УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ 7 хоногт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн (2025.05.30) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субъектив ойлголтыг хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж, “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, аюулгүй” гэсэн субъектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж байна хэмээсэн.
Иймд Эрүүгийн хууль дахь нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ. Түүнчлэн, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хэмээх нэр томьёог хэрэглэж, улмаар бусад хуулиар эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан нь Үндсэн хуулийн “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж байна гэж үзжээ.
Тухайлбал, эрүүгийн хариуцлагад ял, албадлагын гэсэн хоёр өөр агуулга хамаардаг. Гэтэл уг хоёр өөр ойлголтыг нэгтгэснээр ял шийтгүүлээгүй, шүүх ял шийтгэх шаардлагагүй, үүссэн үр дагавар нь ялимгүйн улмаас шүүх ял оногдуулахгүй учраас албадлагын арга хэмжээ хэрэглэснийг эрүүгийн хариуцлага гэж оруулан нийгмийн харилцааг зохицуулж байгаа нь хүний эрхийг дордуулахад хүргэсэн байна гэж үзжээ. Тиймээс ял, албадлагын арга хэмжээг зааглах шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” зүйлийг хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэтэл төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус бөгөөд хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан нь тухайлан хуулийн этгээдийн статусгүй, “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд байх боломжтой. Тиймээс “хуулийн этгээд” гэсэн нэр томьёоны талаар хуульчилсан тайлбар хийх нь зүйтэй гэж тусгажээ.