БСҮХ-ээс 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сарын хооронд “Багшлах эрхийн гэрчилгээ олгох” 45 хоногийн сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийг 8 сургуулийн хөтөлбөрт олгож баталгаажуулсан байна. Үүнд: МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС-БС, ОУУБИС, ОтИС, ИЗИС, ОрИС хамрагдана.
Хөтөлбөрийн дүгнэлт гарсан сургуулиудаас 6 сургууль нь багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулж, 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 129 багшийг бэлтгэжээ.
Багшаар бэлтгэгдсэн 129 иргэнээс 68 нь ерөнхий боловсролын сургуулиудад багшилж эхэлсэн. Харин 21 нь хуучин ажлаа хийж байгаа бол 4 нь одоогоор ажиллах боломжгүй, 36 нь ажлын байраа олоогүй байгаа гэсэн дүн мэдээ гарчээ.
Боловсролын ерөнхий газраас их сургуулиудтай хамтран зохион байгуулсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаарх санал асуулга”-д нийт 70 төсөгч хамрагджээ. Үүнээс
- Сургалтын агуулга нь таны багшлахуйд дэмжлэг үзүүлэхүйц байсан эсэхийг асуухад 84,3 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ.
- Төгсөгчид ажилд хамрагдаагүй шалтгааныг тодорхойлох асуулгад 42,9 хувь нь ерөнхий боловсролын сургуулиуд хүлээж авахгүй байгаа тухай дурдсан байна.
Хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудаас олон нийтэд хүргэх мэдээллийг идэвхжүүлэх, журмын дагуу тодорхой хугацааны дараа үндсэн багшаар ажиллах боломжийг олгох, багшлах эрхийн гэрчилгээг сунгах зэрэг асуудлыг хөндөж байв.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулиас 2025 оны 7 дугаар сарын 01-ээс ээлжит сургалтаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мөн Teach for Mongolia төсөл тус сургуультай үр дүнтэй хамтран ажиллаж байгаа тухай танилцууллаа. Бусад сургуулиудын хувьд ч элсэлтээ зарлаж, сургалт зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар