Чихрийн шижинтэй хүмүүст шархыг хурдан эдгээх арга зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа хөлний шарх ийм өвчтэй хүмүүсийн хувьд тун хүндээр тусаж, цаашлаад тайруулахаас өөр аргагүй болох тохиолдол бий.
Тиймээс олон жилийн турш ашиглаж буй түгээмэл бус эмчилгээний арга нь ялааны өт ашиглах юм. Өтнүүд үхэжсэн эд эсийг идэж, нянгийн эсрэг шингэн ялгаруулдаг бөгөөд шархыг дахин халдвар авахаас сэргийлдэг аж.
Хэдийгээр өртөг багатай боловч өтөөр эмчлэх арга шархыг хурдан эдгэхэд нөлөөлж чаддаггүй. Харин ингэхийн тулд эрдэмтэд генетикийн өөрчлөлттэй өт ашиглахаар шийджээ.
BMC Биотехнологи сэтгүүлд гарсан судалгааны тайланд өтөөр эмчлэх аргыг илүү үр дүнтэй, шархыг хурдан эдгээдэг болгохын тулд хоёр аргыг ашиглаж болох талаар бичсэн байна.
Генетикийн өөрчлөлттэй өтнүүд хүний биеэс ялгардаг нэгэн төрлийн уурагт бодисыг ялгаруулдаг болжээ. Харин ялгаа нь эхний бүлэг өт 37 хэмийн халуунд энэ бодисыг ялгаруулдаг байхад нөгөө бүлэг өт нь тетрациклиний дутагдалд орсон үедээ уурагт бодисыг ялгаруулдаг аж.
Гэвч халуунд мэдрэг өтнүүд боловсруулсан уурагт бодисоо биеэсээ гадагшлуулж чадахгүй байсан бол тетрациклинийн дутагдалд орсон бүлэг өт нааштай үр дүн үзүүлсэн байна.
Судалгааны багийнхан эхний туршилтаа хархан дээр хийсэн бол одоо хүн дээр туршихаар төлөвлөж байгаа юм. Хэрвээ хүн дээр хийх туршилт амжилттай болбол 20 гаруй нөхцөлд ашиглах боломжтой бөгөөд шархыг 20-30 хувиар түргэн эдгээх аж.