gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     3.21
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 0
Зурхай
 3.21
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 3.21
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

""Зэс эрдэнийн хувь" компанийн хулгай, авлигыг зогсоож, ард түмэнд ногдол ашиг өгөх хэрэгтэй"

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Орхон аймагт катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ гэх зар түгээсэн.

Энэ дагуу хэвлэлийн хурлыг сурвалжлахаар иртэл иргэдийн дунд маргаан дэгдэв. "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид хоёр хуваагджээ. Хэвлэлийн хурал зарласан хэсэг нь "Бид хохирсон, хувьцаагаа алдсан" гэв.

Сүхбаатар дүүргийн цагдаагаас 10 цагдаа ирж, маргааныг зогсоохоор ажиллалаа.

"ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЧИНЬ ДҮЛИЙ, ХЭЛГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ ДОРОМЖИЛСОН"

Хуралд ирсэн иргэнээс эл маргаан яагаад үүссэн талаар тодруулахад Орхон аймгийн оршин суугч эмэгтэй дараах хариултыг өглөө. Тэрээр, "Бид Эрдэнэтээс ирсэн. Хувьцаа эзэмшигч 24 500 гаруй иргэнийг төлөөлж яваа хүмүүс. Гэтэл н.Энхтуяа, н.Дөлгөөнтамир, н.Балсанжав гээд гурван хүн удирдлагын түвшинд гарч ирээд, 24 хэсгийн ахлагчтай нийлээд энд ирж жагсаал, үймээн зохион байгуулж байна. Бүр 25 дугаар телевизийн байранд хүртэл ирж, хэрүүл маргаан, зодоон үүсгэж байна.

Хамгийн ноцтой нь, энэ үйлдвэрийг хувьцаа эзэмшигчдийн төлөө биш, харин өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж, дээгүүрээ олигархуудтай нийлж, мөнгө угаасан байж болзошгүй. Одоо тэр нь ил болох гээд сандарч, ийм үйлдэл гаргаж байна гэж бид харж байна.

Энд ирсэн хүмүүсийн дунд жинхэнэ хувьцаа эзэмшигч цөөн байна. Эрдэнэтэд өмнө нь харагдаж байсан, танигдсан хүмүүс бараг алга. Ихэнх нь хотын хүмүүс, мөнгөөр цугларсан байж болзошгүй.

Жишээ нь, н.Энхтуяа (хар цамцтай) нүүрсний уурхайд 20 гаруй машин ажиллуулдаг гэж яригддаг. Би хувьдаа 2010 оноос хойш энэ хүнийг ард түмний төлөө ажиллана гэж бодож явсан. Гэтэл эсрэгээрээ, н.Энхтуяа, н.Дөлгөөнтамир, н.Балсанжав нартай нийлээд, 24 хэсгийн ахлагч нартайгаа хамтран их хэмжээний мөнгийг хууль бусаар эргэлдүүлж байна гэсэн хардлага байна.

Мөн Э.Бат-Амгалан сайдын дүү Э.Батбаяр гадаадаас, тухайлбал Японы "Мицүкүши" компаниас 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан, Хятадын компаниудаас ч мөн санхүүжилт авсан гэсэн мэдээлэл бий. Ер нь энэ үйлдвэр их хэмжээний хөрөнгөөр баригдсан юм билээ.

Гэтэл өнөөдөр цөөн хэдэн хүн хэт даварч, их хэмжээний мөнгийг завшиж байна. Бид тэвчихээ больсон, сэрэх цаг нь болсон.

Биднийг хувьцаа эзэмшигчид чинь дүлий, хэлгүй хүмүүс гэж доромжилсон гэх яриа ч байна. Энэ үнэхээр гомдолтой санагдаж байна. Бид дараах гурван шаардлагыг тавьж буй, 

Нэгдүгээрт, энэ үйлдвэрийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалдаг, үнэт цаас болгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, нас барсан хувьцаа эзэмшигчдийн хувьцааг ар гэрт нь өвлүүлж, эрхийг нь баталгаажуулах ёстой.
Гуравдугаарт, энэ үйлдвэрт байгаа хулгай, авлигыг зогсоож, ард түмэнд ногдол ашиг өгөх хэрэгтэй" гэв. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж, “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарласан. Хувьцаа эзэмшигчид болох 150 хүн жагсаал хийж, таван хүн нойтон өлсгөлөн зарласнаа мэдэгдээд байгаа юм. Тэд Сар шинийн баярын өмнөхөн тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ.
Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зэс борлуулж, зардал нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж байсныг нь өмнө бид мэдээлж байв.

