Өмнөговь Аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын Дуучин МУСТА БЯМБААГИЙН ЦЭРЭН-ОЧИР
-“Дүүрэн заяатай Монгол” цомгоо өлгийдөн авч, анхны бие даасан тоглолтоо амжилттай хийсэнд баяр хүргэе. Гурван цаг гаран үргэлжилсэн нүсэр тоглолт болсон сурагтай байна.
-Баярлалаа. Тоглолт нийтдээ 3 цаг хагас үргэлжилсэн. “Дүүрэн заяатай Монгол” цомогт багтсан уран бүтээлүүдээс гадна хуучны сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэсэн. Улсын филармонийн симфони найрал хөгжим, МУАЖ Б.Зангад багш, намайг урлагт анх хөтлөн оруулсан МУГЖ О.Ичинхорлоо багш маань тоглолтод ирж оролцсонд тун их баяртай байна. Бас МУСТА Т.Батсайхан, Э.Оюумаа, А.Сайнбаяр, Ц.Энхтуяа гээд олон сайхан уран бүтээлч ах эгч, анд найзууд маань аялгуу эгшгийн дээжээрээ тоглолтыг маань чимж өглөө. Улаанбаатар хотод анхны бие даасан тоглолт хийж байгаа болохоор хүмүүс намайг хэрхэн хүлээж авах бол гэсэн хүлээлт, бас бяцхан айдас байсан. Одоо тоглолтынхоо ард гарчихсан болохоор сэтгэл өөдрөг сайхан байна.
-Таны хэдэн жилийн хөдөлмөр энэ тоглолтод шингэсэн бэ?
-Миний хувьд 10-аад жил дуулж байна. Аймаг, орон нутагтаа бол жил бүр хамтарсан болон бие даасан тоглолт хийж байсан. Гэсэн хэдий ч цомог гаргаж амжилгүй явлаа. Энэ онд анхны цомгоо өлгийдөж аваад, тун их баяртай байна. Цомогт маань нийт 14 дуу багтсан. Тоглолтондоо тэдгээр уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэлээ. Он гарснаас хойш цомог, тоглолтынхоо ажилд анхаараад, Өмнөговь-Улаанбаатар хоёрын хооронд бараг жим гартал явсан байх. Миний тоглолтод чин сэтгэлээсээ тусалсан хүн бүрт баярлаж, талархснаа илэрхийлье.
-Таны амьдралын баялаг түүх миний сонирхлыг хамгийн их татлаа. 5 дугаар ангиасаа сургууль завсардаад, малчин болсон гэв үү?
-Тийм ээ, хүний амьдрал их сонин. Тухайн үед зах зээлд шилжээд удаагүй байсан. Олон хүүхэд сургуулиасаа гарч, малчин болж байлаа. Би зун хөдөө гарч, мал хариулах дуртай. Ер нь манайхан намайг малд нүдтэй хүүхэд гэдэг байсан юм. Эцэг эхээс зургуулаа л даа. Аав минь эдийн засагч мэргэжилтэй байсан. Тэгээд бидэн дундаас нэгийг нь ч болохнээ мал бараадуулж, хоолтой нь залгуулъя гэж бодсон шиг байгаа юм. Нэг өдөр л “Миний хүү, сургуульд сурахаа болиод, хөдөө мал дээр гарах уу?” гэж асуусан. Тэр үед 5 дугаар ангийн жаахан хүүхэд байлаа. Зун хөдөө мал хариулахад гоё л санагддаг байсан болохоор “Тэгье” гээд хэлчихсэн. Уул нь би хичээл номондоо давгүй сайн сурдаг байсан л даа.
-Тэгээд хэдэн жил мал хариулав?
-Өө олон жил. Анхны жилээсээ л амьдралын хатуу хөтүүг үзэж эхэлсэн дээ. Тийм болохоор ч тэрүү ах дүү нар дундаа хамгийн хэрсүү нь болж хүмүүжсэн байх. Ах, эгч, дүү нар маань зуны амралтаараа хөдөө ирнэ. Намар болохоор хичээл сургуульдаа суухаар аймгийн төв рүү явчихна. Тэднийг буцахаар голд нэг юм зурах шиг л болдог байсан. Хэрвээ би сургуульдаа сурч байсан бол ингээд явах байсан даа гэж бодогдоод... Тэгж яваад л нэг өдөр ямар ч байсан үргэлжлүүлэн суралцъя гэж шийдсэн дээ.
