УИХ-ын хаврын чуулганы хаалт болсонгүй. Уг нь сонгуулийн өмнөх өдөр буюу өнгөрсөн мягмар гарагт чуулганыг хаахаар товлосон. Гэвч ирц бүрдээгүй. Уг нь зургаан хуулийн төслийг хэлэлцэх байв.
УИХ-ын Дэгийн тухай хуульд заавал хаврын чуулганыг албан ёсоор хаасны дараа намрын чуулганы нээлт болно гэсэн заалт байдаггүй аж. Тэгэхээр шинээр байгуулагдах УИХ гишүүд тангаргаа өргөснөөр үйл ажиллагаа эхлэх юм.
Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь Ч.Улаан. МАН-ын гишүүн тэрээр 62 настай. Иймд долоо дахь парламентын анхны чуулганыг нээх хүндтэй үүрэг хүлээж байна.
Өмнөх парламентын хамгийн ахмад гишүүн нь Д.Дэмбэрэл гишүүн байсан юм.