Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын чуулга уулзалтаар гишүүн орнууд батлан хамгаалахын зардлыг 2035 он гэхэд ДНБ-ийхээ 5 хувьд хүргэхээр тохиролцлоо. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон сарын турш шахаж ирсэн.
Уулзалтаар дээрх үр дүн гарсны дараа тэрбээр "Европ болон Барууны соёл иргэншилд тохиосон том ялалт" хэмээн тодорхойлов.
Хамтарсан мэдэгдэлд НАТО-гийн гишүүд “аюулгүй байдлын сорилтууд”-ын эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж, ОХУ-аас үүдэлтэй “урт хугацааны заналхийлэл” болон терроризмыг онцолжээ.
Мөн НАТО-гийн тэргүүнүүд нэг гишүүн оронд халдвал бүх холбоотнууд хариу үзүүлнэ гэсэн хамтын аюулгүй байдлын зарчмаа дахин баталгаажуулсан байна.
Энэ удаагийн мэдэгдэлд өнгөрсөн жилийнх шиг ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийг шууд буруутгасан үг хэллэг орсонгүй.
Зарим удирдагчид Гааг хотноо болсон энэхүү чуулга уулзалтыг "түүхэн" хэмээн нэрлэж байгаа бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга чуулганаас гарсан шийдвэрүүд Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлж, энх тайвныг уриалахад чиглэсэн гэжээ.
Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд гишүүн орнууд 2035 он гэхэд ДНБ-ийхээ дор хаяж 3.5 хувийг цэрэг, зэвсэгт зарцуулах бөгөөд үлдсэн 1.5 хувийг аюулгүй байдлын дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалтад зориулах боломжтой аж.
Эх сурвалж: ВВС