Аяллын маршрут: Төв аймаг
Наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Наадмын урт өдрүүдэд хүн бүхэн л амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ мэдэхгүй эргэлзэн сууж болох юм.
Хэрэв та аяллын төлөвлөгөөнд оюунаа чилээж байгаа бол Монголынхоо уудам, үзэсгэлэнт, давтагдашгүй байгалиар аялахыг зөвлөж байна. Сонголтод тань нэмэрлэх үүднээс бид 21 аймагт аялж болохуйц үзэсгэлэнт газруудын мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ удаад нийслэл хоттой хаяа тэрлэх Төв аймгийг онцоллоо.
ТӨВ АЙМГИЙН ТАЛААРХ ТОВЧХОН МЭДЭЭЛЭЛ
Төв аймаг нь Монгол улсын дорнод төвд оршдог бөгөөд Засаг захиргааны төв нь Зуунмод хот юм. Нийт 74 мянган км² нутаг дэвсгэрийг эзлэх бөгөөд 88 мянган оршин суугч бүхий 27 суманд хуваагддаг.
Тус аймаг Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэдэг байна.
Газрын тогтоцийн хувьд далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан, Богд хан, Батхаан зэрэг уулс бий. Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.
Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
ТӨВ АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД
МАНЗУШИР ХИЙД
Юун түрүүнд та "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утга бүхий Манзушир хийд рүү аялж болох нь.
Түүхээс сөхвөл Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан 1733 онд Богдхан уулын энгэрт Манзуширын хийдийн суурийг тавиулжээ. Харин XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэсэн байна.
1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын шийдлээр байгуулжээ.
Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршсан байна. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон бөгөөд өдгөө сүмээс үлдсэн хэсэг нь музей болон үлджээ.
200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураасан бөгөөд хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан юм.
Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь хоёр тонн ажээ. Энэхүү тогоогоор хоол бэлтгэхэд хоёр шарын мах буюу 10 гаруй хонины мах шаарддаг байсан аж.
ХУСТАЙН НУРУУ
Үзэсгэлэнт Хустайн Байгалийн цогцолборт газарт амралтынхаа нэгээхэн хэсгийг өнгөрөөхдөө та харамсахгүй.
Улаанбаатар хотоос баруун тийш 70 орчим км-т буюу Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутагт онгон байгалийг тольдох боломжтой. Хустайн нуруу нь Монголын их хээр рүү түрж орсон ойт хээр боловч зарим газартаа элсэн оорцог толгодтой, тэнд нь говийн ургамал ургадаг, байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.
Тэндээс та амар амгаланг олохоос гадна дэлхий дээрх цор ганц зүйл зэрлэг адуу болох тахийн сүргээр нүдээ хужирлана. ХХ зууны эхээр Монголоос тахийн 53 унага барьж, Оросын Аскани-нова, Германы Гамбург хотын амьтны хүрээлэнгүүдэд аваачсан нь тахь дэлхий нийтэд тархах үндэс болжээ.
УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор Хустайн нурууны 50 мянган га газрыг Байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд УИХ-ын 115 дугаар тогтоолоор хамгаалалтын зэргийг ахиулж Байгалийн цогцолборт газар болгожээ. Энэ тогтоолоор хамгаалалттай газрын хилийн цэсийг өөрчилж, Молцог элсний 2,5 км голч бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж оруулсан байна.
Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах хөтөлбөр 1992 оноос амжилттай хэрэгжиж одоо Хустайн нуруу дэлхий дээр хамгийн олон буюу 220 тахьтай газар болоод байна. Хустайн Байгалийн цогцолборт газар нь 2002 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна.
ГҮНЖИЙН СҮМ
Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг.
Монголын Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаврыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байна. Тэрбээр нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай. Би Монгол хүний эхнэр учир Монгол хүн болжээ. Иймийн тул намайг Монгол газар нутаглуулаарай! гэж гэрээсэлсэн гэдэг. Гүнжийн бунхны цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1940-өөд онд Дотоодыг хамгаалах газрынхан энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байна.
Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг.
Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь 4 тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Хэрмэн дотор өмнө талд өндөр нь 10 метр, өргөн нь 6 метр, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга бий.
Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ.
Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош 3-4 метр гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотроос нь зандан модоор хийсэн авс олдсон. Шилмүүст модны давирхайгаар будаж, есөн давхар торгоор ороосон энэ авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр юм юу ч үлдээгүй байжээ.
Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1.95 метр урт боржин чулуун мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд талд хоёр луу байдаг. Голд нь манж үсэг болон ханзаар “Их чин улсын албат...”, “...баярыг тохиолдуулан энэхүү чулуун хөшөөг босгов...” гэж бичсэн байдаг.
Хичээнгүй Амирлангуй гүнжийг тухайн үеийн Монголын сэхээтнүүд ихэд хүндэтгэдэг байсан бөгөөд Гүнжид зориулан энэхүү шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж иржээ.
ЦОГТЫН ХАДНЫ БИЧЭЭС
Төв аймагт заавал үзэх газрын нэг бол Дэлгэрхаан сумын нутагт Гунигт дуутын хар чулуу буюу Цогтын хадны бичээс юм. "Дуутын хадны бичээс"-ийг 1621 онд Цогт тайж эгчдээ зориулан бичжээ.
Уг шүлэг,
Дээр тэнгэр хааны ахуй хийгээд
Дэлхий дахь хан богдсын ахуй газар
Дээр дорын ялгал боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй… гэж эхэлдэг юм.
Хангайн нурууны шувтарга үзүүр Хутагт уулын өвөр бэлээр адуун боржин чулуун тогтоц байх ч энэ дунд гурван том хар хавтан чулуу байгалиас тогтжээ. Түүн дээр үзүүртэй зүйлээр бичихэд цагаан цэрдээр бичиж буй мэт тод ялгаран харагддаг байна.
Басхүү төмөр эдлэлээр зохих аваас хөгжмийн зэмсэг мэт дуу гардаг. Нутгийн ардууд тэрхүү хадыг цохиж дуугаргахыг ихэд цээрлэдэг байна.
АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
Гэр бүл болоод найз нөхдүүдтэйгээ байгалийн сайханд аялангаа цагаа зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотоос баруун хойш 100 орчим км засмал замаар, 6.5 км шороон замаар явж хүрэх Аглаг бүтээлийн хийдийг зориорой. Тус хийд нь Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын хавцал” хэмээх газарт оршдог.
Далын хавцал нь үнэхээр уул ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд “Бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ.
Сүмийг зорин очсоноор уул өөд өгсөн бартааг туулахдаа Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад, Очирваань бурхны хөрөг гэх мэт байгалийн хачин сонин тогтоцтой танилцах боломжтой.