Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ахмедабад хотод осолдсон онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг мөрдөн байцаагчид олжээ.
Энэ нь тус ослын шалтгааныг илрүүлэх ажилд том ахиц гаргах нотлох баримт болж байна. CVR буюу дуу хураагуур нь бүхээгт өрнөсөн яриа, дохио, орчны чимээг бүгдийг нь бичдэг төхөөрөмж юм.
Ослын шалтгааныг тогтоох ажиллагааг Энэтхэгийн Нисэх онгоцны ослын мөрдөн шалгах товчоо удирдаж байгаа бөгөөд АНУ болон Их Британийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Ослын албан ёсны урьдчилсан дүгнэлтийг гурван сарын дотор гарна гэж тооцоолж байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондон руу нисэх гэж байсан 262 хүнтэй онгоц хөөрөөд удалгүй осолдож, ганц зорчигчоос бусад нь амиа алдсан.
Онгоц унахдаа оюутны дотуур байр мөргөсний улмаас тухайн газарт байсан хүмүүс мөн амиа алдсан юм. Амиа алдсан нийт хүний тоог 270 гарсан гэж мэдээлж буй.
Одоогоор амь хохирсон 90 хүнийг ДНХ шинжилгээгээр таньж, илрүүлсэн бөгөөд 47 хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байгаа аж.
Эх сурвалж: ВВС