-Төрсөн өдөр-
Францын жүжигчин, найруулагч, продюсер, кино зохиолч Ален Делон 1935 оны энэ өдөр мэндэлжээ. Түүний бүтэн нэр нь Ален Фабьен Морис Марсель Делон аж.
Эцэг эх нь түүнийг дунд сургуульд байхаас нь хамгийн сайн сургуулиудад сургаж байжээ. Гэвч Ален үлгэр жишээ сурлагатан биш байсан аж. Тиймээс эцэг эх нь түүнийг эрдэм боловсрол эзэмшихгүй нь гээд хиам үйлдвэрлэгч болгохоор шийджээ.
Ален ч татгалзаагүй гэдэг. Тэрбээр “Хиам үйлдвэрлэгч бол эцэг эхийн минь мэргэжил байсан. Тэд намайг залгамжлаасай гэж хүсч байсан. Тиймээс би зөвшөөрсөн” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Дараа нь цэрэгт явж ирээд ажилгүй байсан Ален санамсаргүй кино урлагт хөл тавьснаар түүний алдрын зам эхэлжээ.
Тэрбээр 1957 онд "Кристина" киноны зураг авалтын үеэр Австрийн залуу жүжигчин Роми Шнайдертай үерхэж эхэлсэн аж. “Хатан хаан Си Си” киногоороо дэлхийг байлдан дагуулж байсан Роматай 1959 оны гуравдугаар сард гэрлэжээ.
Дэлхий даяар тэднийг хамгийн сайхан хос хэмээн шуугиж байжээ. Гэвч олныг гайхшруулж байсан алдарт хосуудын амьдрал салалтаар төгсгөл болсон юм. Тэдний салалтын шалтгааныг Ален өөр хүүхэнтэй болсон, Роми кино урлагаас холдож, үр хүүхэдтэй болохыг хүсээгүй явдал гэх зэргээр янз бүрээр бичиж байжээ.

Одоогоор Ален ганцаараа цаг завтай, чөлөөтэй амьдардаг ч сүүлийн үед кинонд тоглох нь ч цөөрчээ.
О.Чанцалдулам