-Сургуульдаа эргэж орсон юм уу?
-Үгүй ээ, хэдэн жил эчнээгээр суралцаж, 8, 10 дугаар ангиа дүүргэсэн.
-Толгой сайтай байж дээ?
-Хүн хүссэн юмандаа өөрийн эрхгүй дурладаг шүү дээ. Нэгэнт суралцъя гэж шийдсэн л бол эцсээ хүртэл зүтгэх ёстой л гэж бодсон.
-Малчны хотноос дуучин болоход таны энэ махруу зүтгэдэг чанар нөлөөлсөн байх даа?
-Их олон зүйл нөлөөлсөн. Ерөнхий боловсролын гэрчилгээтэй болсныхоо дараа “Монгол фермер” дээд сургуульд суралцсан. Тэр бас их сонин түүхтэй. Нэг удаа радио сонсож байтал МФДС-ийн захирал Б.Сүхээ доктор ярилцлага өгч байлаа. Малчин хүн мэргэжил эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж болох юм байна гэсэн ойлголт төрж, ямар ч байсан энэ сургуульд суралцъя гэж шийдсэн. Тэгээд л элсэн орсон доо.
-Тэр үед дуучин болъё гэх мөрөөдөл огт байгаагүй юу?
-Багаасаа л дуулах дуртай байсан. Ялангуяа, хуучны дуунууд. Гэхдээ би дуучин болох хүн гэж огт бодож байсангүй. Мөрөөдөхөөсөө ч айдаг байсан юм болов уу. Битүүхэн хүсэл сэтгэлдээ тээж явдаг байсан байх. Харин тэр үед бол өөрийгөө бага ч болохноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татъя л гэж бодож байсан.
-Тэгээд яаж яваад дуучин болсон бэ?
-Би чинь хөдөөний малчин залуу. Хааяахан аймгийн төв орно. Гэхдээ зүгээр орж ирэхгүй ээ. Худалдаж авах шаардлагатай юм, хөөцөлдөж амжуулах ажлын жагсаалт гаргадаг байсан. Тэгээд өнөөх ажил нь цаасны нэг нүүр дүүрээд ирэхээр аймгийн төв явна. Ажил төрлөө амжуулчихаад, очдог ганц газар нь театр. Тэндэхийн караокед орж дуулах дуртай. Мөнгийг нь төлчихөөд, хэдэн цаг ганцаараа дуулж байгаад л гараад явчихдаг байсан. Танихгүй хүмүүс шивэр авир хийсэн ч тоохгүй дуулаад л... Тэр нь ч надад их жаргалтай санагддаг байж. Нэг өдөр дуулж байтал хэдэн хүн орж ирлээ. Хараад зогсож байснаа гэнэт телевиз унтраачихсан. Намайг өдөж байгаа бололтой юмаа. Би ч тоосонгүй, дуулаад л байсан. Тэгсэн: “Чи хаанахын юун хүн бэ?” гэж байна. “Аан би зүгээр хөдөөний малчин” гэлээ. “Сургууль соёл төгссөн үү?” гэхээр нь “Үгүй ээ” гэж хэлсэн. Хамгийн ахмад нь одоо манай театрын ахмад уран бүтээлч, МУСТА Цагаантогоо ах байсан юм. Тэр үед би танихгүй байлаа. Гэтэл МУСТА Цагаантогоо: “За дүү хүү дуулах сонирхолтой юу?” гэж байна. Би ч “Дуучин болох их сонирхолтой хэдий ч одоо бол хөдөөний малчин хүн шүү дээ.” гэж хэлсэн. Тэгтэл “Чи театрт орж ажиллах сонирхолтой бол мэддэг хүнтэй нь уулзуулаад өгч болно шүү” гэлээ. Хүн гэдэг сонин шүү дээ. Шуудхан өлгөж аваад л “Өө тэгье тэгье” гэдэггүй. Миний дуучин болох ч хол байх ухааны юм бодоод л өнгөрсөн. Гэхдээ тэд нартайгаа холбоотой байсан. Манай аймагт жил бүр “Говь фестиваль” гэж болно. Эхний жил би нэг шүлэг уншиж байлаа. Дараа жил нь сайхан дуу бэлтгэж байгаад оролцъё гэж шийдээд, өнөөх театрынхаа ах нарт хэллээ. Тэр хэд намайг бэлдүүлэхээсээ өмнө “Чи энэ дууг дуулаадах. Одоо тэрийг дуул” гээд баахан шалгасан. Тэгж байгаад МУАЖ Б.Зангад гуайн дуунуудыг миний хоолойд ёстой сайхан таарч байна гэсэн. Тэгээд тэр жилдээ “Говь” фестивальд Б.Зангад гуайн “Насны баясгалан” дуугаар оролцож түрүүлсэн. Дараа нь бас UBS телевизээс зохион байгуулсан “Нутгийн салхи” дууны уралдаанд Б.Зангад гуайн хэд хэдэн дуугаар оролцож, шилдэг 10-д шалгарсан. Тэгж явтал театрын дарга надад “Манай театрт орж ажиллаач” гэсэн санал тавьдаг юм байна. Ингээд л би Өмнөговь аймгийн Хөгжимт, жүжгийн театрт дуучнаар орж, СУИС-д элсэн суралцсан даа.

