gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн дуудлага худалдаагаар 9.5 тэрбумын үнэд хүрсэн газарт ямар барилга сүндэрлэх вэ?

Г.Тэгшсүрэн
Бизнес
2025-09-04
1841
Twitter logo

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам, метр газрыг өнгөрсөн тавдугаар сард дуудлагаар худалдаалсан. Дуудлага худалдаанд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос "Эхлэл групп" 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр газрыг худалдаж авсан юм.

Дуудлагаар худалдсан энэ газарт ямар барилга сүндэрлэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байв. Тэгвэл 3150 ам, метр газарт “Monastery tower” нэртэй 25 давхар, 2 блок орон сууц баригдах бөгөөд, өнөөдөр төслийн албан ёсны нээлт болж, шав тавив.

Нээлтийн арга хэмжээнд "Эхлэл групп"-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа, “Ehlel Vision Development” компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон Зүүнхүрээ Дашчойлин хийдийн лам нар оролцлоо.

"МONASTERY ЭРЭЛТТЭЙ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ТӨСӨЛ БОЛНО"

“Monastery tower” төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Ehlel Vision Development” компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр “Бид энэ газрыг дуудлагаар худалдаж авснаас хойш зураг төсөл, төслийн судалгаа хийлээ. Одоогоор 25 давхар, 2 блок үйлчилгээтэй орон сууцны төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган эскиз батлуулахаар ажиллаж байна. Нийслэлээс гаргасан стандарт, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу газрынхаа 40 хувийг барилгажуулна.

Хотын төвд өнгө үзэмж нэмсэн, өндөр зэрэглэлийн орон сууцны бүтээн байгуулалт боловч маш таатай үнэ, төлбөрийн нөхцөлтэй, эрэлттэй, өрсөлдөх чадвартай төсөл болно гэж харж байна. Учир нь төслийн газрыг худалдан авснаас хойш орон сууцны захиалгад шилжих нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Сар гаруйн хугацаанд 70 гаруй гэрээ байгуулаад буй. Тиймээс энэ төслийн ирээдүйг маш амжилттайгаар харж байна” гэлээ.

"СТАНДАРТ, ЧАНАР, БАХ БӨХ БАЙДЛЫГ ХАНГАСАН БАРИЛГА БАРИХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ"

"Эхлэл групп"-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Бид Монгол Улсын барилгын хөгжил, стандарт, дүрэмд шинэлэг жишиг нэвтрүүлсэн түүчээ болохуйц төсөл хэрэгжүүлэхийн төлөө зорин ажиллаж байгаа. Тиймээс нийслэлээс зарласан нээлттэй дуудлага худалдаагаар авсан энэ газарт олон улсын стандарт чанар, бат бөх байдлыг хангасан барилга, байгууламжийг бүтээн босгох нь бидний гол үүрэг.

“Эхлэл” групп технологи болон бусад чиглэлээр олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцож үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тухайлбал, БНХАУ, Вьетнам, Филиппин зэрэг улс оронтой бизнесийн түншлэл эхлүүлээд байгаа. Мөн энэ удаад Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмэх, олон улсын стандартын шаардлага хангасан орон сууцны төсөлд хүч түрэн орохоор шийдвэрлэсэн” гэв.

Эл газарт өмнө нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсныг буулгасан. Олон жилийн өмнөх түүхийг сөхвөл Улаанбаатар хотын дурсгалт газар аж.

"НИЙСЛЭЛИЙН ТҮҮХТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ, АДИС ЖАНЛАВ ИХТЭЙ ГАЗАР"

Энэ талаар Зүүнхүрээ Дашчойлэн хийдийн тамгын лам Ц.Алтанхүү “Хуучин цагт, 1700-аад оны үед энэ газарт хүрээ нүүж ирснээр гэр хэлбэртэй модон дугануудыг барьсан. Их хүрээний гучин аймгийн дуган энд байв. Тиймээс Монголын бурхны шашин, нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой талбай юм. Энэ утгаараа адис жанлав ихтэй газар гэж хэлж болно.

Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд хотынхоо түүхэн эхлэл, хуучин дурсгалт газрыг таньж мэдэж байх хэрэгтэй. Энэ бол түүхэн дурсгалтай зэрэгцэн оршиж буйгаараа онцлог газар.

Мөн Зүүн хүрээ Дашчойлэн хийдийг тойроод Вангай аймгийн, Сахиусны, Ганданчойнхорлин гэсэн гурван дуган бий. Эдгээр нь Монголын түүхийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад байдаг. Энэ дугануудын хажууд байгаагаараа энэ газар мөн л онцлогтой” гэж тайлбарлалаа.

ХОТЫН ТӨВД Ч АМАР, АМГАЛАН ОРЧИНД АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

“Monastery tower” төслийг хэрэгжүүлэгчдийн судалгаагаар хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд орон сууц, үл хөдлөхийн эрэлт эрс нэмэгджээ. Улмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан. Нийлүүлэлт Зайсан, Яармаг орчим руу их байгаа ч хүмүүс түгжрэл зэрэг шалтгаанаас болоод хотын төвд амьдрах илүү сонирхолтой болсон. Тиймээс энэ газарт орон сууцны барилгын төсөл эхлүүлбэл  өрсөлдөх чадвартай, эрэлттэй гэж тооцоолсон тухай “Эхлэл групп”-ийнхэн мэдээлэв.

Мөн нийслэлээс зарласан дуудлага худалдаагаар авсан газар тул ирээдүйд ямар нэгэн маргаан гарахгүй гэж эрсдэлийг тооцоолсон байна.

Улмаар орон сууцныхаа үүдээр орж ирээд л дулаан, тайван, амгалан байдлыг мэдрэх тав тухтай орчныг бий болгохоор бүтээн байгуулалтыг эхлүүлж буйгаа онцоллоо. Өөрөөр хэлбэл, “Эхлэл групп"-ийн хамт олон хотын төвд нам гүм, амар амгалан байдлыг цогцлоохоор томоохон бүтээн байгуулалтын зүг ханцуй шамлав. “Monastery tower” төслийн бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгахаар төлөвлөжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан