gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөөрний дутагдалтай хүмүүсийн цорын ганц найдвар бол диализийн аппарат

Эрүүл мэнд
2012-11-02
0
Twitter logo

-Улсын хэмжээнд бөөрний дутагдалд орсон 400 гаруй хүн байдаг-

Монголчуудын дунд эрүүл хүн ховор гэж ярьдаг. Эмч нар ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь өвчлөл их байгаатай холбоотой юм.

Тэр дундаа Монголчууд дунд хамгийн элбэг тохиолддог, сүүлийн жилүүдэд өвчлөл эрс нэмэгдэж байгаа өвчлөл бол бөөрний дутагдал юм.

Жилд 1500 гаруй хүн бөөрний дутагдалтай гэж оношлогддог гэдгийг эмч нар хэлж байна. Бөөрний өвчнийг эхний үед эмийн эмчилгээ болон хоолоор зохицуулалт хийж болдог. Харин цаашид өвчлөл хүндрээд ирэхээр зайлшгүй гемодиализийн аппаратад орж, амьдрал залгуулдаг, аль эсвэл байж бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог аж.

Гэтэл манай эмнэлгүүдэд бөөрний гемодиализийн аппарат буюу ус цэвэршүүлэх систем нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Үүнээс болж хэдэн зуун хүн үхэл, амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж байна.

Диализийн аппарат хүрэлцэхгүйгээс болж, зарим өвчтөнөө эмчилж чадахгүйд хүрдэг Диализийн аппарат бол бөөрний дутагдалтай буюу өвчин нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүсийн амьдралыг аврах, мөн амьдрах хугацааг нь уртасгах эмчилгээний арга. Уг гемодиализмийн аппаратын гол зарчим нь бөөрний өвчтэй хүн биеэсээ ялгаруулж чадахгүй байгаа хортой бодис бүхий цусыг өвчтөний биеэс ялгаруулж авдаг. Тухайн цусыг шүүж цэвэрлээд буцааж өвчтөний биед нь юүлж өгдөг эмчилгээний арга юм. Хэдийгээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлгүүд Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасагтаа бөөрний эмчилгээ хийдэг ч диализийн аппарат хүрэлцээ муутай байдгаас болж, зарим өвчтөнөө өөр эмнэлэг рүү шилжүүлэх, эмчилж чадахгүйд хүрдэг. Бөөрний клиник гэгддэг Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт ачаалал их байдгийн учир нь диализийн аппарат тун цөөхөн байдагтай холбоотой юм.

Эрүүл мэндийн сайд бөөрний гемодиализын төв эмнэлэгт ажиллав

Жил бүр хэл ам дагуулдаг, өвчлөгсдийн гомдол тасардаггүй энэ асуудалд энэ удаа салбарын сайд нь анхаарлаа хандуулж ажиллахаар болжээ.

Саяхан Эрүүл мэндийн сайд Н.Удвал, холбогдох албаны хүмүүстэй Монгол-Германы хамтарсан “Kidney-Care” бөөрний гемодиализын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлэг нь 2011 оноос эхлэн зургаан ортой гемодиализын аппаратаар гурван ээлжээр ажиллаж, эмчилгээ үйлчилгээндээ Европын стандартыг нэвтрүүлэх зорилт тавьжээ. Мөн ХБНГУ-ын Мьюнхэн хотын Техникийн их сургуулийн дэргэдэх Клиникийн бөөрний тасагтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан, Герман эмч нарын багийг урьж ажиллуулж байгаа гэнэ. Н.Удвал сайд эмчилгээний өртөг өндөр учир зардлыг зохицуулах боломж, улсын эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлж төвлөрлийг сааруулахад хувийн байгууллагаар гэрээг гүйцэтгүүлж, нийлүүлж буй тоног төхөөрөмжийн чанар, стандарттай танилцаж, шинэчлэл хийх зорилгоор тус эмнэлэгт ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тус эмнэлгийн ерөнхий эмч П.Нямдаваа “Гемодиализын эмчилгээг Европын стандартын дагуу өвчтөний биеийн байдал, хүндрэл, хордлогоос хамааруулан өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийж, цусны электролитын баланс, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах тухайлбал, натри, кали, бикарбонатыг тохируулан эмчилгээ хийж байгаа” гэлээ.

Монголын гемодиализын аппаратын эмчилгээнд орж буй хүмүүст ялгаа байна уу” хэмээн сайдыг сонирхоход тус эмнэлгийн Герман эмч “Монголд үйлчлүүлэгч нар ирэхдээ хэт оройтсон, хордлогод орсон үедээ ирж байна. Эмч нар лабораторийн шинжилгээ талаас авч үзэхгүй, эмнэлзүйн шинж тэмдэг талаас нь үзэж байна. Мөн даралтыг хянаж чадахгүй байна” гэсэн юм.

Бөөрний дутагдалтай хүнд 10 төрлийн эм шаардлагатай

Монгол-Германы хамтарсан бөөрний төв эмнэлгийн захирал П.Нямцэрэн “Диализын өвчтөний уудаг эм Монголд байхгүй тул Герман улсаас наад захын 10 төрлийн эмийг өөрийн хэрэгцээнд зориулж оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх, зөвшөөрөл олгох, Гемодиализын эмчилгээний зардлыг эрүүл мэнд, нийгмийн даатгалаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх” зэрэг саналыг хэлж байв.

Монголд бөөр шилжүүлсний дараах болон өмнөх үеийн эмчилгээнд олон улсад хэрэглэгддэг Европ стандартыг нэвтрүүлэх нь чухал юм байна. Мөн бөөрнөөс үүдэлтэй цусны даралт ихсэх өвчлөлийг бууруулах, даралтыг зөв хянах, чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх талаар анхаарч Орон нутгийн нэгдсэн болон хувийн эмнэлэг нь архаг бөөрний дутагдалтай хүмүүстээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж байх талаар эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа ажээ.

Мөн бөөрний эмч, сувилагч багш нарыг Европ эмчилгээний сургалтад хамруулан, чадавхжуулах шаардлага байгаа зэрэг олон асуудлыг энэ үеэр ярилцлаа. Харин сайд Герман улсаас оруулж ирэх 10 төрлийн эмийг зохих журмыг дагуу оруулах, гемодиализын эмчилгээний талаарх саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Оношлогоо эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэнд үүрэг болгосон юм.

Өнөөдрийг хүртэл бөөрний дутагдалд орсон 41 шинэ өвчтөнд гемодиализ эмчилгээг эхлүүлэн, давтагдсан тоогоор 200 гаруй удаагийн эмчилгээг хийсэн байна. Тус аппарат нь долоо хоногт гурван ээлжээр 36 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Монгол Улсын хэмжээнд нийт 400 гаруй гемодиализын эмчилгээнд орох үйлчлүүлэгч байдаг боловч Улсын нэгдүгээр төв эмнэлэг 160 орчим, улсын хоёрдугаар төв эмнэлэг 20, тус эмнэлэг 40 хүн нийт 220 орчим хүнд сеанс эмчилгээг хийгээд байгаа аж.

Б.Туул, Э.Орхонсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан