gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн төлөө сангийн 7.8 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

А.Анужин
Улс төр
2025-09-02
56
Twitter logo

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан өчигдөр /2025.09.02/-нд боллоо. Хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах талаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗанданшатарЕрөнхий сайд Г.Занданшатар "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хичээлийн жилийн эхний өдөр хуралдуулж байгаа нь учиртай. Эл өдөр хүүхдэд зориулсан бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцон ажиллахад оновчтой гэж үзэж байна. “Хүүхдийн төлөө” гэж чанга дуугарахдаа гол нь биш хийсэн бодит ажил чухал. Өнөөдрийн хурлаар үндсэн таван чиглэлээр гурван талт механизм байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгооны тоног төхөөрөмж, "Найрамдал" зуслангийн задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж өгөх гэдэг санал ирсэн. Гэхдээ тус хоёр санал хангалтгүй гэж үзэж байна. Бид "ЮНИСЕФ"-тэй хамтран хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах саналтай байна.

Учир нь сургуулийн дотоод орчны агаарын чанар маш муу байна. Уушгины хорт хавдар үүсгэгч 5 дахин их байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын чанарт хийх мэргэжлийн хяналт алдагдсанаас болж будаг, барилгын материал нь ийм хортой хэмжээнд байгаа гэдгийг "ЮНИСЕФ"-ийн судалгаагаар тогтоосон. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх "агааржуулалтын төсөл" хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нийт таван чиглэлд төр, хувийн хэвшил, "ЮНИСЕФ"-тэй хамтран ажиллана.

Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын нэг хүртэлх хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болгож байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээний төв, ЭХЭМҮТ-д хүүхдийн 33 нэр төрлийн эмгэгийг урьдчилан оношилдог аппарат авах асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн Улаанбаатар хотод 51 сургууль уурын зуухаар халж байна. Үүнийг өөрчлөх төслийг хэрэгжүүлнэ" гэв.

Хурлын үеэр Үндэсний зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргав.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Хүүхдийн уушгины эмнэлэг байгуулах
  • Нэг сумд, нэг шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Сургуулийн хүүхдүүдийн хоол, шим тэжээлийг сайжруулах
  • Цахим сургалт, хиймэл оюун ухаан, смарт танхимын хүрээнд  багш нарыг шаардлагатай техник, технологиор хангах
  • Англи хэлний сургалтын төслүүдийг  "ЮНИСЕФ"-тэй хамтран хэрэгжүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах
  • Орон нутгийн сүүний үйлдвэрүүдийг дэмжих
  • Сургууль бүрд сурагчдын зөвлөл байгуулах
  • Хүүхдийн хөгжилд зориулсан үндэсний контентыг нэмэгдүүлэх 
  • Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд техник эдийн засгийн үндэслэл, олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн шийдвэрүүдийг танилцууллаа.

Гэрэл зургийг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан