Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэрээр 1982 онд УБДС-ийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад төгсөөд театрт жүжигчнээр ирсэн. "Эрдэмтний яриа", "Алтан түлхүүр". "Буэнос-Айресаас хийсэн сурвалжилгэ", "Эмч нар", “Гарваа", "Интоорын цэцэрлэг", "Сократын сүүлчийн шөнө" зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээгээд амжсан нэгэн.
Найруулагчийнх нь хувь ч Ч.Найдандоржоор овоглосон бүтээл цөөн биш. Алдарт "Ромео, Жульетта", "Ижил хүйстэн", "Тамгагүй төр", "Сарны цагаан цус" гээд Эрдмийн театрын тайзнаа найруулагчийн ур ухаанаар шаглаж бүтээсэн жүжгүүд нь хэзээ ч тоглосон үзэгч олонтой.