-СУИС-иас их зүйл сурсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн. Хэрэв театрт ороогүй бол би чинь хот, хоорондын тээвэрт явдаг юм уу гэж бодож байлаа. Жолооны үнэмлэхээ ч авчихсан байсан. Гэтэл театртаа гоцлол дуучин болоод зогсохгүй, мэргэжлийн сургуульд ч элсэн суралцсан. “Монгол фермер” дээд сургуулийг маркетинг менежментээр төгссөн. Сурсан зүйл маань миний амьдралд маш их хэрэг болсон. Харин театр, СУИС надад мөрөөдлөө биелүүлэх замыг минь зааж өгсөн дөө.
-Цомгийнхоо зарим дууны аяыг өөрөө зохиосон гэв үү?
-Ээждээ зориулсан нэг дууныхаа аяыг өөрөө бичсэн. Мөн цомгийнхоо эхний дууг аавдаа зориулан захиалж хийлгэсэн.
-“Малчин” хүү нь монгол түмэндээ ая дуугаа өргөсөн сайн дуучин болсонд таны эцэг эх баяртай явдаг байх даа?
-Аав маань хэдэн жилийн өмнө бурхан болсон. Намайг анх дуучин болно гэхэд дуртай байгаагүй. Гэхдээ хэд хэдэн уралдаанд амжилттай оролцсоны дараа сэтгэлийнхээ гүнд хүүгээрээ бахархаж байсан байх гэж боддог. Ер нь хүн эцэг эхээ зүрх сэтгэлийнхээ гүнд ямагт тээж явдаг. Тийм болохоор дуулсан дуу, хийсэн бүтээсэн бүхнээ тэдэндээ л зориулдаг.
-Төрсөн нутагтайгаа холбоотой сайхан дурсамж дэлгэвэл?
-Дурсамж их бий. Яг тулгамдаад санаад орохгүй байна. Мал хариулаад явж байхдаа малын бэлчээрт дуулах их сайхан. Малчин хүн малаа хаана бэлчээрлэж байгааг дурандаж мэддэг байхад ээж маань миний дуулах дуунаар баримжаалдаг байсан гэж дурсан ярьдаг. Өөр олон сайхан дурсамж бий. Өмнийн говь ганцхан надад ч биш, бүх монголчуудын хувьд өгөөжтэй сайхан нутаг даа.
-Анхны цомог жин дарсан бүтээлээр дүүрэн байх даа?
-Сонссон хүн л дүгнэх байх. Ямар ч байсан 10-аад жилийн уран бүтээлээсээ дээжлэн оруулсан. Хүний өмнө нүүр бардам үзүүлэх юмтай болсон. Аав, ээж, нутаг ус, хайр сэтгэл гээд хүний амьдралын мөнхийн сэдэв миний уран бүтээлд ч шингэсэн. Бас миний өөрийн сэтгэл шингэсэн. За тэгээд хөдөөний малчин, гүндүүгүй монгол эр хүний мөн чанар үнэртэх байх. Та бүхэн сонсоод үзээрэй.
-Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Миний гэргийг Б.Амарзаяа гэдэг. Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарт ажилладаг. Бид хүү, охин хоёртой. Манайх бусдын л адил цаг хугацаатай уралдан, хийж бүтээхийг эрмэлзэж яваа залуу гэр бүл дээ.
-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сонины уншигчид болон уран бүтээлч хамт олонд ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье!