Монгол Улсын 2.8 сая хүн амын 45 хувь нь улсынхаа нийслэлд шавааралдан амьдарч байна. Ард иргэдээ нутаг орондоо тараан байршуулах чиглэлээр төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй бол 2025 онд монголчуудын 57 хувь Улаанбаатарт суурьшина гэсэн тооцоо хийснээ Үндэсний статистикийн хорооныхон анхааруулав.
1.5 сая гаруй ам км хавтгай дөрвөлжин газар нутагтай манай улсын нийт хүн амын талаас илүү нь Улаанбаатар хотын 4704 мянгахан ам км талбайд чихцэлдэн амьдарвал асар их сөрөг зүйл дагуулах нь тодорхой болов. Хүн амаа төвлөрүүлж, бага зардлаар, эдийн засгийн үр ашигтай амьдрах боломж бий.
1960-аад онд Улаанбаатарт үйлдвэр хөгжүүлэхийн тулд боловсон хүчнийг хөдөөнөөс хот руу төрийн бодлогоор татсан. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн өрнөдийн орнууд хүн амаа төвлөрүүлснээр хурдацтай хөгжсөн түүх бий. Тэгвэл энэ жишиг өргөн уудам газар нутаг, цөөхөн хүн амтай манай улсын хувьд тохирохгүй нь тодорхой харагдлаа. Монголчууд бидний хувьд хүн амын хэт төвлөрөл нийгмийн сөрөг үр дагавар авчирч байна.
Улаанбаатарт хүн ам олноор төвлөрснөөр утаанаас үүдэлтэй агаарын бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгж рэл гээд тоо томшгүй олон бэрхшээл бий боллоо. Эсрэгээрээ хөдөө эзгүйрч, тэнд өндөр наст нууд, мэргэжил боловсролгүй цөөн залуус, малчид л бууриа сахин үлдэв. Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-д, нэг ам.км талбайд ногдох хүн амынхаа тоогоор нэгдүгээрт жагсаж байна. Энэ бол бидний бахархал. Дээр нь 40 гаруй сая толгой малтай, тариа тарьж, гурилаа үйлд вэрлэчихнэ. Тэгэхээр бид гэдэс цатгалан, мөр бүтэн явах бүрэн боломжтой. Гэтэл юугаар дутсандаа дөрвөн уулын дунд ганц гэрийн буурины газар булаацалдан зодолдож, утаанд хордон эрүүл мэндээрээ хохирч, хоногийн хоолны махтай, махгүй өлөн зэлмэн амьдрах болов.
Нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрх угаадсаа гудамжиндаа цацдаг, 10000 өрх хогоо хаа хамаагүй хаядаг. Тэгэхээр хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн нь мэдээж. Үндсэн хуулиар монгол хүн амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох эрхтэй хэмээн тунхагласан. Энэ эрхээ бид эдлэх шиг болж байна. Гэхдээ Улаанбаатарт суурьшсаныхаа хариуд эрүүл, аюулгүй орчинд амьдрах дархан эрхээ боомилуулах болов.
Агаарын бохирдлоос болж Улаанбаатарын өвөл ханиад томуу, элдэв өвчний оргил үе байх болсон. Амьдрах газар нутгаа дураараа сонгох эрх өгсөн нь зөвхөн монголчуудад ногдсон их хувь заяа биш. Хөгжсөн орнуудад улсын нийслэл, жирийн хот ялгаагүй иргэдийнхээ эрүүл амьдрах, хөгжилтэй хөл нийлүүлэхн алхах таатай нөхцөлийг хангасан байдаг тул заавал нийслэлийн иргэн болох гэж бидэн шиг тэмүүлдэггүй онцлогтой. Тэгвэл манайд хөгжсөн орнуудын жишгээр хүн ам зүйн бодлогоо зөв тодорхойлох, иргэдээ орон нутагт нь тогтоох төрийн бодлого үгүйлэгдэж байна. Социализмын үед манай шийдвэр гаргагчид хүн амзүйн бодлого, ард иргэдийнхээ суурьшил байршилд багагүй анхаардаг байжээ.
Говийнхонд төрөөс нэмэгдэл өгдөг, сургууль төгссөн залуу боловсон хүчнийг орон нутагт хуваарилж, байраар хангах, Сангийн аж ахуйгаас мал тасалж өгөх зэргээр хөдөө орон нутгийг залуу боловсон хүчнээр цус сэлбэдэг байжээ. Тэр цагт хүнээ тархаан байршуулахын тулд шууд бус аргаар явуулж байсан хүн амзүйн бодлогын нэг нь энэ. “Мэргэжилтэй боловсон хүчнийг албан тушаалд томилж орон нутаг руу явуулдаг байсан. Сангийн аж ахуй байгуулж байхад нэг сангийн аж ахуйд гэмт хэрэг эрс өсчээ. Тэгэхэд нь хүн амын статистикчдаар орон нутагт судалгаа хийлгэсэн байдаг. Гэтэл тэнд хүйсийн харьцаа алдагдаж, 100 эмэгтэйд 200 эрэгтэй ногдож байж.
Тэгэхэд нь Эвлэлийн хороогоороо дамжуулан за луучуудыг нутаг орноосоо ах, дүү хамаатан садан, эцэг эхээ авчирна гэвэл унаа гаргаж өгнө хэмээгээд өргөдөл авч эхэлжээ. Ирсэн өргөдлүүдээсээ эмэгтэй голдуу хүн авчирна гэсэнд нь түрүүлж унаа өгөөд, ямар шалгуураар олгож байгаагаа нийтэд мэдэгдээгүй байна. Ингээд дараа жил нь тухайн сангийн аж ахуйд гэмт хэрэг 50 хувиар буурсан байдаг. Ер нь аль ч нийгэмд хүйсийн тэнцвэр чухал. Аль нэг хүйс нь давамгайлаад ирэхэд нийгмийн сөрөг үзэгдэл гаардаг.
Одоо Улаанбаатарт хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 95-96 эрэгтэй ногдож байна. Энэ бол анхаарах л асуудал. Одоогоор мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа сөрөг үр дагавар гарч болзошгүйг урьдчилан тооцоолж, бодлогоо боловсруулах учиртай” гэж Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ, судалгааны албаны дарга, доктор А.Амарбал ярив.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээр алдагдсан хүн ам зүйн бодлогыг сүүлийн жилүүдэд сэргээх оролдлого хийж байгаа ч алслагдсан сум, сууринд эмч, багшийн эрэлт хэрэгцээ хангагдахгүй, хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хотын хүн амыг механикаар нэмэгдүүлж буй бас нэг хөшүүрэг нь дөрвөн уулын дунд төвлөрсөн их, дээд сургуулиуд. Улсын хэмжээнд 101 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдгийн 92 нь Улаанбаатарт байна. Тэдгээрт 153 мянган оюутан сурдаг. Нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын тоо төдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.
Хувийн их, дээд сургуулиудыг хотод олноор байгуулах зөвшөөрөл өгсөн нь төвлөрлийг алга ташин дэмжсэн хэрэг байв. Хотод дөрвөн жил амьдрахдаа хөгжлийн давуу талыг мэдэрсэн хүн эргээд тийм л нөхцөлөө шаардана. Хотод дээд сургууль төгссөн залуу яаж ийгээд нийслэлд шингэхийг бодно. Залуучууд бүгд тийм бодолтой гэдэгт эргэлзэх юм алга.
Улаанбаатар хот хөдөөгийнхнийг соронзон мэт татаж байна. Энэ татах хүчийг сааруулах хөшүүрэг өнөөдөртөө алга. Харин ч хөдөөгийнхнийг хот руу түлхэх хүч үйлчилсээр. Малчид зуданд малаа алдсан, ажилгүйдэл, ядуурал газар авч орлогын тэгш бус байдал бий болсон нь түлхэх хүчийг нэмэгдүүлж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг зарцуулаад ч үр дүн бараг гарсангүй. Зөвхөн утаатай зууралдах биш хөдөөгийнхөн нутаг орондоо амьдрах сонирхлыг өдөөгөөгүй цагт утаатай тэмцэх ажил өвсөн дотроос зүү эрэхийн адил бүтэшгүй мөрөөдөл болно. Хот руу чиглэсэн их нүүдлийн цуваа тасрахгүй байна гэдэг үнэндээ муу мэдээ. Хөдөөнөөс ачаалан хот руу хөдөлсөн айл өрхүүд бараан дээрээ яндангаа бөх гэгч нь бэхэлчихсэн яваа. Утаанаасаа яаж сална даа, Улаанбаатар хот.
