-“Таван салаа боов”: АМТТАЙ < АМТГҮЙ-
“Энэ хүүхэд чихгүй толгойлоод хүний үг авахаа байсан”, “Өөдөөс ярзалзаад байх юм. Алганы амт үзүүлэхгүй л бол горьгүй нь” гээд хүүгээ суран бүсээр “сургах” аав нар цөөнгүй.
Магад үүнийг уншсан зарим нь “Багадаа ороолгуулж л өслөө. Буруудсан юм алга” гэж өөрсдийгөө хамгаалж болох юм.
Тэгвэл цаг үе, хүний хөгжил, амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйлээс шалтгаалан бидний уламжлагдан ирсэн гэгдэх тэрхүү хэвшмэл ойлголт улирч байна.
Хүүхдийг зодож, шийтгэх нь тэдний оюун санаа болоод биемахбодийг хохироож ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Энэ цаг үед Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө олон улсын өдөр тохиож байна. Хүүхдийг зөөлөн чихтэй болгох гэж зодож, шийтгэх нь ямар үр дагаварт хүргэдэг болон үүнээс өөр ямар гарц бидэнд байгаа талаар Хүүхдийг ивээх сантай хамтран энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
ХҮҮХДҮҮДИЙН 45-47 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД БИЕМАХБОДИЙН ШИЙТГЭЛ АМСДАГ
Энэ мэт эцэг эхийнхээ зодуурын бай болох тохиолдол Монголын нийгэмд нийтлэг үзэгдэл.
Үндэсний статистикийн хорооноос 2010-2014 онд хийсэн “Хүүхэд хөгжил” 3 ба 4 дүгээр судалгаа болон Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас 2-14 насны хүүхдийн 45-47 хувь нь гэр бүлийн аль нэг гишүүний зүгээс биемахбодийн шийтгэл амсдаг гэжээ.
Монгол Улсын хүн амын 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37.5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг.
Тэгвэл хүн амын талаас илүү хувийг эзэлж буй хүүхэд, өсвөр үеийнхэн маань амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрүүлдэг сургууль цэцэрлэгтээ эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж байгаа бол?
Статистикаас үзвэл сүүлийн гурван жилийн байдлаар 845 хүүхэд гэр бүлээс бусад орчинд бие махбодын хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дараахь статистикаас хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлд өртөх явдал жилийн жилд буурахгүй байгаа нь харагдаж байгаа юм.
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮҮХДҮҮДИЙН 71,9 ХУВЬ НЬ 16-17 НАСНЫХАН БАЙНА
Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлнэ гэдэг. Багадаа зодуур амссан эсвэл хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг талаар сэтгэл зүйчид ярьдаг.
Хүүхдийг зодож, шийтгэх, сэтгэл санаагаар дарамтлах болон бусад хүчирхийллийн арга нь ирээдүйд дараахь хор уршгийг дагуулдаг байна.
-Хүүхдийн бие махбодыг гэмтээдэг
-Өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг
-Хүүхдийг түрэмгий догшин байдлыг өөгшүүлэх дэвэргэдэг
-Уур, эсэргүүцлийг төрүүлж, эцэг эх, хүүхдийн харилцаанд муугаар нөлөөлдөг гэжээ.
Гэр бүлийн уур амьсгалын таагүй байдлаас хүүхэд гэр орноосоо дайжих, цаашлаад буруу замаар орох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлд хүрдэг байна.
Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээгээр 2010-2012 онуудад нийт 2021 хэрэгт 2743 хүүхэд гэмт хэрэгт шалгагдсан бөгөөд 16-17 насныхан 71.9 хувийг эзэлж байгаа юм.
ХҮҮХЭД РҮҮГЭЭ ГАР ДАЛАЙХААС ӨМНӨ ҮҮНИЙГ УНШААРАЙ!
Зодож шийтгэхээс өмнө хүүхдүүдтэйгээ ойлголцох, халуун дулаан харилцаа үүсгэх боломж бидэнд бий. Юутай ч дараахь зөвлөгөө таны хандлагыг өөрчилж ч магад юм.
1. Хүүхдийг зодож шийтгэхээсээ илүү тэднээс юу хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулахыг хичээгээрэй.
2. Хүүхдийн дүрсгүй зан, муу аашийг засаж залруулж болох зүйл гэж хүлээж ав. Ингэвэл зөв зан суртахуун гэж юу хэлээд байгаад хүүхдэдээ хэлж заахад хялбар байх болно.
3. Балчир хүүхдийг хэзээ ч битгий цохь, сэгсч. Зөв бурууг тэр ялгаж мэдэхгүй. Буруу зүйлийг тэр санаатай хийдэггүй.
4. Хүүхдэдээ зориулан аюулгүй орчинг бий болгоорой. Нялх эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд болохгүй зүйл хийж байвал зүгээр л тухайн зүйлээс нь холдуулаарай.
5. Хүүхдийн насанд тохирсон дүрэм журмыг гэр бүлдээ бий болгож мөрдөөрэй. Хүүхэд дүрэм журамд дуртай байдаг. Гагцхүү үүнд тэдний биелүүлж чадахуйц зүйлийг цөөн үгээр, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тусгасан байх ёстой.
6.Хүүхдийг ямар ч тохиолдолд зодож цохихгүй байж сураарай. Хүчирхийлэл, хүчирхийлэл дагуулдгийг ямагт санаж яваарай. Ямар ч нөхцөлд хүүхэд зодуулахгүй байх эрхтэй.
7. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй гэмээр сонсгоорой. Хүүхэд өөрийгөө магтуулах, өөрийнхөө тухай хэн нэгэн сайнаар ярьж байхыг сонсох үнэхээр дуртай байдаг.
8. Хүүхдэдээ сонголт хийх боломжийг олгож байгаарай. Даалгавраа хоолныхоо өмнө хийх үү, эсвэл дараа нь хийх үү, аль нь чамд хэрэгтэй байна гэх мэтээр асуух хэрэгтэй. Хүүхдэд сонголт хийх боломж олгосноороо шийдвэр гаргахад бага багаар сургаж байна гэсэн үг юм.
9. Гэр бүлдээ тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг хүүхдээсээ нуухгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ тохиолдсон санхүүгийн болон бусад янз бүрийн бэрхшээлийн тухай, түүнийг хэрхэн даван туулах талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх нь маш чухал.
10. Хүүхдэдээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй. Хүүхдүүд янших, зааварчлах, удаан тайлбарлахад дургүй байдаг. Харин цөөн, санаанд үлдэхээр хэдхэн үгээр хэлбэл илүү хурдан тусгаж авдаг.
ОРОН ОРНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ БОЛ?
Эцэг эхчүүддээ туршлага болгох үүднээс орон орны хүмүүс хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг талаарх мэдээллийг хүргэе.
Япон
Японд хүүхэд таван нас хүртлээ өөрт таалагдсан бүхнээ хийдэг. Харин 5-15 настайд нь хүүхэдтэй боол мэт харьцдаг. Энэ үед хүүхдэд хэлсэн эцэг эхийн үг бүр хууль. Харин 15 наснаас эхлэн хүүхэдтэй томчуудын адил эрх тэгш харилцаж, хүндлэл хүлээх ёстой бие даасан хувь хүн хэмээн ханддаг. Япон хүн хэзээ ч хүүхэдтэйгээ өндөр дуугаар харьцдаггүй. Хүүхдүүдээ хүмүүсийн хажууд зэмлэдэггүй, харин ганцааранг нь байхад аль болох тайван байдлаар буруу зөрүүг нь хэлж өгдөг.
Швед
Хүүхэд, ээжүүдэд хамгийн таатай орнуудын жагсаалтыг Швед улс тэргүүлдэг. Германчуудын адилаар хүүхдийг зодож цохихыг эрс хориглодог, хүүхэд буруутай байсан ч тэр. Хүүхдүүд бүр багаасаа л “халдашгүй дархан эрх”-ээ мэдэж өсдөг гэнэ. Гэхдээ бүхнийг зөвшөөрч, хэт эрхлэх нь буруу хүн болно гэж үздэг учраас Шведийн гэр бүл эрхлүүлэх, зэмлэхийн заагийг сайтар барьдаг аж. Тэд тухайн хориг яагаад болохгүйг сайтар тайлбарлаж өгдөг байна.
Герман
Германчууд гучин наснаасаа хойш хүүхэд төрүүлэхийг эрхэмлэдэг. Хүүхдээ төрөхөөс өмнө асрагч хөлслөн авдаг бол хүүхдийг гурван нас хүртэл нь гэртээ хүмүүжлдэг. Арай том болоод ирмэгц нь “тоглоомын бүлэгт” долоо хоногт нэг удаа явуулан, үе тэнгийнхэнтэй нь харилцуулж сургадаг байна. Герман дахь хүүхэд хүмүүжлийг “хамгаалалт”, “аюулгүй байдал” гэсэн хоёр үгээр илэрхийлж болно. Гайхалтай нь төр хүүхдүүдийг төрүүлсэн эцэг эхээс нь ч хамгаалдаг гэнэ. Бүр бага байхаас нь л хэн ч түүнийг гомдоож, зодож, шийтгэж, дуугаа өндөрсгөн харилцах ёсгүй гэж сургадаг. Хэрэв хүүхэд энэ талаар хэн нэгэнд гомдолловол эцэг эх байх эрхээ хасуулж, хүндхэн байдалд ордог гэнэ.
Ирланд
Энэ улсад хүүхдүүдэд маш тэвчээртэй ханддаг. Хүүхэд дэлгүүрт ороод ямар нэг зүйл хагалж, эвдэж орхисон ч хэн ч түүнийг загнахгүй, харин ч өөрөө цочиж гэмтсэн эсэхийг тун эелдгээр асуудаг гэнэ. Энэ улсад хүүхдийн асрах газар гэж огт байхгүй, өнчин хүүхдүүдийг өргөж авах хосууд байнга гардаг юм байна.
ДҮГНЭЛТ
“Таван салаа боов” хүчирхийлэл үү, хүмүүжил үү? Мэдээж хариулт нь танд бий.