gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төсөв, вальютын сангийн гацаа арилна гэнэ

Улс төр
2007-08-16
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-16

Алтны компаниуд гэнэтийн ашгийн татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 68 хувийн татвараа төлөхгүй байх бүхий л арга саамыг хэрэглэн улсын вальютын нөөц болон улсын төсөв ордог орлогыг багасгаад байгаа тухай бид жил гаран ярилцаж байгаа. Тэгвэл Засгийн газраас уг байдалд дүгнэлт хийн 500 долларын босго үүнийг 650 доллар болгох санал УИХ-д оруулаад байгаа билээ. Харин МАХН-ын бүлэг эл хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүлгийн хуралдаанаараа дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа. Тэд хэрвээ босго үнийг өндөрсгөх гэж байгаа бол эхлээд олборлоод байгаа алтныхаа 68 хувийн татвар болон бусад татваруудаа төлчих. Тэгээд дараа нь энэ асуудлаа ярьж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Харин Засгийн газраас "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тайлбарыг та бүхэнд хүргэе. Уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлээ Засгийн газар "Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмалын бүтээгдэхүүнийг олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож авч байгаагаас болж алтны олборлолт явуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүд нөөц ашигласны төлбөр, алтны үнийн өсөлтийн албан татвараас зайлсхийх, хойшлуулж байна. Харин тэд олборлосон алтаа Монгол банкинд худалдахгүйгээр барьцаалж зээл авах замсаар өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, түүнчлэн олборлосон алтаа Монгол банк болон арилжааны банкинд хадгалж урьдчилгаа төлбөр авч өөрсдийн үйл ажиллагааг мөн л ашигтай явуулсаар байгаа мөртлөө эцсийн борлуулалт хийгдээгүй гэдэг шалтгаанаар дээрх хоёр татварыг төлөхгүй байсаар байгаа. Мөн хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улирлаар буюу дараагийн улиралд төлөхөөр хуульчилснаас болж алтны компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс байнга зайлсхийж байна. Түүнчлэн уг хуулийн "Уул уурхайн үйлдвэрлэлийн санхүү бүртгэлийн онцлог" гэсэн 61-р зүйл нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуультай зөрчилдөж байгаа гэнэ. Иймээс татварын ерөнхий хуулийн 2.3-т "татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна" гэж заасны дагуу татвар, санхүү, бүртгэлтэй холбоотой заалтууд нь уг хуулиар зохицуулагдах тул татварын хуульд нийцүүлэн өөрчилж, хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй маргаантай асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх шаардлага урган гарсан ажээ.

Засгийн газрын батлан хэлж буйгаар ашигт малтмалын хуульд дээрх өөрчлөлтүүдийг хэрвээ хийчихвэл бүх асуудал нааштайгаар шийдэгдэх юм байх. Өөрөөр хэлбэл алтны компаниудын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх явдлыг таслан зогсоож, улмаар вальютын нөөц нэмэгдэж, улсын төсөв тэр хэмжээгээр өсөн хууль хоорондын зөрчил арилж, татварын тэгш шударга энгийн ойлгомжтой байх нөхцөл бүрдэх гэнэ.

Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг уурхайн эдэлбэрээс олборлож, сорьц тогтоолгосон алтны борлуулалтын үнэлгээнд ногдох нөөц ашигласны төлбөрийг тухай бүрт нь улсын төсөвт болон орон нутгийн төсөвт төлөхөөр хуульчилж өгөх нь олборлосон алтаа хадгалах, барьцаалах зэрэг хууль бус үйлдлүүдээс сэргийлэх юм байна.

М.Мөнх 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан