gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв

Б.Нямдарь
Соёл урлаг
2025-08-28
71
Twitter logo

Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. Тэрбээр эр нөхөр нь оюун ухааны хувьд түүнийг орхиж буй талаар, ярих чадвараа бараг мартсан талаар ярьжээ. 

“Die Hard” киноны од Брюс фронтотемпорал дементиа оноштой, эрүүл мэндийн хувьд таагүй байдалтай байгаа билээ.

49 настай Хеминг Уиллис ABC News-ийн хөтлөгч Дайан Сойертай хийсэн ярилцлагадаа 70 настай жүжигчний амьдралын тухай, мөн эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээ орхисон түүний гурван жил хэрхэн өнгөрч буй талаар ярьжээ. 

“Брюс одоо ч маш хөдөлгөөнтэй, биеийн ерөнхий эрүүл мэнд маш сайн байгаа. Гагцхүү түүний тархи л ажиллахгүй байгаа юм” гэж тэрбээр наймдугаар сарын 26-нд цацагдсан ABC-ийн тусгай нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. 

Заримдаа нүднийх нь оч, үл ялиг инээмсэглэл тодроход яг л урьдынх шигээ санагддаг. Гэхдээ тэр мөчүүд маш хурдан сарничихдаг.

Гэр бүл нь 2023 оны хоёрдугаар сард Брюсийг фронтотемпорал дементиа (FTD) гэсэн оноштой болсныг зарласан. Энэ өвчин ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолддог ба ярих, зан авир, бусадтай харилцах чадварт нөлөөлдөг байна. “Түүний ярих чадвар алдагдаж байгаа. Бид гэхдээ дасан зохицсон. Түүнтэй харилцах өөр арга замтай болсон” хэмээн Хеминг Уиллис ярив.

Мөн тэрбээр Брюсийн өвчний эхэн үеийн шинж тэмдгүүдийг дурдаад “Эхэндээ их ярьдаг, идэвхтэй байсан ч бага багаар дуугаа хурааж эхэлсэн. Бид гэр бүлээрээ цуглах үед ч бүрэгшиж, гунигтай мэт харагддаг болсон" гэв. Жаахан хүү байхдаа ээрч гацдаг байсан зуршил нь эргэн илэрч, үгсээ мартдаг болсон байна.

“Тэр маш халуун дулаан, энэрэнгүй хүн байсан. Гэтэл эсрэгээрээ хүйтэн хөндий мэт болж өөрчлөгдөх нь үнэхээр айдас төрүүлсэн” гэжээ.  Сэтгүүлч түүнээс өмнөх зан чанарынх нь ул мөр одоо илэрдэг эсэх тухай асуухад Хеминг Уиллис нулимсаа барьж ядан “Өдөр бүр биш ч гэлээ бид зарим үед олж хардаг. Түүний минь тэр халуун дулаан инээд. Заримдаа нүднийх нь оч, үл ялиг инээмсэглэл тодроход яг л урьдынх шиг санагддаг. Гэхдээ тэр мөчүүд маш хурдан сарничихдаг. Хэцүү ч гэсэн нөхөр маань одоо ч миний хажууд байгаад нь би талархдаг” гэжээ. 

Тэрбээр асаргаа сувилгааны талаар ном бичиж, энэ есдүгээр сарын 9-нд хэвлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ

Эмма Хеминг Уиллис уг өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Түүний хэлснээр FTD-г  хоёр туйлт эмгэг, дунд насны хямрал, сэтгэл гутралтай андуурах нь элбэг аж. Тэрбээр асаргаа сувилгааны талаар ном бичиж, энэ есдүгээр сарын 9-нд хэвлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

“Онош тавьсны дараа надад FTD-ийн талаар жижигхэн танилцуулга өгсөн. Гэтэл би юу ч ойлгоогүй, айдаст автсан. Зүгээр л нэг хоосон нүх рүү унаж байгаа мэт санагдсан” хэмээн тэр дурсжээ.

Брюсийн өмнөх эхнэр Деми Мур болон тэдний гурван охин, мөн Эммагийн хоёр охинтой хамт Уиллисийн эрүүл мэндийн байдлын талаар олон нийтэд үе үе мэдээлсээр ирсэн. Энэ зун охин Талулла Уиллис (31 настай) аавтайгаа хамт байгаа зургаа Инстаграмдаа тавьсан бол Деми Мур гуравдугаар сард Брюсийн 70 насны төрсөн өдрийг тохиолдуулан сэтгэл хөдөлгөм зургуудаа хуваалцсан билээ. 

Эх сурвалж: Today

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан