-Шинжлэх ухаан-
Хэвлэл гэхээр хэн хүний санаанд хамгийн түрүүнд сонин, сэтгүүл, ном, товхимол зэрэг л бууна.
Тэгвэл сүүлийн хэдэн жилд 3D буюу гурван хэмжүүрт хэвлэл гээч эрчимтэй хөгжих болжээ. Машинаас эхлээд хүний эд эс хүртэл юу л бол юуг хэвлэдэг шидэт машины тухай уран зөгнөлт зохиолоос л уншдаг байсан цаг саяхан мэт.
Гэтэл өдгөө энэ технологи бодит амьдралд хэрэгжээд эхэлчихлээ. Гурван хэмжүүрт хэвлэлийн тухай эрдэмтэд аль 1980-аад оноос ярих болсон бөгөөд АНУ-ын инженер Чарльз Халл анхны 3D принтерийг зохион бүтээсэн гэх. 3D принтерүүд хэдийнэ олноор үйлдэрлэгдэн хэрэглэчдэд хүрчээ. Ийм принтерүүдийг түүнчлэн аддитив буюу нэмэлт үйлдвэрлэл гэх болсон байна. Энэ технологийн онцлог гэвэл компьютер дээр загварыг нь бүтээсэн аливаа зүйлийг цаас, хуванцар, металл, композит материалаар яг тэр чигт нь 3D принтерийн тусламжтайгаар хэвлэн гаргаж авдаг явдал юм.
3D принтерийн борлуулалт өнгөрсөн жил үнийн дүнгээр 2.2 тэрбум ам.долларт хүрч, 2015 он гэхэд бүр 4.1 тэрбум “ногоон” болох төлөвтэй. Дэлхийн анхны автомашин үйлдвэрлэгч “Форд” корпораци 3D принтерийг үйлдвэрлэлдээ хэдийнэ идэвхтэй ашиглах болжээ. Тус корпорацийн инженерүүд нэг сая хүртэл ам.долларын үнэтэй тусгай зориулалтын 3D принтерүүд ашиглан цилиндр, тормозны диск, гол зэргийн туршилтын нарийн загваруудыг ердийн аргаас даруй нэг сарын хугацаа хэмнэн гаргадаг байна.
“Форд”-ын инженерүүдийн үзэж буйгаар автомашин эзэмшигчид ойрын ирээдүйд өөрт хэрэгтэй эд ангиа хэвлэж авах боломж нээгдэх гэнэ. Яаж вэ гэхээр, корпорацийн цахим хуудаснаас тухайн эд ангийн штрих кодыг сканердаж аваад ойрын 3D хэвлэлийн төвд очиж хэдхэн минутын дараа тэрхүү эд ангийг хэвлүүлж авах аж. Удахгүй 3D хэвлэлийн төвүүд гэрэл зураг угаадаг газрууд шиг хаа сайгүй нээгдэж эхлэх нь тодорхой гэх.
Тэгвэл “Женерал Электрик” корпорацийнхан “Боинг-737 Макс”, “Аэробус А320нео” зэрэг шинэ үеийн онгоцуудад зориулсан цоо шинэ хөдөлгүүрийн зарим хэсгийг 3D принтер дээр хэвлэх ажлаа эхэлжээ. Ийм аргаар хийх нь нарийвчлал сайтайгаас гадна эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй нь практик дээр нотлогдсон байна. “Барби” хүүхэлдэй, “Хот вийлс” машин зэрэг хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Маттел” корпораци урьд өмнө хуванцар тоглоомнуудынхаа загварыг шавраар, лааны тосоор хийдэг байсан бол одоо мөн л 3D принтер ашиглах болжээ.
Тус корпораци өдгөө 30 ширхэг 3D принтертэй бөгөөд тэдгээрийг ашиглан аль ч тоглоомны ямар ч хэсгийг хэвлэн авах боломжтой аж. Гэхдээ “Маттел” тоглоомнуудынхаа гурван хэмжүүрт хэвлэлийн программ хангамжаа хэрэглэгчдэд худалдахгүй гэж байгаа. Учир нь хямд төсөр 3D принтер дээр хэвлэсэн тоглоом хүүхдүүдэд аюулгүй гэх баталгаа хараахан алга гэнэ. Дэлхийн томоохон бизнесүүд шинэ технологийн үр шимийг хүртэж эхэлсэн ийм жишээ олныг дурдаж болно. Тэгвэл эрдэмтэд ч 3D принтерийг ид шидийг судалгаандаа идэвхтэй ашиглаж байгаа юм.
АНУ-ын Принстоны их сургуулийн эрдэмтэд хүний чихнээс огт ялгагдахгүй ч бүхий л үзүүлэлтээрээ илүү бионик чих хэвлэж авснаа мэдэгдлээ. Бионик чих нь хүний энгийн чихнээс сая дахин илүү болсон гэж эрдэмтдийн багийн ахлагч М.Макэлпайн хэлсэн юм. Юу гэхээр, бионик чих дотор цагираган антенн, акустик авиаг электрон дохио болгон хувиргадаг аппарат зэргийг суурилуулжээ. Ийм чихтэй хүн энгийн акустик авиа төдийгүй радио долгионыг хүртэл “ойлгох” чадвартай болох аж.
