Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр УИХ-ын чуулганд танилцуулж, шинэ сайд нар тангаргаа өргөсөн.
Танхим 19 сайдтай бөгөөд 10 нь хуучин Засгийн газарт ажиллаж байсан сайд нар юм. Г.Занданшатарын Засгийн газарт МАН-ын 16, ИЗНН-ын 1, Хүн намын 2 сайд багтсан. Нийт сайдын хоёр нь эмэгтэй гишүүн.
Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар төсөв тодотгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Одоогоор яамдад тамга хүлээлцэх ажил үргэлжилж буй аж.