УИХ-ын дахин сонгууль явагдаж буй Баянзүрх дүүргийн зарим хэсгийн хороогоор орж сурвалжиллаа. Нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог энэхүү дүүрэгт 79 хэсгийн хороо, 190076 сонгогч саналаа өгөх юм байна.
Эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 39 дүгээр хорооны хэсэг байлаа. Өгөөмөр захын цаахан талд байрлах энэхүү хэсгээр 11.00 цагийн үед очиход 10 орчим хүн саналаа өгөхөөр бичиг баримтаа шалгуулан саналын хуудсаа авч байсан юм. Үүдээр ороход цахим үнэмлэхийг нь шалган хурууны хээг уншуулсны дагуу дэлгэцэн дээр тухайн хүний зураг гарч байлаа. Санал тоолох хоёр автомашин байрлуулсан бол санал авах найман бүхээг байлаа. Хэсгийн хорооны дарга М.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хэсгийн хороонд нийт хэчнээн сонгогч саналаа өгөх вэ?
- Сонгогчдын нэрсийн жагсаалтанд бичигдсний дагуу 2706 хүн саналаа өгөх ёстой. Одоогийн байдлаар 223 хүн саналаа өгөөд байна. Хүмүүсийн идэвх сайн байна.
-Санал авах байранд хэчнээн ажиглагч байгаа вэ?
-Тийм ээ. МАХН, АН, МАН гэсэн гурван намын төлөөлөл байгаа.
-Ямар нэгэн бичиг баримтын зөрчилтэй хүн байна уу. Нэрсийн жагсаалтанд нэр нь байхгүй зэрэг тохиолдол гарсан уу?
-Нэг хүн хуучин иргэний үнэмлэхээр өгнө гэж ирсэн. Цахим үнэмлэхээр өгөх учраас боломжгүй гээд гаргасан. Өөрөөр бол зөрчил энэ тэр алга.
-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн саналаа өгсөн бэ?
-Арваннэгдүгээр сарын 20-нд буюу өчигдөр саналын хайрцгаар 12 хүн урьдчилан саналаа өгсөн. Хоёр хэсэг гарч нэг нь долоо, нөгөөх хайрцганд таван хүн санал өгсөн.
-Хайрцгаар санал өгөхөөр хэчнээн хүн хүсэлт гаргасан бол?
-15 хүн урьдчилсан байдлаар санал өгнө гэснээс 12-ыг авсан. Үлдсэн гурван хүний нэг нь хаяган дээрээ байгаагүй, ажил явдал гарсан гээд нэг хүн нь хөдөө явчихсан байсан. Цахим үнэмлэхгүй нэг хүн байсан учраас саналыг нь аваагүй.
-Урьдчилсан байдлаар санал авахад хэчнээн ажиглагч хамт явсан бэ?
-МАН, АН, МАХН явсан. Харин нэг хэсгийнх санал авахад нь МАХН-ын ажиглагч ажилтай гэсэн шалтгаанаар яваагүй.
-УИХ-ын сонгууль зургаадугаар сард явагдсан байгаа. Энэ удаагийн дахин сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтанд хэчнээн хүн нэмэгдэж хасагдсан бол?
-Өмнөх сонгуулиар энэ хэсгийн хороонд ажиллаагүй учраас тэр тоог нь мэдэхгүй байна.
Д.Батжаргал: Нэг автомат машины кодыг хийтэл ажиллаагүй
/МАН-ын ажиглагч/
-Санал авах ажиллагаа яг цагтаа эхэлсэн үү?
-Хоцорч эхэлсэн. Өглөө 7:00 цагт санал авах гээд автомат машиныхаа кодыг хийхэд нэг нь ажиллаагүй. Тэгээд 7:04 цагт дүүрэг рүү утасдаж хэлэхэд 7:10 цагт мэргэжилтэн ирсэн. Ингээд 7:12 цагт санал тоолох машин хэвийн ажиллаж эхэлсэн.
-Санал авч эхэлснээс хойш ямар нэгэн зөрчил энэ тэр ажиглагдсан уу?
-Одоогоор санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өглөө цахим үнэмлэхээ аваагүй гээд тавдугаар байрны нэгэн оршин суугч ирсэн. Ургийн овгоо солиулах гээд цахим үнэмлэхээ зургадугаар сард өгсөн ч өнөөг хүртэл ирээгүй гэсэн шалтгаан хэлсэн.
-Зөөврийн хайрцгаар санал авахад хамт явсан уу?
-Тийм ээ. Миний явсан хэсэгт орон сууцнуудаар явж долоон хүний саналыг авсан. 87-аас доош насны настай хүмүүсээс санал авсан. 1957 оны нэг хөгшин өөрөө бичиж, ярьж чадах боломжгүй учраас итгэмжлэгдсэн хүн нь саналыг нь өгсөн. Өглөө санал тоолох автомашинд зөөврийн хайрцгаар санал авсан хүмүүсийн саналыг ажиглагч нарыг байлцуулан хийсэн.
Ц.Баттунгалаг: Сонгогчид хэсгээ андуурч ирэх тохиолдол гарч байна
/БЗД-ийн 22 дугаар 38 дугаар хэсгийн хорооны дарга/
-Танай хэсгийн хороонд хэчнээн хүн санал өгөх вэ?
-2769 хүний нэрс байгаа. Одоогийн байдлаар /11.20 минут/ 240 хүн саналаа өгсөн нь 8.4 хувийн ирцтэй байна.
-Сонгогчдын ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа?
-12:00 цаг болох гэж байхад 8.4 хувийн ирцтэй гэхээр муу л гэж бодож байна.
-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн саналаа өгсөн бэ. Хэдэн хайрцгаар авсан бол?
-20 хүний саналыг нэг хайрцгаар авсан. Гурван намын ажиглагч хамт явж авсан.
-Сонгогчтой холбоотой ямар нэгэн зөрчилтэй зүйл гарсан уу?
-14-р хороог гурван хэсэгт хуваасан. Тийм болохоор сонгогчид хэсгээ андуурч ирэх тохиолдол гарч байна. Өөр зөрчил алга.

Б.Ирээдүй, Гэрэл зургийг Д.Энхсүрэн