Өнөөдрийн байдлаар ОХУ-д нийт 2000 орчим оюутан суралцаж буй. Тэднээс 153 нь Бүгд Найрамдах Буриад улсад суралцаж байгаагийн 135 нь Буриад Улсын Засгийн газрын тэргүүний тэтгэлгээр суралцаж байна.
Дээд боловсролын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалт Улаан-Үд хотноо 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болсон юм. Энэ үеэр Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденовын орчуулагчаар ажиллаж байсан монгол бүсгүйн орчуулах ур чадвар анхаарлыг минь татсан юм. Тэр Засгийн газрын Тэргүүн А.С.Цыденов болон манай Боловсролын сайд П.Наранбаяр нарын уулзалтын үеэр орчуулга хийхээс гадна бусад албаны төлөөлөгчдийн харилцан яриаг чадварлаг орчуулж байлаа. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд магистрын II дамжааны оюутан, Улаан-Үд дэх монгол оюутны холбооны дарга Б.Эрдэнэсаруултай цөөн хором ярилцлаа.
- Та энд ирэхээсээ өмнө хаана сурч төгссөн бэ?
- Би Дархан-Уул аймагт Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Союз-27 сургуулийг 2017 онд төгссөн. Манай сургуулийн төгсөгчид заавал элсэлтийн шалгалт өгөх шаардлагагүй байдаг ба Герман эсвэл ОХУ руу тэтгэлгээр явах боломжтой байдаг. ХБНГУ руу явах гэхээр харьцангуй олон бичиг баримт бүрдүүлэх, дансандаа мөн тодорхой мөнгөтэй байх шаардлагатай байсан тул миний хувьд боломжгүй байсан. Тиймээс үлдсэн боломж буюу ОХУ руу сургуульд тэтгэлэгтэй сурахаар шалгалт өгсөн ч тэнцээгүй. Гэхдээ гандан буурахгүй эхний нэг жилээ өөрийн төлбөрөөр суралцахаар Буриад Улсыг зорьсон. Тухайн үед ах минь ч Буриадын их сургуульд сурч байсан тул надад дэмжлэгтэй байлаа.
Дараа жил нь нөгөө шалгалтаа өгч тэнцсэн ба ОХУ-ын өөр сургуульд сурах боломж байсан ч нэгэнт дассан газар тул Буриадын их сургуульдаа үргэлжлүүлэн сурч 2022 онд Сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэргээ хамгаалсан. Төгсөөд Монголдоо буцаж очин орчуулагчаар хагас жил ажиллаад 2023 оноос Буриадын их сургуульдаа орчуулагч мэргэжлээр өдгөө магистрт суралцаж байна.

- Буриадын Засгийн газрын тэргүүний орчуулагчаар ажиллана гэдэг маш хариуцлагатай ажил шүү дээ. Үг өгүүлбэр, утга агуулгыг туйлын мэдрэмжтэй бөгөөд оновчтой сонгон хэлмэрчлэх нь орчуулагчаас багагүй ур чадвар шаарддаг. Миний ажигласнаар та үгийн баялаг сонголттой, хүний өгүүлэх гэснийг нэгийг ч гээхгүй, ихэд цэгцтэй орчуулдаг юм байна. Ер нь орчуулга хийхэд хамгийн чухал нь юу байдаг вэ?
- Баярлалаа. Өмнө нь сэтгүүлчээр сурч байсан туршлага, онол маань орчуулагч хийхэд маань их тус болж байна гэж боддог. Орчуулга хийхэд хамгийн чухал зүйл нь тухайн гадаад хэлнээс гадна өөрийн үндсэн эх хэлээ маш сайн мэддэг байх ёстой. Нөгөөтээгүүр хоёрдогч орны соёлыг сайн мэддэг байснаар үг тус бүрээр нь бус хэлэх гэсэн утга санааг нь илүүтэй ойлгон орчуулах нь нөгөө хүнд илүүтэй ойлгогдох нь дөхөм гэж боддог. Миний хувьд орос хэлнээс монгол руу орчуулахад илүү амар санагддаг ч, монголоос орос хэл рүү орчуулах чадвараа сайжруулахаар хичээж л буй. Одоо орчуулагчаар давхар сурч байгаа учир онол практикийг хослуулах том боломж тул өөрийгөө улам сайжруулахыг зорьж байна. /инээв/
Гэхдээ л би өөрийгөө дарахыг, даруухан байхыг хичээдэг. Учир нь надад сурах зүйл их бий.
