Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд санхүүгийн тайлангаа танилцуулсаар байна. Тухайлбал “Дархан нэхий” компани энэ оны II улиралд 886.5 сая төгрөгийн борлуулалтын ашиг олсон байна.
Тус компанийн түрээсийн орлого 370.6 сая төгрөг болжээ. Харин гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал нь 8.4 сая төгрөг болсон талаар санхүүгийн тайландаа онцолсон байна.
“Дархан нэхий” компанийн тайлант хугацааны цэвэр ашиг 782.4 сая төгрөг болжээ. Тус компани бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг экспортод гаргадаг, харин дотоодын борлуулалтынхаа 60-70 хувийг Улаанбаатар хотод хийдэг.
Энэ оны хувьд зөвхөн нэхий боловсруулж нэхий бүтээгдэхүүн экспортлохоос гадна савхи, эсгий хийж, үхэр адууны бодын ширийг гүйцэд боловсруулж дотоодын жижиг үйлдвэрлэгчдэд түүхий эдийг нь бэлтгэж байна.
Т.Элиса