Нийгмийн халамжийн шинэ хуулиар хоёр буюу гурван ихэр хүүхдэд өгдөг мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмсэн билээ. Энэ талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн дарга Ю.Отгонбилэгээс тодрууллаа.
-Ихэр хүүхдүүдэд өгөх мөнгөн тэтгэмжийн талаар тодруулаач?
-Өнгөрсөн оны долдугаар сарын 1 хүртэл Нийгмийн халамжийн тухай хуучин хуулийн дагуу гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа мөнгөн тусламж олгодог байсан. Харин Нийгмийн халамжийн шинэ хууль батлагдаад дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа онцгой тохиолдлын тэтгэмж олгохоор болсон.
Тодруулбал, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд тус бүрд нэг удаа нэг сая төгрөг, мөн дөрөв хүртэлх насны гурван ихэр хүүхэд тус бүрд гурван сая төгрөг олгохоор тогтоосон. Уг арга хэмжээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа.
-Энэ тэтгэмжийг төрснөөс нь хойш нэг л удаа өгөх үү. Хэзээнээс уг мөнгийг олгож эхлэх вэ?
-Тийм ээ. Энэ бол нэг удаагийн тэтгэмж юм. Өөрөөр хэлбэл, жил бүр авахгүй гэсэн үг. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2012 оны долдугаар сарын 1-ээс хойш шинээр төрсөн болон дөрвөн нас хүрээгүй байсан ихэр хүүхдүүд энэ тэтгэмжид хамрагдана. Нийгмийн халамжийн тухай шинэ хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Иймээс энэ хугацаанаас тооцох юм.
-Өнгөрсөн онд буюу хууль хэрэгжиж эхлэхэд дөрвөн настай байсан хүүхдүүд одоо он гаргаад тав хүрчихсэн байгаа. Тэдгээр хүүхдүүд уг тэтгэмжид хамрагдах уу?
-Хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд эрх үүсч байгаа хүүхэд хамрагдана. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард дөрвөн нас хүрч байгаа ихэр хүүхэд хамрагдана. Тиймээс иргэд сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах хэрэгтэй.
-Уг тэтгэмжид хамрагдахын тулд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өргөдөл гаргаж, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээ, эх /ээж нь байхгүй бол эцэг, эсвэл асран хамгаалагч/-ийн иргэний үнэмлэхээ хуулбарлан өгөх ёстой. Тэгээд өргөдөл өгсөний дараа сарынх нь нийгмийн халамжийн санхүүжилт ороход мөнгө нь олгогдоно. Дашрамд дурьдахад, 0-4 настай ихэр хүүхэдтэй эцэг, эхчүүд заавал энэ жилдээ багтаж тэтгэмжээ авах гэж яарах шаардлагагүй. Учир нь дараа онд ч гэсэн хүсэлтээ гаргаад тэтгэмжид хамрагдах боломжтой байгаа.
-Ихэр хүүхдүүдэд үүнээс өөр ямар нэгэн тэтгэмж өгдөг үү?
-Эхэд жирэмсний таван сартайгаас эхлээд 12 сарын хугацаанд сар бүр 40000 төгрөгийн тэтгэмж олгодог. Харин хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эх энэ тэтгэмжийг зургаан сараар сунган авах боломжтой байдаг. Хэрэв эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн бол дээрх сар бүрийн 40000 төгрөгийн тэтгэмжийг 12 сарын хугацаанд дахин сунгуулж авах эрхтэй юм.
-Ихэр хүүхэд тээж байгаа эхэд жирэмсэн эхэд олгодог тэтгэмж нь бусад эхчүүдтэй адилхан байдаг уу?
-Жирэмсэн эхийн хувьд жирэмсний таван сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэл хугацаанд сар бүрийн 40000 төгрөг бусад эхийн адил олгогдоно. Өөрөөр хэлбэл, жирэмсэн байх хугацаанд бусад эхтэй ижил хэмжээний тэтгэмж авдаг.
Ж.Отгонмягмар