gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрлээ

О.Ариунбилэг
Нийгэм
2016-07-19
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Нийгэм
2016-07-19
МОНЦАМЭ агентлаг 95 нас хүрлээ

Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр 1921 онд байгуулагдсан цагаасаа эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхий дахинаа мэдээ мэдээллийг шуурхай хүргэсээр 95 жилийг ардаа үдсэн байгууллага бол МОНЦАМЭ.

МОНЦАМЭ нь ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй, нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай гэдгээс энэ агентлагийн үйл ажиллагааны цар хүрээ илтэд харагдана.

Он цагийн уртад бий болгосон бүхэн нь Монгол Улсын түүхэнд үлдэхийн сацуу, Монгол Улсад болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг мэдээ болгон нийтлэн түгээсэн нь өдгөө түүх болон хуудаслагджээ.

Зөвхөн монголчууддаа төдийгүй дэлхийн олон улс оронд МОНЦАМЭ өөрийн мэдээллээ түгээсээр ажилладагийг дараах жагсаалтаас харж болно. Үүнд:

  • “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол /Өдөр тутам англи, орос хэлээр/
  • МОНТА теле студи /Өдөр тутам улс орны түүх, соёл, хөгжил дэвшил, дотоод амьдралын үйл явдлыг харуулсан дүрстэй мэдээг монгол, англи хэлээр бэлтгэн дотоод, гадаадад түгээдэг/
  • “Новости Монголии” сонин /Долоо хоног тутам орос хэлээр/
  • “The Mongol Messenger” сонин /Долоо хоног тутмын англи хэлээр/
  • “Мэнгу сяосибао” сонин /Долоо хоног тутмын хятад хэлээр/
  • “Монгору Цушин” сонин /Долоо хоног тутмын япон хэлээр/
  • “Mongolia Today” сэтгүүл /Улирал тутам хэвлэгдэн гардаг англи хэлээр/
  • “Mongolia” ном /Жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн /англи хэлээр/

Дэлхийн олон хэлээр мэдээ мэдээллээ цацдаг энэ байгууллагын бүхий л ачааг үүрэгч ноён нуруу болсон үе үеийн удирдлага, чадварлагч сэтгүүлч орчуулагч, ажилтнуудад ойн баярын мэндийг GoGo мэдээний агентлагийн зүгээс хүргэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан