмээн дуудуулдаг байсан бол тухайн нэршил гэнэт алга болсон нь доноруудын дунд эргэлзээ, бухимдал дагуулж эхэлжээ. Энэ талаар, 

Хүндэт донор Ш.Доржсүрэн хэлэхдээ, "Цус судлалын үндэсний төв жил бүр сайн дурын цусны доноруудын эгнээг өргөжүүлэх, цусны хандивын ач холбогдлыг олон нийтэд таниулах арга хэмжээ, уриалга зохион байгуулсаар ирсэн. Үүний зорилго тодорхой. Цусны нөөцийг таслахгүй байх юм.

Гэтэл энэ зорилгыг бодит амьдрал дээр дэмжих хамгийн чухал хүчин зүйл болох донорын нийгмийн хүндлэлийг үгүй хийж эхэлж байна. Оны эхнээс нийтийн тээврээр зорчих үед “цусны хүндэт донор” гэх нэршлийг хэрэглэхээ больж, “баярлалаа” гэх ердийн хэллэгээр сольсон нь энгийн өөрчлөлт мэт харагдаж болох ч угтаа бол бодлогын түвшний ноцтой асуудал юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр нэг улсын хүн амын дор хаяж 2-3 хувь нь тогтмол цусны донор байж цусны хэрэгцээ тогтвортой хангагддаг. Монгол Улсын хүн амыг 3.5 сая гэж үзвэл 70-100 мянган идэвхтэй донор шаардлагатай гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр цус өгдөг иргэдийн тоо үүнээс доогуур, үүний дээр донорын тогтолцоо цөөн тооны давтан доноруудын нуруун дээр тогтож байгааг салбарынхан өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг. Монгол Улсын цусны албаны хэмжээнд хүндэт донор гэх 3100 орчим хүн бий. Үүнээс идэвхтэй цусаа өгдөг донорууд нийслэлийн хэмжээнд 780 гаруй бий. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвӨөрөөр хэлбэл, Монголын цусны систем “хүндэт донор”-уудын хүчинд тогтож байна. Тэгвэл яагаад тэднийг “хүндэт” гэж дуудахгүй болсон бэ?

Зарим эх сурвалжийн тайлбараар бол доноруудыг эд эрхтний гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх зорилгоор ийнхүү нэршлийг халсан гэнэ. Гэвч энд зайлшгүй тавигдах логик асуулт бий. Хэрэв 50 орчим хүнтэй автобусанд “хүндэт донор” гэж дуудуулах нь аюултай гэж үзэж байгаа бол, донорууд цусаа өгч амьдрал аварсан тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцахаа болих ёстой юу. Донор байх нь бахархал бус, нууц байх ёстой зүйл болж хувирах ёстой юу.

Ийм бодлого юунд хүргэх вэ? Дэлхийн болон түүхийн туршлага нэг зүйлийг тод харуулсаар ирсэн. Донорыг харагдахгүй болговол, донорын нэр хүндийг багасгавал, ёс суртахууны урамшууллыг арилгавал донорын тоо нэмэгдэхгүй, харин буурдаг.

Аюулгүй байдал мэдээж чухал. Гэхдээ хүндэтгэлийг устгах нь хамгаалалт биш, нэршлийг нууцлах нь аюулгүй байдал биш. Хэрэв доноруудыг үнэхээр хамгаалахыг зорьж байгаа бол бодит хамгаалалтын механизм ярилцах ёстой. Харин цусны доноруудын бахархал, нийгмийн хүндлэлийг үгүй хийх нь гарц шийдэл биш" гэв. 

Хүндэт донор А.Эрхэмбаяр, "Доноруудын өгдөг хангамж, урамшууллыг нэммээр санагддаг. Олон жил донор болж 100 гаруй удаа цасаа хандивла, хүрэл, мөнгө алтан донор болсон хүмүүст юу өгдгийг мэдэхгүй юм.

Доноруудыг алдаршуулах, улмаар нийгэмд үлгэр дуурайл болгох нь эерэг нөлөөлөл гэж боддог. 

Одоогоор нийтийн тээвэрт үнэгүй зорчихоос бусад хөнгөлөлт урамшууллын талаар мэдэхгүй. Харин нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, бусдын амь насыг аварч байгаагийн хувьд татварын хувийг багасгах, төрийн үйлчилгээг дараалалгүй авах зэрэг үйлчилгээ авахыг санал болговол таатай байна" хэмээн ярилаа. 

Хүндэт доноруудДонорууд байр сууриа илэрхийлж буйтай холбогдуулан, уг өөрчлөлтийн шалтгаан болон цусны нөөц бүрдүүлэлтийн нөхцөл байдал, доноруудад олгодог хөнгөлөлтүүдийн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс тодрууллаа. 

ЦССҮТ-ийн Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Э. Тунгалагтуяа хэлэхдээ, "Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, нөөц хангамжийн бэлэн байдлыг бүрэн хариуцан ажилладаг байгууллага юм. Улаанбаатар хотын хэмжээнд 3 суурин цус цуглуулах төв, 1 явуулын багтайгаар өдөр бүр цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн 21 аймгийн 27 цусны салбар төвийг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг.

Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт байрлах цус цуглуулах төв, Дүнжингарав худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээ, мөн Улсын I эмнэлгийн ойролцоо байрлах цус цуглуулах төвүүд тогтмол ажиллаж байна. Өглөөний 08:30-аас 13:00 цагийн хооронд цусаа бүрдүүлж авдаг. Харин үдээс хойш цуглуулсан цусанд шинжилгээ хийх, боловсруулах, үйлдвэрлэх үйл явц үргэлжилдэг. Өдөрт дунджаар 150-200 донороос цус цуглуулж, тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн тухайд бүтээгдэхүүн тус бүр өөр өөр хадгалах хугацаатай. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 2-6 хэмд 42 хоног хадгалдаг бол сийвэнгийн бүтээгдэхүүнийг -20-70 хэмд 5 жил хүртэл хадгалах боломжтой. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг 22 хэмд ердөө 5 хоног хадгалдаг тул нөөцлөх боломжгүй, эмнэлгийн захиалгын дагуу шууд бүрдүүлэн олгодог. Нэг удаа цусаа өгснөөр улаан эс, сийвэн, ялтаст эс гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг учраас "нэг удаа цусаа өгөөд гурван хүнд амьдрал бэлэглэж" буй гэсэн үг. 

ЦССҮТ-ийн Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Э. Тунгалагтуяа Олон улсын зөвлөмжийн дагуу улаан эсийн бүтээгдэхүүнээр тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байдаг. Энэ нөөцийг хангахын тулд өдөрт дор хаяж 200 донор цусаа өгөх хэрэгтэй. Сийвэнгийн бүтээгдэхүүний хувьд удаан хугацаанд хадгалах боломжтой тул харьцангуй тогтвортой нөөц бүрдүүлж чаддаг.

Сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон дэвшилтэт эмчилгээний технологиуд нэвтэрч байгаатай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ тогтмол нэмэгдэж байна. Үүнтэй уялдан донорын эгнээг өргөжүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах бодлого чухал болж байна.

Энэ хүрээнд сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, цус өгсөн тоогоор нь Бахархал 10, 20, 30, 40, 50 гэсэн тэмдгүүдийг олгодог. Мөн 70 удаа өгсөн донорыг хүрэл, 100–150 удаа өгсөн донорыг мөнгөн, 150-аас дээш удаа өгсөн донорыг алтан, 200-аас дээш удаа өгсөн донорыг топ донор хэмээн алдаршуулдаг.

Жил бүрийн нэгдүгээр сарын 3-нд Цусаа бэлэглэх үндэсний өдөр, зургаадугаар сарын 14-нд Дэлхийн донорын өдрөөр хүндэт доноруудыг тодорхойлон шагнаж урамшуулдаг. 2025 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 3083 хүндэт донор бүртгэлтэй бөгөөд үүнээс 1900 нь Улаанбаатар хотод байна.

Хүндэт донорууд төрөөс тодорхой дэмжлэг, хөнгөлөлт эдэлдэг. Үүнд жилд нэг удаа рашаан сувилалд үнэ төлбөргүй хамрагдах, эрүүл мэндийн үзлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг сонсон эхлээд өөрсдөө төлбөрөө төлж, дараа нь төлбөрөө нөхөн авах байдлаар гэсэн үг. 

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх багтдаг. Нийтийн тээврээр үнэгүй зорчих смарт картыг хүндэт доноруудад олгодог бөгөөд дараа жил сунгуулахын тулд тухайн жилдээ дор хаяж хоёр удаа цусаа өгсөн байх шаардлагатай. Энэ нь байнгын донорын тоог хадгалах, идэвхийг сулруулахгүй байх зорилготой хөшүүрэг гэж үздэг. 

Харин хүндэт доноруудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, зорчих үед аудио зар ашиглах зэрэг зохицуулалт нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын хүрээнд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (НИТХ) гаргасан шийдвэрийн дагуу хэрэгждэг.

Хүндэт доноруудаас судалгаа авсны дараа үр дүнг холбогдох байгууллагад нэгтгэн хүргүүлнэ.

Өмнө нь нийтийн тээврээр зорчих үед "ахмад настан", "хүндэт донор" зэрэг төрлөөр аудио зар явдаг байсан ч иргэдээс ялгаварлан гадуурхсан байж болзошгүй гэсэн гомдол, санал ирсний дагуу уг асуудлыг хэлэлцэж, аудио зарын агуулгыг өөрчлөх шийдвэрийг НИТХ-аас гаргасан байна. Уг шийдвэрийг ЦССҮТ-өөс гаргаагүй. Тодруулбал, зарим иргэдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэж дуудуулах нь таагүй мэдрэмж төрүүлдэг гэх саналтай хамаарах юм. 

Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр гаргах тухай бид урьдчилан мэдээгүй. Тиймээс цаашид "баярлалаа" эсвэл "хүндэт донор" гэж дуудуулах уу гэдгийг хүндэт доноруудаас судалгаа авсны дараа холбогдох байгууллагад нэгтгэн хүргүүлэхээр ажиллаж байна. 

Харин карт ашиглалтын тухайд,  хүндэт донор болсны дараа цусаа өгөхөө болих тохиолдол заримдаа гардаг. Тиймээс нийтийн тээврийн картыг жил бүр сунгуулахдаа тухайн жилд хоёр удаа цусаа өгсөн байх шаардлагыг тавьдаг нь доноруудыг тогтмол байлгах, байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг" гэдгийг тайлбарлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан