Хөхний хорт хавдрын эсрэг сарыг жил бүрийн аравдугаар сард тэмдэглэдэг. “Ягаан сар” гэж нэрэлдэг энэ сарыг тохиолдуулан “УБ Сонгдо” эмнэлэг энэ сарын 20-31-ний өдрүүдэд хөхний хорт хавдрын улмаас хөхөндөө мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөөг зохион байгуулж байна.
Хөхний нөхөн сэргээх мэс засал, имплант суулгах боломжийн талаар Г. Бат-Эрдэнэ эмч түүний баг үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм. Нөхөн сэргээх мэс засал эмэгтэйчүүдийн амьдралын чанарт хэрхэн эерэгээр нөлөөлдөг талаар танилцуулж, үзлэг хийнэ.
Бид УБ Сонгдо эмнэлэгийн нөхөн сэргээх, пластик мэс заслын эмч, АУ-ны доктор Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Бүгд Найрамдах Куба Улсад 12 жил суралцаж, нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийг эзэмшсэн, туршлагатай эмч юм.
Г.Бат-Эрдэнэ эмч: “Сүүлийн жилүүдэд манай улсад хорт хавдрын тохиолдол тогтвортой байгаа ч буурахгүй байна. Насны хувьд хорт хавдар илүү залуужих хандлагатай болсон нь анхаарал татах асуудал” хэмээн онцоллоо.
Монголд хөхний хорт хавдрын улмаас хөхөндөө мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн тоо багагүй. Тэдэнд хөхний нөхөн сэргээх мэс заслын талаарх ойлголт дутмаг байдаг тул бид энэ талаарх мэдээллийг танд хүргэж байна.

-
Хөхний зангилаа гэж юу вэ?
Хөхний зангилаа маш олон хэлбэрээр илрэх боломжтой. Өөрөөр хэлбэл хөхний булчирхайлаг эдийн дотор тэмтрэгдэнэ. Заримдаа маш хатуу, заримдаа зөөлөн эдийн бөөгнөрлийг зангилаа гэдэг. Бүсгүйчүүд ихэвчлэн бэрсүү, үүсгэвэр эсвэл уйланхай гэж хүлээж авдаг. Эдгээрийг хөхний үзлэг, бусад нарийн шинжилгээгээр илрүүлнэ. Хөхний рентген зураг, хөхний эхо гэсэн хамгийн энгийн шинжилгээгээр илэрдэг.

- Хөхний үүсгэвэр болгон эрсдэлтэй юу?
Хөхний эдэд ямар нэгэн зангилаа буюу үүсгэвэр масс тэмтрэгдэх үед эмэгтэйчүүд маш их эмзэглэж, би хортой хавдар тусчихлаа гэж ойлгодог. Гэтэл хоргүй төрлийн зангилаа үүсгэвэр байх магадлал тун өндөр. Тэр дотроо хоргүй, булчирхайлаг эдийн үүсгэвэр байх нь хамгийн түгээмэл. Үүнийг ялгахын тулд эмчийн үзлэгт орж, хөхний рентген болон эхо шинжилгээ хийлгэнэ.

- Хөхний хортой болон хоргүй хавдруудын ялгаа юу вэ?
Хавдар маш өргөн хүрээтэй сэдэв юм. Аливаа эд эсийн ургалт, томрол бүрийг хавдар гэж нэрлэдэг. Тухайн хавдар хоргүй, хортой эсэхээс шалтгаалан эмчилгээний арга, үр дүн, цаашдын эрүүл мэнд, бүр амь насанд ч нөлөөлөх эрсдэл бий.
Ихэнх тохиолдолд хавдар хоргүй байдаг ч, хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдох өвчний нэг. Түүний дотор хөхний хорт хавдар эхний тавд ордог.
Хорт хавдрын гол онцлог нь эсийн түвшний өөрчлөлт буюу гений мутацын улмаас эсүүд хяналтгүй, маш хурдан хуваагдаж, ургалт нь хурдан томордог. Энэ хуваагдлыг дэмждэг зүйл нь орчны судасжилт өндөр байгаатай холбоотой. Энэ нь цаашлаад хортой хавдрын эс хажуугийн эд эрхтэн рүү шилжин байрлах, хавдар тархах нөхцөлийг үүсгнэ. Энэ үед тухайн хүний эрүүл мэнд, амь насанд аюул үүсэж болзошгүй.
- Хөхний хортой хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ?
Хорт хавдар үүсэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Шалтгааныг яг энэ гэж тодорхойлох боломжгүй. Гэсэн хэдий ч судалгаагаар дараах эрсдэлт хүчин зүйлүүд хөхний хорт хавдрын үүсэлд чухал нөлөөтэйг тогтоосон.
Нэгдүгээрт, нас болон хүйс. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар илүү түгээмэл тохиолддог. Мөн удамшлын мутац эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хоёрдугаарт, дааврын зохицуулгатай холбоотой хүчин зүйлүүд чухал нөлөөтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн онцлог, анхны төрөлт хожуу байх.
Сүүлийн жилүүдэд залуу эмэгтэйүүдийн дунд хөхний хэлбэр алдагдах вий гэх айдсаас болж хүүхдээ хөхүүлэхээс зайлсхийх тохиолдол ихсэж байна.. Гэвч хөхүүлэх нь эх, хүүхэд хоёрын эрүүл мэндэд маш чухал бөгөөд дор хаяж 6сар хүртэл хөхөөр хооллохыг зөвлөдөг. Хөхөө хөхүүлэхгүй байх нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Гуравдугаарт, амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлүүд сүүлийн жилүүдэд улам нэмэгдсэн. Үүнд жингийн илүүдэл, хорт зуршил болох архи, тамхи хэрэглэх, хөдөлгөөний хомсдол зэрэг орно.
Түүнчлэн орчны бохирдол, цацраг туяа, агаар, хөрсний бохирдол бидний эсийн түвшинд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг судалгаанууд харуулдаг.
Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын тоо хэт өсөхгүй байгаа ч, буурахгүй хэвээр байна. Тиймээс эмэгтэй хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэг болон шинжилгээнд тогтмол хамрагдах нь хамгийн үр дүнтэй байгаа юм.
Ялангуяа 35 наснаас дээш эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхөө эмчид үзүүлж, хөхний эхо эсвэл рентген (маммограф) шинжилгээ хийлгэх нь зайлшгүй хэрэгтэй.
5. Хөхөө өөрөө яаж шалгах вэ? Хэзээ шалгах нь зөв бэ?

- Биеийн юм дууссанаас 5-7 дахь өдөр шалгах,
- Толины өмнө зогсоод хоёр гараа сул доош буулга
- Хөхний хэлбэр, хэмжээ, арьсны өнгө, хонхойлт таталт, улайх, тууралт зэргийг ажиглах
- Гараа толгой дээрээ өргөж дахин харах
- Хөхний толгойноос шингэн ялгарч байгаа, эсэхийг ажиглах
- Баруун гараа толгойныхоо доор тавиад, зүүн гараараа баруун хөхөө тэмтрэх,
- Хурууны өндгөөр дугуй хөдөлгөөнөөр даралттайгаар шалгана.
- Суганаас хөхний төв хэсэг рүү чиглэж тэмтэрч үзнэ.
6. Ямар үед эмчид хөхөө үзүүлэх вэ?
Аравдугаар сар бол дэлхий нийтээр хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар буюу “Ягаан сар” юм. Энэ онцгой сард зөвхөн өвчний эсрэг тэмцэх бус, эмэгтэйчүүдэд эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулахыг уриалдаг.
Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын тоо хэт өсөөгүй ч, буураагүй. Тиймээс эмэгтэй хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах нь хамгийн үр дүнтэй.
Ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхөө эмчид үзүүлж, хөхний эхо эсвэл рентген (маммограф) шинжилгээг зайлшгүй хийлгэх хэрэгтэй.
Хөхний хорт хавдар ихэвчлэн 40-өөс дээш насныханд тохиолддог ч, сүүлийн жилүүдэд энэ өвчин 30 гаруй настай эмэгтэйчүүдийн дунд ч илэрсэн нь анхаарал татдаг. Иймд 35 нас хүрсэн эмэгтэй бүр жилд нэг удаа эмчийн үзлэг, дүрс оношилгоонд хамрагдах нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам юм.
7.Хөхний нөхөн сэргээх мэс заслууд гэж байдаг уу?
Тийм ээ, хөхний хорт хавдрын дараах нөхөн сэргээх мэс заслыг орчин үеийн анагаах ухаанд өргөн хэрэглэдэг. Хөхний хорт хавдрын эмчилгээ гурван үндсэн чиглэлээс бүрддэг. Үүнд:
- Мэс заслын эмчилгээ
- Хими эмчилгээ
- Туяа эмчилгээ
Эдгээрийг ямар дарааллаар хийх нь тухайн өвчтөний хавдрын төрөл, хэмжээ, байрлал, наснаас хамаарч, эмч нар эмчилгээний тактик боловсруулдаг юм.
Заримдаа, хавдрын хэмжээ том байвал эхлээд хими эмчилгээ хийж, хавдрыг багасган, дараа нь мэс засал хийдэг. Зарим тохиолдолд эхлээд мэс засал, дараа нь хими болон туяа эмчилгээг үргэлжлүүлдэг.
Харамсалтай нь, хөхний хорт хавдрын улмаас зарим өвчтөн нэг талын хөхөө авах (мастектоми) шаардлагатай болдог. Гэсэн ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар “хагалгааны өрөөнөөс хөхгүй гаргахгүй” гэсэн зарчим баримталж, хөхийг нөхөн сэргээх мэс засал заавал хийдэг боллоо.
Энэ мэс заслаар хөхний хэлбэрийг сэргээж, эмэгтэй хүний биеийн тэнцвэр, сэтгэлзүйд ч эерэг нөлөө үзүүлдэг. Энэхүү мэс заслыг хоёр үндсэн аргаар хийдэг юм:
- Имплант ашиглан сэргээх: Гаднын, тусгай, хөхний имплант суулгаж, хэлбэрийг бий болгодог.
- Өөрийн эд ашиглан сэргээх: Өвчтөний өөрийн булчин, өөх, арьсны эдийг ашиглан хөхийг сэргээдэг.
Аль аргыг сонгох нь тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, мөн эмч нарын шийдвэрээс шалтгаалдаг.
8. Хөх нөхөн сэргээх мэс засалд хэзээ орох вэ?
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар, тэр дундаа бидний хамгийн ойрын жишээ болох Бүгд Найрамдах Солонгос улсад, хөхний хортой хавдартай гэж оношлогдсон эмэгтэйчүүд ямар нэг байдлаар хагалгааны өрөөнөөс хөхтэйгөө л гарч байна. Хөхгүйгээр хүн гаргахгүй гэсэн үг юм.
Гэвч бүх тохиолдолд нөхөн сэргээх мэс заслыг шууд хийх боломжгүй. Хэрэв өвчтэн хөхний хорт хавдрын улмаас нэг талын хөхөө авах мэс засал хийлгэсэн бол дараагийн алхам нь тогтмол хяналт, нарийн шинжилгээ.
Хөх авах мэс засал хийлгэсэн хүмүүс 5 жилийн хугацаанд эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай. Энэ хугацаанд өвчтөн хөхний эхо, маммограф зэрэг нарийвчилсан дүрс оношилгооны шинжилгээнд зургаан сар тутам орж, хавдрын дахилт эсвэл үсэрхийлэл байгаа эсэхийг тогтооно.
Шинжилгээ, хяналтын дүнгээр хавдрын дахилт илрээгүй, шинэ үсэрхийлэл байхгүй гэж баталгаажвал хөхний нөхөн сэргээх мэс засалд орох боломж бүрддэг.
9. Хөх нөхөн сэргээх мэс засалд орсноор амьдралын чанарт нөлөөлөх үү?
Мэдээж хэрэг, маш ихээр нөлөөлдөг. Сая хэлсэнчлэн, сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын насжилт залуужсан.
30 нас бол эмэгтэй хүн ажлын карьер, нийгмийн байр суурь, идэвхтэй хөдөлмөрийн нас юм. Ийм үед эрхтэнээ алдах, биеийн хэлбэр өөрчлөгдөх нь зөвхөн бие махбодод төдийгүй сэтгэл зүйд маш том цохилт болдог.
Хөх нөхөн сэргээх мэс засал нь зөвхөн биеийн хэлбэрийг бус, сэтгэл зүй, амьдралын чанарыг сэргээх чухал алхам болдог. Энэ мэс заслы хийлгэсэн эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй болж, нийгмийн харилцаандаа эргэн оролцож, сэтгэл санаа нь илүү тайван, эерэг болдгийг судалгаагаар нотолсон.
УБ Сонгдо эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны пластик мэс заслын баг хөхний хорт хавдрын дараах нөхөн сэргээх мэс засал болон хөх багасгах, томруулах, өргөх (сойх) зэрэг хөхний гоо сайхны бүх төрлийн мэс заслуудыг 15 жилийн турш амжилттай гүйцэтгэсэн, арвин туршлагатай хамт олон юм.