Орчуулагчаар ажиллахаас өмнө өөрийгөө олон зүйлд сорьж, завгүй байлгадаг байлаа. Гэхдээ тэр бүр нь яг сэтгэлд хүрэхгүй, цаашид хийх зүйл минь яг мөн эсэхэд эргэлздэг байсан ч орчуулагч л миний хийх дуртай зүйл минь болохыг олж мэдсэн. Ер нь л хэлээрээ хоолоо олж идэх хүн юм байна гэдгээ би мэдэрсэн гэх үү дээ. Сэтгүүлчээр сурч байхдаа II курсээсээ эхлэн Улаан-Үдэд ирж буй монголчуудад орчуулга хийдэг байсан. Манай монголчууд эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхээр их ирдэг. Тэдэнд орчуулга хийдэг байлаа. Тухайн үед би ангидаа оросоор сайн ярьж чаддаг хүүхдийн тоонд ордоггүй байсан ч орчуулагч хийхийн хажуугаар буудалд үйлчлэгчээр ажиллахдаа яах аргагүй удирдлагатайгаа, оросуудтай тулж ярилцах шаардлага гарсан тул илүү нүүр хагарч, хэл минь сайжирсан гэж боддог.
-Буриадын засгийн газрын албанд анх хэрхэн орчуулагчаар ажиллах болсон бэ?
- Засгийн газрын Эдийн засгийн сайдын албаны хүнээс манай найзаар дамжин монгол-орос хэлний орчуулагчийн ажлын санал анх ирж байсан. Би тэр үед Улаан-Үдэд удчихсан, нэлээн "архаг" оюутан болсон байв. Тухайн үед би өмнө нь өгүүлсэнчлэн эмнэлгийн орчуулагч хийдэг байсан.

- Орчуулга хийхэд заримдаа хөгжилтэй зүйл тохиолддог л байх даа.
- Намайг анх Буриадын Засгийн газрын албаас дуудаж уулзаад, зааварчилгаа өгсөн юм. Мэдээж орчуулга хийхэд тэр хүний "ам, чих" нь болж байгаа учраас орчуулгадаа өөрийн үзэл бодол, үгийг нэмэхгүй маш албан хандаж, хувцас хунар, хуруу хумс, нүүр будалтаа хэтрүүлэхгүй, үс зүсэндээ анхаарахыг шаардсан юм. Тэдгээрийг хичээл дээрээ үзсэн байсан ч ихэд ач холбогдол өгч биеэ бэлдэн анхны орчуулгаа хийв ээ. Тэгсэн тэр өдөр ажил дуусахад "Чи яг нэг хойд солонгосын хүн шиг бүр хэтрүүлчихсэн байна" гэсэн. /инээв/ Аргагүй шүү дээ, нүүрээ огт будаагүй, үсээ мөлчийтөл нь хойш нь боочихсон, илүү дутуу ээмэг, бөгж ч зүүгээгүй, хар хувцас өмссөн байсан юм. Хамгийн анхны орчуулга хэцүү санагдаж байсан ч одоо харьцангуй гайгүй болсон. Хэлмэрчилж буй үгсээс нөгөө хүн маань ямар ойлголт авах вэ гэдэг нь надаас шалтгаалах учир ихэд хариуцлагатай хандахыг эрмэлздэг. Ийм том боломж олдож буйд нь талархаад өөрийнхөө чадах хэмжээнд ажиллаж, илүү сайжирч, бурхнаас зурсан замаараа л явахыг хүссэн.

