Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан тухайгаа тэрбээр дурдав.
Алдарт эхийн одон бол шагнал биш олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх нийгмийн үнэлэмжийн хэрэгсэл болж ирснийг онцолж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх, нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх гэдэг шалгуур тавьж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлсэн.
Эдгээр шалгуурыг хасаж, энэ өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар
- “Эхийн алдар 1” одон авах эхчүүдийн тоо 10154,
- “Эхийн алдар 2” одон авах эхчүүдийн тоо 27140 болж нэмэгдэнэ.
Үүнд 7.5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийжээ.
Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам яагаад дэмжээгүй талаарх Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хариулав.
Тэрбээр хуулийн үзэл баримтлал нь олон хүүхэд төрүүлж, мөн өсгөсөн эхчүүдийг урамшуулахад чиглэж байгаа тул энэхүү концепцийг шинэчлэх, 2024 онд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж батлуулсан хуулиар хүүхдийн насны хязгаарыг 0-18 гэж өөрчилсөн тул эдгээрийг нийцүүлэх шаардлагатай гэсэн юм.
Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Хөдөлмөрийн хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж, амралтын мөнгө олгох зохицуулалтуудтай энэ хуулийг дүйцүүлж ойлгох нь буруу гэв.
Энэ бол нэг талдаа хүний эрхийн, хүүхдийн эрхийн асуудал, нөгөө талдаа хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдөж буйг тодотгов.
Одонгийн урамшууллыг тусгай журмаар зохицуулах бөгөөд журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар заасан. Тус журамд санал өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй юм байна. Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед дэмжээгүй саналын талаар тайлбар хийх үед төсвийн тооцооллыг нарийвчлан гаргасан байхыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа зөвлөв.
Хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын иргэний төрсний гэрчилгээг нэг сарын дотор авдгийг болон нийслэл хотод өвөл утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрдгээс шалтгаалан бага насны хүүхдүүд уушгины хатгалгааны хүндрэлээр эндэх тохиолдол их зэргийг харгалзан хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж, хүүхэд болон нярайн талаарх эрх зүйн тодорхойлолтыг сануулан, энэ нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэдгийг тодруулан тайлбарласан юм.
Тэрбээр хуулийн үйлчлэлд нутаг дэвсгэр хамаарах эсэхийг асуухад Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсвийн тооцооллыг хийхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийн статистик үзүүлэлтээр тооцсон, хуулийн үйлчлэл, зохицуулалтад нутаг дэвсгэрийн хамаарал байхгүй гэлээ.
Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зүйн нэр томьёо, насны хязгаар, тэрхүү хязгаар доторх хүүхдийн тоо, насны хязгаарыг давсан буюу насанд хүрсэн хүүхдийг одон авах шалгуурт хамааруулах эсэх зэрэг асуудлаар саналаа нэгтгэх нь зүйтэй гэлээ.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.