Улаанбаатар хот 2000 онд 161 мянган өрхтэй байсны 35 мянга нь гэрт амьдарч байв. Тэгвэл 10 жилийн дараа хот 302 мянган өрхтэй болж, 87 мянга нь мөн гэрт амьдрах болжээ. Хотын хэмжээнд 167 мянган айл гал түлж гэрээ дулаацуулдаг. Улсынхаа нийслэлд байгаа хэр нь 3000 өрх цахилгаангүй, лааны гэрэлд сүүтийн сууна.
Нийслэлд шинэ орон сууц олноор барьж байгаа, түүнд гэр хорооллынхны тодорхой хэсэг орж яндангийн тоо буурна гэж найдлага тавьж буй ч энэ ажил урагш муутай. Учир нь жирийн албан хаагчид байрны үнийг дийлэхгүй. Зээлээр байртай болъё гэхэд банкны шалгуурт унаж байна.
АНУ-д орон сууцны фонд нь хүнийхээ тооноос давчихсан байдаг гэх. Тэнд ажилтай, тогтмол орлоготой л бол байр, машин, сургалтын төлбөрөө ч зээлээр авч болно. Америкийн том хотуудад орлого сайтай хүмүүс нь хотын төвдөө амьдардаггүй. Хотын төвдөө дуу чимээ, хөл хөдөлгөөн ихтэй учир бэлтэй иргэд нь зах барааддаг аж. Гэтэл манайд хотын төвийн байр хамгийн өндөр үнэтэй учир тэнд орлого ихтэй, аль хөрөнгө чинээтэй нь амьдардаг.
Хөгжлийн өндөрлөгт хүрсэн Америк орныг Монголтой зүйрлэх нь оновчгүй байж мэднэ. Гэхдээ өндөр хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй орны аль нь ч иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, бодлогоо тэр зүгт чиглүүлдэг.
Хотын төвлөрлийг сааруулах, хөдөөг эзгүйрэхээс сэргийлэх Мон гол төрийн бодлого юу вэ? Манай улс уул уурхайгаар амьс галж байна. Шийдвэр гаргагчид ашигт малтмалаа ол борлож, хөрөнгө босгох талаар л ярих болж. Улсаа хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүний зэрэгцээ өргөн уудам газар нутагтаа иргэдээ тархаан байршуулах, эдийн засгаар нь дэмжих төрийн хар хайрцагны бодлого үгүйлэгдэж байна.
Э.Энхмаа

Хувийн их, дээд сургуулиудыг хотод олноор байгуулах зөвшөөрөл өгсөн нь төвлөрлийг алга ташин дэмжсэн хэрэг байв. Хотод дөрвөн жил амьдрахдаа хөгжлийн давуу талыг мэдэрсэн хүн эргээд тийм л нөхцөлөө шаардана. Хотод дээд сургууль төгссөн залуу яаж ийгээд нийслэлд шингэхийг бодно. Залуучууд бүгд тийм бодолтой гэдэгт эргэлзэх юм алга. Улаанбаатар хот хөдөөгийнхнийг соронзон мэт татаж байна. Энэ татах хүчийг сааруулах хөшүүрэг өнөөдөртөө алга. Харин ч хөдөөгийнхнийг хот руу түлхэх хүч үйлчилсээр. Малчид зуданд малаа алдсан, ажилгүйдэл, ядуурал газар авч орлогын тэгш бус байдал бий болсон нь түлхэх хүчийг нэмэгдүүлж байна.