Хэвлэлийн хурал зарласан хүмүүс Хэвлэлийн хурал зарласан хүмүүс

Хэвлэлийн хурлыг үймүүлэх зорилготой ирсэн хүмүүс Хэвлэлийн хурлыг үймүүлэх зорилготой ирсэн хүмүүс

2026-03-13 Хотын дарга Х.Нямбаатар нүүр номоороо дамжуулан шууд бичлэг хийж, дараах мэдээллийг өгсөн.

БИ АМЬДРАЛДАА ЭРДЭНЭТ РҮҮ 5 УДАА ЯВСАН. БИ ЗЭСИЙН НЭГ АТГАА ШОРОО АТГАЖ ҮЗЭЭГҮЙ 

-"Зэс Эрдэнийн хувь" компанийн хувьцаагаа алдсан иргэд ирж, Барилга хот байгуулалтын яамны гадаа өлсгөлөн зарлалаа. Заримынх нь бие муудсан. Хууль зүйн сайд Б.Энхбаяр та Завханд иргэдийг загнаж байснаас энэ хэргийг шалгана уу. Баянзүрх дүүргээс тантай хамт УИХ-д сонгогдсон, таны хамтран зүтгэгч МАН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны даргын нэр холбогдсон хэргийг шалгана уу. Би өмнө нь Хуулийн сайдаар ажилласан.

Оргон зайлсан 100 орчим хүнийг шударга шүүхийн өмнө авчирсан. Та сүүлийн үед яриад л байгаа шүү. Би Т.Бадамжунайг Филиппинээс улаан гараараа авчирсан. Холоос авчирч чадахгүй бол хамар дор чинь байгаа, Эрдэнэтийн 24500 хүнийг хулхидаж, 70 тэрбум төгрөг "идсэн" хүмүүст хариуцлага тооцох асуудлаа ярихаас шударга ёс эхэлнэ.                  

Энэ компанийн ард намайг байгаа гэжээ. Би эздийг нь бүгдийг нь зарлаж чадна. Хамгийн сүүлд хувьцаа эзэмшигчдийн хуралд орсон хүмүүсийн нэрийг авлаа. Үүний ард улс төрийн том хүмүүс бий гэж бүгд, олон нийт ярьж байна. 

ТУЗ-ийн хуралд найман хүн оржээ. Бодвол бүгд хувьцаа эзэмшигч байх. н.Галсанням, н.Мөнхбаатар, Мөнхжаргал, Рагчаахүү, Түвшинбаяр, Энхтуяа, Батбаяр, Лхагвацэцэг. Би энэ хүмүүсийн алиных нь ард байгаа вэ? Тэрний ард Х.Нямбаатар хувьцаа эзэмшдэг гээд нэр заачих. Жинхэнэ эзэн нь УИХ, Саарал байшинд байгаа. Би нэрлэж чадна. Та нар нийлж худлаа ярьдаг юм байгаа биз. Би амьдралдаа Эрдэнэт рүү 5 удаа явсан. Би зэсийн нэг атгаа шороо атгаж үзээгүй. Гэтэл намайг "Зэс Эрдэнэ"-д хувьцаатай гэв. Галзуу, солиотой, хүн үнэмшихээргүй юм ярьжээ.     

Намайг гүтгэсэн хүмүүсийг би Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Хувьцаа эзэмшдэг эсэхээ тэр хүмүүсээр нотлуулан шийднэ. Би юмыг хурдан шуурхай шийдэх сонирхолтой хүн. Би Эрдэнэтээс хүмүүс авчирч жагсаагаагүй. Турхираагүй. Хуцаж байгаа нохой бүр рүү чулуу шидэх зав надад алга. Э.Бат-Амгалан тэнд хийсэн хулгайгаа надаар хаахгүй шүү. Э.Бат-Амгалан чи хохирсон хүмүүсийн мөнгийг өгчих. Тэгвэл наад асуудал чинь намжина. 70 тэрбум төгрөгөө алдсан хүмүүс та нарын толгойг илэх үү? Би хүмүүсийг гүйлгэж, жагсаадаг хүн биш. Надад ийм ёс суртахуун байхгүй. Би СХД-т олон удаа ялсан. Би гуйвал хэдэн хүн ирэх л байх. Гэхдээ би ийм зүйл хийдэггүй  гэсэн юм.               

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан