БЛИЦ
Ивана Гроллова 1963 онд хуучнаар Чехословак буюу одоогийн БНЧУ-д төрсөн. Гэр бүлтэй. Түүний нөхөр уран барималч Б.Дэнзэн бол Монголын их зохиолч Бямбын Ринчен агсны ач буюу палеонтологич Р.Барсболдын хүү. Тэд гурван хүүхэдтэй. Хатагтай Ивана Гроллова:
2008-2012 онд БНХАУ-ын Бээжин дэх БНЧУ-ын ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх, Төлөөлөгчийн газрын орлогч
2007-2008 онд БНХАУ-ын Бээжин дэх БНЧУ-ын ЭСЯ-нд Улс төрийн хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга
2006-2007 онд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газар, Алс Дорнод, Номхон далайн хэлтсийн дарга
2005-2006 онд БНЧУ-ын Гадаад хэргийн яаманд НҮБ-ын Газар, хэлтсийн дарга 2001-2005 онд Нью-Йоркт НҮБ дахь БНЧУ-ын төлөөлөгчийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга
1999-2001 онд БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Прага дахь НҮБ-ын хэлтсийн дарга 1999 онд БНЧУ-ын “Pricewaterhouse Coopers” компанийн удирдлагын газарт 1998 онд “Зүүн Монголын хөгжлийн консорциум”-д гүйцэтгэх захирал
1991-997 онд Прагийн “Pricewaterhouse” компанийн ерөнхий захирлын нарийн бичгийн дарга
1987-1991 онд Чехословак улсын ШУАийн Дорнын хүрээлэнд эрдэмтэн
1986-1987 онд Орчуулагч
1982-1986 онд Прага хотын Карлын их сургуулийг монгол, орос судлаачийн мэргэжлээр докторын зэрэгтэй төгссөн.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Элчин сайд Ивана Гролловатай хоёр улсын хоорондын харилцааны тухай ярилцлаа.
-Та Чех улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдож ирээд хэдий удаагүй байгаа ч монгол судлаачийн хувьд манай орны тухай хангалттай мэднэ. Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Би Прагийн Карлын их сургуулийг монгол судлаач мэргэжлээр суралцаж төгссөн учраас Монгол Улсын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан. 1990-ээд оны эхэн үе буюу Ази, Зүүн Европын орнуудын шинжилгээний үед Монголд амьдарч байсан учраас илүү гүнзгий ойлголттой болсон. Тухайн үед ажил төлөвлөлт, цаг барих асуудалд бага зэрэг хүндрэл гардаг байсан. Харин одоо илүү тэвчээртэй, уян хатан байснаар монголчуудтай ажиллахад харьцангуй хялбар болсон. Ажлын цагтаа илүү ач холбогдол өгч эхэлснээр тэдний арга барил ч минийхтэй төстэй болж ирсэн.
-Монгол хүнтэй гэр бүл болсон нь таны үзэл бодолд нөлөөлсөн болов уу?
-Оюутан байхдаа Монголын түүх, хэл, соёлын талаар судалгаа хийж байлаа. Гэрт амьдардаггүй, мал аж ахуй эрхэлдэггүй монгол хүмүүсийг би “жинхэнэ монгол” гэж боддоггүй байсан. Орчин цагийн монголчууд техник, технологийн хөгжилд анхаарлаа хандуулж, дэлхийн жишгээс хоцрохгүйг чармайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хот, парк, аж ахуйн төлөвлөлтөө сайтар хийх нь зүйтэй. Үүнд сайн удирдагч, хамтын ажиллагаа, төлөвлөлт, алсын хараа шаардлагатай.
-Таныг монгол, орос хэл судлалын доктор гэж дуулсан. Монголчуудын хэл соёлын талаарх таны бодол?
-Монголын уламжлалт өв соёлын маш олон зүйл надад таалагддаг. Социализмын үед Монголын соёл, уламжлал алдагдсан гэж болно. Монголчууд эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж ирснээр барахгүй XIII зууны “Их засаг” хуульдаа эмэгтэй хүний эрхийн тухай заасан байдаг. Социализмын үеийн эрчүүд гэр бүлээ хангалттай тэжээх боломжгүй, мөн нийгмээ эсэргүүцэж чадахгүйгээс үүдсэн бухимдлын үр дүнд эмэгтэйчүүд гадуурхагдаж байсан гэж боддог. Чехэд үүнтэй адил үе байсан. Одоо ч мэдлэг, туршлагагүй залуу, дунд насны эрэгтэйчүүдийн дунд сэтгэлээр унах, бухимдах, бусадтай таарч тохирохгүй байх, өөртөө итгэлгүй болох явдал цөөнгүй. Монголын эрчүүд ийм зүйлд бууж өгвөл монгол соёл устах аюулд ч хүрч болзошгүй.
Монголын Засгийн газрын баримталж буй удмын санг хамгаалах стратеги нь надад их таалагдаж байгаа. Монголчууд эрүүл мэндээ сахиж, удмын сан алдагдах аюулаас зайлсхийх боломжтойгоос гадна мэдлэг, боловсрол их чухал. Боловсролтой хүнд эмэгтэйчүүдийг хүндлэх сэтгэл аяндаа бий болдог. Монголчуудын байгальтайгаа харьцах уламжлал ч үүнд хамаатай. Би оюутан үедээ монголчуудын XIII зуунд байх байгальтайгаа хэрхэн харьцаж байсныг нь судалсан. Лус савдгийг уурлуулахгүй гэж голын усанд хутга угаахыг цээрлэдэг байсны цаад агуулга нь тахал зэрэг халдварт өвчин тархахаас сэргийлэхэд оршдог байж.
Ямар ч соёл, уламжлал нь амьдрах ухааны мэдлэг, туршлагыг энгийнээр агуулж байдаг. Гэвч энэ ёс заншил нь одоогийн хуванцар химийн хог хаягдалтай харьцах аргад монголчуудыг бэлдээгүй нь үнэн. Нүүдэлчин монголчууд уламжлалаа дагаад байгаль орчноо хайрлах үзэл нь арай хоцрогдсон гэж хэлж болно. Монголчууд бүтээхийн хэрээрээ ашиглаж байгаа. Иймд байгаль орчноо хэрхэн хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. Одоо монголчууд орчин цагийн хэмнэлтэйгээ уялдуулан байгальтайгаа хэрхэн зохицох аргыг дахин нээж ашиглах хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн технологи, арга барил монголчуудын гарт бий.
-Монголд суугаа Чех улсын Элчин сайдын хувьд хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Байгаль орчны аюулгүй байдлын стандарт хангасан, орчин үеийн технологийг Монголд оруулж ирдэг хариуцлагатай компаниудад би их талархдаг. Хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд энэхүү технологийг хэрэглэж хэвшихэд нь тусалж байгаа. Монголын зах зээлд Чех улсын бараа бүтээгдэхүүнийг худалдах боломжтой. Үүнээс гадна оюутан солилцоо, мэргэжлийн зөвлөх, тусгай мэргэжлийн сургалт гээд нийгмийн олон чиглэлд хамтран ажиллаж болно. Монгол, Чех хоёр улсын соёл, уламжлал өвөрмөц, сонирхолтой учраас соёлын наадам зэрэг үйл ажиллагааг олноор нь зохион байгуулахыг хичээж байна.
-Монгол, Чех хоёр орон геологийн салбарт хамтарч байсан түүхтэй. 1990-ээд оноос өмнөх үе шиг Чехийн геологичдыг Монголд авчирч ажиллуулж, туршлага солилцох боломж байгаа юу?
-Чехийн геологичид Монголын уул уурхайн хувийн компаниудтай хамтран ажилладаг. Үүнээс гадна гүний усны судалгаагаар мэргэшсэн Чехийн судалгааны компаниуд Монголд энэ чиглэлд судалгаа хийх боломж бий. Уурхай, хот байгуулахад гүний усыг хаагуур дамжуулан, хэрхэн ашиглах нь маш чухал юм. Мөн Монголын гүний ус өрөмдлөгийн компаниудыг усны судалгаа хийх арга барилд суралцуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Өрөмдлөг хийх нь өндөр өртөгтэй байдаг тул үүнээс өмнө усны судалгааг чанартай хийх нь зүйтэй. Гэхдээ одоогийн хамтын ажиллагааг социализмын үеийнхтэй адилтгаж болохгүй. Тэр үеийн хамтын ажиллагаа солилцооны үндэс дээр тулгуурлаж байсан бол одоо эдийн засагт тулгуурлаж байгаа.
Тухайн үед оросуудад Монголын эрдэс баялаг хэрэгтэй байсан. Тиймээс тэд Чехийн геологичдыг Монголд авчран усны хайгуул, судалгаа хийлгэдэг байсан. Үүний хариуд оросууд Чех улсад мөнгө, эсвэл олборлосон эрдсээс төлбөр хэлбэрээр өгдөг байлаа. Тийм учраас Чехийн олон мэргэжилтэн Монголд ажиллаж байсан. Чех улс геологийн хэд хэдэн судалгааг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн. Үүний ихэнх нь Монголын нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэж байсан. Жишээлбэл, сургуулиудын ойролцоо гүний худаг гаргах, Монголын геологичдод өрмийн машин, тоног төхөөрөмж хэрхэн ашиглахыг сургах зэргээр ажиллаж байсан. Харин өдгөө Монголын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлэх түвшинд очсон тул монголчууд бусдаас тусламж гуйх шаардлагагүй. Эдийн засаг, бизнесийн ил тод байдал, хамтын ажиллагааны үр дүнд монголчууд өөрсдөдөө боломж нээх чадвартай болсон.
-Өдгөө Чех улсад 3000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Тэдний дунд визийн хугацаа дуусаж, хараар ажиллаж байгаа олон хүн бий. Олон жил танай улсад ажиллаж, Чехийг хоёр дахь нутгаа гэж бодох болсон тэдэнд цаашдаа Чехэд хууль ёсоор амьдрах боломж бий юү. Түүнчлэн Чех улсад ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Чехийн иргэншил авах сонирхолтой хүн бүр хууль, журмыг баримтлах ёстой. Миний мэдэж байгаагаар Чех улс хууль бусаар цагаачлагч болон тэдний хүүхдүүдэд ямар нэг хөнгөлөлт үзүүлэхгүй. Харин Европын холбооны орнууд, Чехийн ирээдүйн хөгжил дэвшлийг дэмжиж хууль ёсны иргэн болох сонирхолтой хүмүүсийг бид таатай хүлээж авна. Гэхдээ европчуудын жишгээр амьдарч, боловсорсон монголчууд юуны өмнө Монголдоо хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
-Чех рүү зорчих виз авах гэж Элчин сайдын яаманд өглөө эрт очиж, дугаарладаг, виз олгохгүй тохиолдол цөөнгүй гардаг талаар иргэдийн гомдол тасардаггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Чех улс Шенгений гэрээний газар нутагт нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Чехийн виз авахад Шенгений бүх оронд аялах эрхтэй. Иймээс бидний олгох виз Шенгений шаардлагыг хангах учиртай. Үүнээс гадна манайх эдийн засагт хувь нэмэр оруулах сонирхолтой, хууль журмыг мөрдөх чадвартай жуулчид, бизнесменүүдэд нээлттэй орон. Урьд нь Шенгений визийн зөрчилтэй, эсвэл бидний тавьсан шаардлагыг хангаагүй хүмүүст Чехийн виз дардаггүй байсан. Монгол Улс ч виз олгохдоо ийм шаардлага тавьдаг. Мөн бүрдүүлэх материал хангалтгүй бол виз олгох боломжгүй. Иймээс манай ЭСЯны цахим хуудсан дээрх зааврын дагуу материалаа бүрдүүлж ирэх нь зүйтэй. Мөн визийн төрлөөс хамаарч өргөдөл өгөх, виз олгодог өдрийг сайн тоооцоолон, зохицуулах хэрэгтэй.
-Өмнөх Элчин сайдынхаа хийж байсан ажлаас үргэлжлүүлж буй ямар ажил байна вэ?
-Монгол, Чехийн өнөөгийн найрсаг харилцаа нь өвөг дээдсийн үлдээсэн чухал өв юм. Эдийн засгийн олон төрлийн хамтын ажиллагааг бид эхлүүлж болно. Шинээр төлөвлөсөн болон өмнө нь эхлүүлсэн олон ажил биднийг хүлээж байна. Тухайлбал, Прагийн амьтны хүрээлэнгээс Монголын газар нутагт тахь авчран, нутагшуулах ажил эхэлсэн. Мөн МУИС болон Хөгжим бүжгийн коллежтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл бий.
Э.Хана