gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Риогийн олимпийн марк "мэндэллээ"

Х.Көгершин
2016-07-28
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
2016-07-28
Риогийн олимпийн марк "мэндэллээ"

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Рио 2016" зуны ХХХI олимпийн наадамд зориулсан Монголын үндэсний олимпийн хороо, “Монгол шуудан” ХХК хамтран шуудангийн шинэ марк гаргалаа.

"Зуны XXXI олимп" сэдэвт маркийн анхны өдөр буюу шинэ маркийг худалдаанд гаргах нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны байранд боллоо. Ёслолын ажиллагаанд “Монгол шуудан” ХХК-ийн тэргүүн дэд захирал А.Шарав, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, мөн тус хорооны дэд Ерөнхийлөгч, Рио-2016 Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар болон тамирчид, марк цуглуулагчид оролцлоо.

Олон улсын олимпийн хорооноос марк бүтээх тусгай зөвшөөрлийг Монгол шуудан компанид өгсний дагуу нэг нэрийн марк гаргажээ. Марк дээр Бразил улсын далбаа, Рио-де-Жанейро хот, Аврагч Христийн хөшөө, Олимпийн алтан медаль, Олимпийн таван цагираг зэргийг дүрсэлсэн байна. Мөн хэлхээний чимэглэлд спортын зарим төрлүүдийг дүрсэлжээ. 

"Монголчууд анх 1964 онд олимпийн наадамд оролцож байсан. Энэ цагаас хойш Монгол шуудан компанийн зүгээс олимпийн наадамд зориулсан марк гаргадаг болсон. Ийнхүү марк гаргаснаар олимпийн хөдөлгөөнийг дэмжих, тамирчдаа алдаршуулах, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргах чухал ач холбогдолтой" гэж Монголын үндэсний олимпийн хорооны дэд Ерөнхийлөгч, Рио-2016 Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар хэллээ.

"Монгол шуудан"  ХХК хамгийн анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байсан. Үүнээс хойш зуны 14 олимпийн наадмын маркийг тус байгууллагаас урлан бүтээлээ. Маркийн зургийг Монгол шуудан компанийн зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, дизайнерээр Б.Дамдинбазар ажиллажээ.

Маркийн зураач Ч.Бат-Эрдэнэ

"Риогийн олимпийн маркийг урлан бүтээх ажлыг хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Судалгааны ажил хийж, зургийг нь хоёр сарын хугацаанд зурсан. Миний хувьд өмнө нь Лондонгийн олимпийн маркийг бүтээж байсан туршлагатай. Лондонгийн олимпийн маркад Монголын спортын топ төрлүүдийг дүрсэлсэн. Харин энэ удаагийн зуны олимпийн маркад Бразил улсын соёл, онцлогийг оруулж өгснөөс гадна манай үндэсний онцлогийг шингээсэн. Тухайлбал соёмбо, уйгуржин монгол бичгийг оруулж өгсөн" гэж маркийн зураач Ч.Бат-Эрдэнэ хэллээ.

"Зуны XXXI олимп" сэдэвт марк 10 мянган ширхэг хэвлэгдэн гарсан бөгөөд 1000 төгрөгийн үнэтэй юм байна. Маркийн анхны өдөр буюу шинэ маркийг худалдаанд гаргах ажиллагаанд маш олон марк цуглуулагчид хүрэлцэн иржээ.

Марк цуглуулагч О.Батсайхан

Энэ үеэр "Зуны XXXI олимп" маркийн хамгийн анхны худалдан авагч болсон "Би 10 настайгаасаа эхлэн марк цуглуулж байгаа. Ихэвчлэн монгол марк цуглуулдаг. 1964 оны Токиогийн олимпоос хойш бүх маркийг цуглуулахаар эрэл хайгуул хийж байна" хэмээн О.Батсайхан хэлэв.

Тус шуудангийн марк нь захидлын дугтуй болон ил захидалд наан дэлхийн өнцөг булан бүрт түгэхээс гадна марк сонирхогчдын цуглуулгыг баяжуулна.

  • "Зуны XXXI олимп" сэдэвт маркийн анхны худалдан авагчид

    #Олимп 2016 
    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан