gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Пүрэвжав: Хоолоо зөв идэхгүй бол өтөл насандаа өөрөө өвчтэй эсвэл өвчтэй хүүхдээ асрах хэмжээнд хүрлээ

Р.Адъяасүрэн
Хоол зүйч
2025-07-03
32
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  15 цаг 07 минут
2025.07.02

GoGo.mn сайт Хоол зүйч цэсээр дамжуулан эрүүл, зөв хооллолтын мэдээллийг хүргэдэг.

Баяр наадмын өдрүүдэд эмнэлгүүдэд нойр булчирхайн үрэвслийн улмаас хандаж буй, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өсдөг бөгөөд цочмог үрэвсэл нь амь насанд ч халтай талаар эмч нар ярьдаг. Бид энэ удаад хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай нойр булчирхайн үрэвсэлд хүргэж буй хооллолтын буруу дадлын талаар ярилцлаа. 

Хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав хооллолтоос үүдсэн өвчлөл их байгааг хэлж буй бөгөөд түүний ярианаас онцолбол, 

  • Хүн нэг дор ийм хэмжээтэй идэх учраас үүнд зориулсан лепоза, пепсин гэх мэт ферментүүдийг ялгаруулахад болно гээд нойр булчирхайг бүтээсэн гэсэн үг. Гэтэл хүмүүс өнөөдөр нэг дор маш их хэмжээтэй идэж байна. Тэгэхээр нойр булчирхай үрэвсүүлдэг зүйл бол өөх тосны хэмжээг байнга хэтрүүлэн хэрэглэх, нэг дор их хэмжээтэй идэх, нэг бол өлсгөлөн явж байгада гэнэт идэх зэргээс болдог.
  • Хүүхдийн нойр булчирхай яагаад өвдөж байна, хоёр настай хүүхдийн цөс яагаад үрэвсэж байна вэ. Удамшил, генийн шалтгаантай нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч ихэнхдээ хоол хүнстэй холбоотой. Хөхөө зөв хөхсөн үү, бор хоолонд зөв оруулсан уу, хоёр нас хүртэл хоолыг нь зөв өгсөн үү, 5 нас хүртэл нь зөв байлгасан уу гэх мэт. Энэ зөвхөн Монголчуудын дунд байгаа асуудал биш. Хоол тэжээлийн асуудал дэлхийгээр нэг асуудал үүсгэж байна. 
  • Монгол хүний махны хэрэглээ нь нэгдүгээрт нэг дор их идэж чаддаг. Чанаад иднэ, хорхог боодог иднэ гэх мэт. Энэ нь зуны улиралд ихэвчлэн таардаг. Гэтэл энэ нь халууны улиралд нэг дор их хэмжээний өөх тостой, хонь гэдэг бүлээн шинж чанартай. Сэрүүн чанарын хүнсийг хэрэглэх ёстой үедээ халуун болон бүлээн шинж чанартай хүнсийг нэг дор их хэмжээгээр, маш их тос идэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг. 
  • Ходоодыг бүтэн, цул эрхтэн гэж үзвэл 1/3-ийг нь заавал хоосон үлдээж байгаач ээ. Цэрийтэл иддэг, бондойгоод... Бондойж байна гэдэг чинь ферментүүд задалж чадахгүй хэмжээнд хүрч байна шүү дээ. Бид нарыг ачааллаад л, ачааллаад л ажил хий, ажил хий гээд огт амраахгүй байвал нэг л өдөр сульдаж унана биз дээ. Үүнтэй л адил ходоод гэдэг эрхтэн нойр булчирхайн шүүрэл ялгарах процесс гэдэг хэмжээтэй. Нэг дор их хэмжээгээр тэр тусмаа өөх тостой хоол иднэ гэдэг нь цөсийг ч нойр булчирхайг ч үрэвсүүлнэ. 
  • Хүний бие гэдэг маш нарийн зохион байгуулалттай. Үүнийг тэр зохион байгуулалтын дагуу байлгахгүй байна. Манайхан машины дугуй солих, моторын тосоо солих, яах яах ч гэнэ үү, хэрэв тэгэхгүй бол машин эвдэрнэ маш сайн мэддэг ч харамсалтай нь өөрийнхөө биеийг огт мэддэггүй. Өөрийнхөө биеийг хайхардаггүй учраас хүүхдээ ч мөн хайхрахгүй. Ингээд явж байтал нэг л мэдэхэд өвчин. Тэгэхээр Монголчуудын энэ их өвчлөлийг бууруулах хамгийн чухал зүйл нь хоолыг зөв байлгах. 
  • Монголчуудын энэ их өвчлөлийг бууруулах хамгийн нэгдүгээр зүйл нь хоолыг зөв байлгах тухай асуудал. Хоолыг зөв байлгана гэхээр манайхан дэглэм хөөдөг. Хаана хэн ямар дэглэм зарлаж байна тэрийг барина гэдэг. Үгүй ээ, тийм биш. Зүгээр л байгалиараа. Байгалийн гаралтай юмаа идэж ууна. Өглөөний цайгаа цагтаа ууна, орой цагтаа унтана. Унтах цагийг 22:00 гэж үзэх юм бол тэрнээс 2 цагийн өмнө хоолоо идсэн байна. Их оройтмооргүй байна. Өдрийн хоолоо цагтаа идмээр байна. Манайхан өглөөний цайгаа уухгүй, өдрийн хоолоо тэгсгээд өл дарах маягтай иднэ. Өлсөх нь өөрөө хянаж чадахгүй процесс байхгүй юу. Өлсөж очоод л иднэ. Сайн цадаагүй бол унтан унтатлаа юм тоншоод, хөргөгчөө нээгээд л л явна. Тэгээд унтахгүй. Гар утас, сошиалаас болоод... Монгол хүн болон Монгол гэр бүл өөрийнхөө төлөө биш хамгийн гол нь хүүхдийнхээ төлөө. Хүүхдээ л эрүүл байлгахгүй бол хүн бүрийн өтөл нас аюултай болно. Нэг бол өөрөө өвдөнө нэг бол өвчтэй хүүхдээ асрах ийм ирээдүй рүү явж байна. Айлгах гэж яриад байгаа юм биш. Монголчуудын өвчлөл бүр гаарчихлаа. 
  • Янз бүрийн эмийн бэлдмэл, шим тэжээлийн нэмэлтийг хязгааргүй ууна гэдэг сайн юм байхгүй. Тодорхой чиглэсэн байх ёстой. Тиймээс дээр нь эмчийн заавраар уу гэж бичээд байгаа юм. Эмчийн зааваргүй дураараа эм хэрэглэнэ гэдэг маш аюултай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан