Увс аймгийн түүхт 100 жилийн ойн үеэр тус аймгийн төвд Ардын жүжигчин, дуучин, АИХ-ын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг бүтээн байгуулсан.
"The Hu" бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр (2025.07.31) Увс аймагт хийх тоглолтынхоо өмнө алдарт дуучны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
"Ойрад" театрын урд босгосон хөшөөний өндөр 3.5 метр, дуучны бодит дүр төрхийг 5000 гаруй жилийн насжилттай уран баримал хөшөөг барималч Ж.Түмэнчулуун урласан талаар санаачлагч Б.Баасандорж танилцуулжээ. Увс аймгийн Сагил сумын уугуул, Увс аймгийн хүндэт иргэн, Гавьяат жүжигчин, The Hu хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б. Дашдондог Г.Түмэндэмбэрэл агсны уран бүтээл, дуу хоолой дахин давтагдашгүйг онцолж, хүндэтгэн дээдэлж ирснээ өгүүлжээ.