- Орчуулга хийсний дараа албаныхны яриа хэлэлцээр амжилттай болох, таатай уур амьсгал бүрдэхэд чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
- Мэдээж ажил дуусахад өөрийгөө дүгнэдэг. "За би тэрийг тэгж хэлэх байж дээ" гэдэг ч юм уу бодол төрнө өө. Эсвэл нөгөө талын албан орчуулагч маань надаас сайн орчуулга хийх үед ч өөрийгөө чамлах мэдрэмж төрдөг ч түүнээс суралцах боломжийг бас эрэлхийлдэг. Орчуулга амжилттай болж, ажил дуусахад, хүмүүс урамшуулж магтахад мэдээж баярладаг. Мөн өөрт ч хааяа "Энэ удаагийн орчуулга муугүй болох шиг боллоо. Дараагийн орчуулгадаа илүү сайн байя" гэж бодогддог. Гэхдээ л би өөрийгөө дарахыг, даруухан байхыг хичээдэг юм. Учир нь надад сурах зүйл их бий.
Тухайн хүний яриаг чих тавин сонсох зуур сэтгэл хөдлөлийг нь мөн нүдээрээ ажиглах шаардлагатай байдаг.
- Таны ойрын хугацааны зорилго юу байна вэ?
- Би Улаан-Үд хотод маш их хайртай. Эндээ хэсэгтээ байна байх. Нэгдүгээрт би мэдээж эндээ магистраа дүүргээд, сургуулиа амжилттай төгсөнө. Гэр бүлийн хүн маань энд хамт байдаг, бид хувийн бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн гадаад хэлээ сайжруулж, орчуулах чадвараа нэмэгдүүлнэ. Мэргэжлээрээ ажиллана. Хэтийн төлөвлөгөөнд мэдээж эх орондоо ажиллаж, амьдрах бодол минь бий. Монголдоо орчуулагчаар ажиллах эсвэл тухайн цаг үед зорилго, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг баттай мэдэхгүй байна.

- Орчуулагчаар ажиллахыг хүсдэг ч бага зэрэг айдастай, хараахан нүүр хагараагүй байгаа хүүхэд залууст хандаж хэлэх зөвлөгөө байна уу?
- Эхэндээ маш их сандардаг, эмээдгийг мэднэ. Орчуулагчийн хэлж буй үгээс шалтгаалаад эсрэг талын хүний сэтгэлзүйд ч нөлөөлөх боломжтой. Тиймээс энэ бол мэдээж маш том хариуцлага. Тухайн хүний хэлсэн үгэнд өөрийн бодол, үгийг нэмж болохгүй. Эсвэл хэлсэн үгээс нь хасаж, дутааж болохгүй. Яг л хэлэх гэсэн үндсэн санааг л орчуулах хэрэгтэй байдаг. Албан ёсны, том орчуулгын үед өмнөх өдөр нь холбогдох материалуудыг авч тухайн сэдэв болон зочныхоо талаар сайтар судалсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл уулзалтаас өмнө багахан хэмжээний ойлголттой болж, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байдаг. Хэрэв тэгж чадвал орчуулга илүү амжилттай болно. Мөн хэн нэгний өмнө нь хэлсэн гадаад үг, утга санааг "Аан ингэж хэлж болдог юм байна" гэж өөртөө хадгалж аваад дараа нь орчуулгын үедээ ашиглаж болдог. Ер нь орчуулагч нь мэдрэмж шаарддаг мэргэжил гэх үү дээ. Тухайн хүний яриаг чих тавин сонсох зуур сэтгэл хөдлөлийг нь мөн нүдээрээ ажиглах шаардлагатай байдаг.
- Миний ажигласнаар тухайн хүн маш их зүйл ярьж байхад та дэвтэр дээрээ мөр бүрд ердөө 3-4 үг, тэмдэгт л бичээд байсан.
- Тэрийг бидэнд хичээл дээр заадаг. Үгийг товчлох эсвэл тэмдэгтээр орлуулж болдог. Тэр тэмдэгтээ өөрөө ч зохиож болдог юм. Жишээ нь "хүн" гэхэд жижиг дугуй зураад доош нь зураас татчихдаг. 10 үгтэй өгүүлбэрийг нийлүүлээд нэг түлхүүр үгээр бичихэд бусад үгсийг нь тогтоож дараа нь харахад санадаг гэх мэт аргууд бий. Би гэхдээ бүрэн гүйцэд сураагүй ч, ур чадвараа сайжруулахаар хичээж л байна.
- Ярилцсанд баярлалаа. Ажил, сурлагын амжилт хүсье.