Жирийн иргэд ч 3D принтерээр дурын юмаа хэвлэх болж эхэлжээ. Тэдний нэг нь “Дефенс дистрибьютед” компанийн үүсгэн байгуулагч Коди Уилсон гэгч. Тэрээр “Либератор” нэртэй жинхэнэ сумаар бууддаг гар буу хэвлэж чадсан нь дэлхийн анхны тохиолдол болсон юм.
“Либератор” гар буу 16 хэсгээс бүрдэх бөгөөд нэгээс бусдыг нь энгийн “Stratasys Dimension SST” гэх 3D принтер дээр “ЭйБи- Эс” хуванцар дээр хэвлэн авч болох ажээ. К.Уилсон найман мянган ам.доллараар дээрх загварын 3D принтерийг худалдан авч олон удаа туршиж үзсэний эцэст гар бууг хэвлэхэд шаардлагатай файлуудыг олны хүртээл болгожээ.
“Либератор” гар буу есөн мм-ийн калибртай сумаар бууддаг байна. Ийнхүү 3D хэвлэл сайн ч, саар ч зүйл дагуулах янзтай. Ойрын таван жилд шинэ технологи хүн төрөлхтөний амьдралд тэр бүр хүчтэй нөлөөлж чадахгүй ч 3D принтерийн эрэлт хэрэгцээ өсөх тусам үнэ нь хямдарч одоогийн энгийн принтер адил олон нийтэд хүртээмжтэй болсноор жинхэнэ аж үйлдвэрийн хувьсгалд хүргэх магадлал их. Судлаачдын үзэж буйгаар 20-30 жилийн дараа универсаль 3D принтерээр хувцас хунар, хоол унд, машин, орон сууц гээд бүхнийг хэвлэх боломж нээгдэх гэнэ. Тэр үед өнөөгийн олон мэргэжил шаардлагагүй болж, цөөнгүй хүн ч ажил хийх шаардлагагүй болох төлөвтэй.
Ер нь хүн төрөлхтөн аливаа бараа бүтээгдэхүүнийг хавьгүй бага зардлаар, бага хүчин чармайлт гарган үйлдвэрлэж эхлэх ажээ. Төсөөлбөл, универсаль принтер авсан хүн өөрт хэрэгцээтэй эд зүйлтэй болохын тулд ердөө л хямд төсөр түүхий эдийг л худалдан авахад хангалттай болох юм байх. Иймд ажиллах шаардлага ч багасах аж.
Тэр үед зохицуулах шаардлагатай хамгийн том асуудал нь “Тэгтэй тэнцэх хуулбар” болох гэнэ. Тэр нь өнөөгийн Интернэт дахь ямар ч кино, дууг хулгайгаар, үнэ төлбөргүй татаж байгаатай адил аливаа хэвлэлийн эхийг мөн л хэн дуртай нь мөнгө төлөлгүй халааслах явдал.
Гэвч “Тэгтэй тэнцэх хуулбар”-ыг боомилох арга хэрэгсэл гарах нь гарцаагүй биз ээ. Хэн л өөрийн оюун ухаан, мэдлэг чадварынхаа хүчээр бүтээсэн зүйлээ бусдад үнэгүй өгөхийг хүсэх вэ дээ.
Иймд ирээдүйд дэлхийн хамгийн чухал нөөц баялаг нь оюуны өмч болох нь. Товчдоо бол оюун ухаанаас үнэтэй зүйл үгүй болох төлөвтэй. Махыг принтер дээр хэвлээд хоол хийчихдэг болчихвол, тэр ч бүү хэл бэлэн халуун бууз хэвлээд идчихдэг болчихвол юу гээч болох вэ. Мэдээж мал аж ахуйн ач холбогдол эрс буурна. Мал аж ахуйд асар их ус, эрчим хүч, ажиллах хүч, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Хүн бүр өөрт таалагдсан загвартай орон сууц хэвлэн тэндээ амьдарч эхэлбэл барилгын салбар ч “будаа”.
Үүнтэй адил олон аж үйлдвэрийн салбар 3D хэвлэлийн “уршиг”-аар уналтад орох нь тодорхой. Энэ бүхэн дэндүү уран зөгнөлт зохиол шиг санагдана. Гэхдээ 20-30 жилийн өмнө бид Интернэт, ухамсарт утас зэргийг ердийн хэрэглээ болно гэж төсөөлж байсан гэж үү. Иймд дэлхийг тэр чигт нь өөрчлөх 3D хэвлэлээс үүдэлтэй аж үйлдвэрийн хувьсгал айсуй гэж дүгнэвэл нэг их буруудахгүй биз ээ.
Б.Барс