gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эрүү шүүлт тулгах нь эрүүгийн хуулийн тусгай ангиар зохицуулсан гэмт хэрэг мөн"

А.Анужин
Нийгэм
2025-06-27
13
Twitter logo

“Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” өдөр жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдөр тохиодог.

Эл өдрийг тохиолдуулан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн  эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр (06.26) -нд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас зохион байгууллаа.

Монгол улсад эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад эрдэмтэн судлаачдын саналыг авах болон олон улсын туршлагаас судлах нь хурлын гол зорилго гэдгийг онцлов.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.ЖаргалбаатарЭнэ талаар, Ч.Жаргалбаатар “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн тухай олон улсын конвенцууд бий. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 5-р зүйл “Хэнд ч эрүү шүүлт тулгах эсхүл хэнтэй ч нэр төрийг нь гутаан, шийтгэх ёсгүй". 

Иргэний болон Улс төрийн тухай олон улсын факт 7-р зүйл "Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах болон шийтгэхийг хориглоно".

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц

Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц 

Манай эрүүгийн хуульд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжүүд нь хоорондоо авцалдахгүй байна.

Мөн эрүү шүүлтийн талаарх ойлголтыг үндсэн хуульд тусгаагүй. Эрүү гэхээр есөн эрүү гэж, шүүлт гэхээр яллах ажиллагаа гэсэн л ойлголттой. Эрүү шүүлтийн шинжүүдийг таних шаардлагатай.

Эрүүдэн шүүгчид гэдэг нь улсын аюулгүй байдлыг хангах албаны хүмүүс, хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчид юм. 

Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ, мэдүүлэг авах, айлган сүрдүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүргээ гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.

Хэрэв:

  • Хэрэг бүртгэж байгаа буюу урьдчилсан мөрдөн байцаалт явуулж буй этгээд заналхийлэх буюу хууль бус өөр үйлдэл хийх замаар мэдүүлэг өгөхийг албадсан бол
  • Хэрэг бүртгэгч хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол
  • Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол эрүүдэн шүүх гэмт хэргийн шинж юм.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст сүүлийн таван жилийн хугацаанд 87 орчим эрүү шүүлттэй холбоотой хэрэг шалгагдсан. Үүний 45-ыг нь яллагдагчаар татаж, шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймагт гарсан  нэгэн хэргийн шүүхийн шийдвэрийг танилцуулъя.

Хулгайн хэргээр сэрдэгдсэн сэжигтнийг мөрдөгч нь өрөөндөө оруулаад зодсон байна. Гэтэл энэ хэргийг шүүх цагаатгажээ. Цагаатгасан үндэслэл нь хохирогч болсон явдлаа жижүүрийн мөрдөнд хэлэхэд прокурор руу явуулсан. Гэтэл "гэмтлийнхээ зургийг дараад гомдлоо цагдаад гарга" гээд буцаажээ. Ингээд 14 хоногийн дараа шинжээч томилоод үзэхэд “гэмтлийн зэрэг нь тогтоогдоогүй учраас эрүү шүүлт биш" гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Прокурорууд хууль зүйн гаргалгаануудаа ашиглаж мэдэхгүй, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байдаг.

Судалгаа, шинжилгээний талаар ойлголтгүй байгаа нь гэмт хэргийн шинж болон нөхцөл байдлаа тодорхойлж чадахгүйд хүргэж байна" гэв.

Монгол улсын гавьяат хуульч, доктор, профессор Р.ОюунбадамР.Оюунбадам "Эрүү шүүлт тулгах нь эрүүгийн хуулийн тусгай ангиар зохицуулсан гэмт хэрэг мөн. Аливаа гэмт хэрэг нийгэм болон иргэнд гэм хор учруулдаг.

Гэмт хэргийн улмаас нэр төр, сэтгэл санаа, бие эрхтэн болон эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.

Хохирогч нь гэмт хэрэгт сэрдэгдэн мөрдөн шалгагдаж байх үедээ дарам шахалтад орох, ялгаварлан гадуурхалтад өртсөн хүнийг хэлнэ.

Мөн хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн албан хаагчдын зүгээс хоригдолтой зүй бус харьцаж, тэдний нэр төрийг гутаах үйлдэлд өртсөн хоригдогчийг хэлнэ.

Кэйс: Хорих ангийн эрүүгийн ахлах төлөөлөгч миний нөхөр М.Ц-ийн гар утсыг нууцаар шалгасан зөрчлөөр 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр биед нь ноцтойгоор гэмтэл учруулж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахыг хориглож, сахилгын байранд хорьсон. Энэ хугацаанд эмчийн үзлэгт огт хамруулаагүй бөгөөд сэтгэл санааны хүнд нөхцөлд байлгаж байна.

Эрүүдэн шүүлтээс хохирогч сэтгэл зүйн асуудалтай болдог. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөрдөх байгууллага, өмгөөлөгч, эмнэлгийн ажилтан зэрэг нь эрүү шүүлт үйлдэгдсэн эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөлийг мэдсэн бол хохирогчийн аюулгүй байдлыг хангах, нэн даруй тусгаарлах болон эрүү шүүлтийг таслан зогсоох арга хэмжээ яаралтай авах шаардлагатай “ гэв.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт

 ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ

Х.Бат-Ялалт "Би 20 гаруй жил хууль хяналтын байгууллагын буруутай үйл явдлаас болж хохирсон иргэдийн эрхийг хамгаалж ажиллаж байна.

Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна. гэсэн ганц өгүүлбэр л хүний эрхийг хамгаалах тогтолцооны үндэс болж байна.

Зориг агсны хэрэгт хэлмэгдсэн 47 хүнд үндэслэн эрүү шүүлттэй тэмцсэн гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Хүний эрхийн үндэсний комисс гомдол хүлээж авахгүй. Авсан ч хариу өгдөггүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндсэн хуулийн 19-р зүйлд нийцүүлснээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хязгаарлаж чадна.

Монгол улсын Үндсэн хуулийн 19-р зүйл.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

21.12 дугаар зүйл. Эрүү шүүлт тулгах
Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгох болон бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна.

ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ УСТГАХ

Эрүүдэн шүүгдсэн иргэдийн гомдлыг барагдуулах ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах шаардлагатай.

  • Өмгөөллийн эрхийг чөлөөлж, итгэсэн хүнээсээ хууль зүйн болон бусад тусламж авах боломжийг олгох
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэнээс ч хараат бус байлгаж, бие даасан шийдвэр гаргагч болон төлөвшүүлэх 
  • Прокурорын Үндсэн хуулиас давсан эрхийг хязгаарлаж, шийдвэр гаргагч бус хяналт тавигч болгох
  • Шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчдийг давуу оролцуулж, хэнээс ч хараат бус бодит үнэнийг тогтоох чадамжтай болгох
  • Төрийн аливаа үйл ажиллагаанд хяналт тавих төрөөс хараат бус ард түмний хяналтыг байгууллагыг төлөвшүүлэх
  • Хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох
  • Хүн бүр эрх, эрх чөлөөгөө судалж, зөрчигдсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах итгэл, мэдлэгийг хөгжүүлэх" гэв.

Хурлын үеэр хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад харьяалагдах хүүхдүүдийн дунд “Эрүү шүүлтгүй Монгол-хүүхэд, өсвөр үеийнхний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг 20 бүтээлийг шалгаруулсан юм.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан