Нисэх онгоцны буудал дээр нь таны гар утсыг ямар ч тайлбар, ямар ч уучлалгүйгээр хурааж авдаг, интернэт байдаггүй, хамгаалагчид нь таны хөдөлгөөн бүрийг хянаж, цагддаг, зочид буудлаас ганцаараа гарах гэж оролдвол дээш нь мэдээлдэг улс орон байна гээд төсөөлдөө.
Энэ бол Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс ажээ. Тус улс хагас зууны турш дайн байлдаангүй явж ирсэн ч цэрэг арми нь дэлхийд томоохонд тооцогддог. Ард иргэд нь 16 жилийн өмнө өөд болсон Ерөнхийлөгчийг бишрэн хүндэлсээр байх ажээ. Брежневийн үеийн ЗХУ, Бирм, Түвд ч ийм хатуу хяналт, цагдалттай, бүх юм нь дарга даамлын заавраар хөдөлдөг байгаагүй юм.
Ферм, аж ахуй, тосгон суурин, үйлдвэр сургууль гээд бүгд нэг загварынх. Нэгэн дунд сургуулийн англи хэлний ангийн сурагчаас "Дэлхийн орчин үеийн лидерүүдээс хэнийг хүндэлж биширдэг юм" гэж асуухад "Сталин, Мао Зедун" гэж хариулжээ. Асуулт тавьсан гадаад эрийг дагалдаж явсан бие хамгаалагчид энэ хариултаас ичиж байсан гэдэг. Хувь хүнийг тахин шүтэх, хэмжээгүй эрхт удирдагчид, цэрэг шиг алхаж явах пионерууд гээд Хойд Солонгос XX зууны улс хэвээрээ үлджээ.
Дэлгүүрийн тэргэнцэрийг замаар түрэн яваа уймарсан эмээ, хуучин хантааз өмссөн үйлдвэрийн ажилчин, явуулын худалдаачид бүгд л камерийн өмнө нүүр буруулж, улс орныхоо "имиж"-ийг сэвтүүлэхгүй байхыг хичээнэ.
Үхэшгүй мөнхийн Ерөнхийлөгч
Пхеньяны театрт орчин үеийн балет тоглож байна. Гэвч сэдэв нь саяхан баригдсан усан цахилгаан станцын да ланд зориулагдсан байх жишээтэй. Дараагийн өдөр нь харгалзагчдын хамтаар хүүхдийн цэцэрлэгт очиход урьдчилан бэлдсэн загвар цэцэрлэг болох нь илт харагдана. Дотогшоо ороход солонгос хүүхдүүд бүчин авч сайтар бэлдсэн тоглолтоо үзүүлэхээр шалах ажээ. Эмэгтэй хүүхдүүд найрсгаар зэрэг инээмсэглэж яг л нэг хүн шиг бүжиглэж байхад улаан цамц өмсөж, нүүрээ будсан эрэгтэй жаалууд улс орны Аугаа удирдагчийг магтан дуулна.
Пхеньяны төвд байх Аугаа лидерийн 18 метр өндөр хүрэл хөшөө хүрэх шатыг байнга шүүрдэж цэвэрлэнэ. Ким Ир Сен 16 жилийн өмнө нас барсан ч улс орны Ерөнхийлөгч хэвээр байгаа юм. "Тэр бол үхэшгүй мөнх. Бид түүнийг үхсэн гэж боддоггүй" хэмээн 24 настай жуулчдын хөтөч залуу өгүүлж байна. Буцах замдаа хөтөч залуутай бодит байдал, орчин үеийн дэлхий ертөнцийн талаар ярилцах гэтэл Нельсон Мандела, Жеймс Кэмерон, Том Хэнкс гэж хэн болохыг мэдэхгүй байлаа.
Хойд Солонгосын эрх баригчид мэдээллийг хаалттай байлгаж, ард иргэдээ харанхуй бүдүүлэг байлгадаг нь коммунист дэглэмийнх нь тогтвортой байдлын үндэс болдог бололтой. Энгийн ард иргэд нь гадаад ертөнц, урлаг, технологийн хөгжлийн талаар ямар ч ойлголттүй байдаг ажээ.
Төрийн нууц
Гадаад дахь Хойд Солонгосын элчин сайдын яамнаас виз авахад Пхеньянд юу үзэх хүсэлтэй байгааг асуудаг. Хаагуур юу хийж, юу үзэх маршрутаа тодорхой гаргаж өгсний дараа тус улсад хөл тавих зөвшөөрөл яригдана. Учир нь энэ бүх маршрутад харгалзаж явах хүмүүсийг бэлддэг бололтой. Хойд Солонгост ирсэн гадаадын хэвлэл, мэдээллийнхэн тус улсын хаалттай нийгмээс гадна хөлбөмбөгийн шигшээ багийг нь ихээхэн сонирхож байна.
Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 1966 оноос хойш анх удаа "World Cup"-т шалгарсан нь хэдий ядуу тарчиг ч тэд спортлог, авъяаслаг гэдгийг нь илтгэнэ. Олимпийн тоглолтоос дутуугүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцорийг өндөрт өргөж буй хэрэг билээ. Гэвч Хойд Солонгосын хөлбөмбөгчидтэй уулзана гэдэг санасны гарз ажээ. Тус улсад хөлбөмбөг төрийн нууц байдаг юм байна.
Бразилийн спортын сэтгүүлчид Рио-Де-Жанейро, Лондон, Бээжингээр дамжиж Пхеньянд ирсэн ч хөлбөмбөгчидтэй уулзаж чадсангүй. Аргаа барсан тэд "Их Удирдагчийг магтан дуулдаг балет үздэг юм билүү" гэлцэн суух ажээ. Бүх зүйлийг нь удирдаж, зохицуулсан Хойд Солонгост хэвлэл мэдээллийнхэн зорьсон хэргээ бүтээх нь тун ховор. Тиймээс тус улс дэлхийн хамгийн хаалттай, хачин улс хэвээр үлджээ.
Н.Мөнхжин