Гэрийн эзэн амьдралаа өөд татахаар ажил хийх болоход эхнэр нь нөхрийгөө амжилт гаргана гэж итгэлгүй мөнгөө харамладаг шиг үйл явдал Засгийн газар Монголбанк хоёрын дунд болж байна. Улсын хөгжлийн тэргүүн эгнээнд эдийн засгийн чадавх байх ёстой.
Эдийн засаг нь хөгжингүй байхын тулд иргэн нь баян байх учиртай юм. Буурай гэдэг нэрнээс Монгол Улс салахад ажлаа аваад нэг жил ч болоогүй байгаа Ерөнхий сайд С.Батболд хэд хэдэн өөрчлөлт хийхээр эхлүүлсэн. Түүнийг нь иргэд, энгийн бизнесменүүд дэмжсэн гэж болно.
"Аргагүй л бизнесмен Ерөнхий сайд байна" гэж нэг хэсэг нь дуугарч байсан удаатай. Харин энэ сарын 11-ны өдөр Төвбанк бодлогийн хүүгээ нэг хувиар нэмж 11 болгосон нь С.Батболдын бодлогын, бизнесменүүдийн амжилтын түүчээг сааруулах шийдвэр гэдгийг нэр бүхий бизнесменүүд хэвлэлээр дамжуулан хэлээд амжсан. Өрх гэрийн амьдралыг Засгийн газар, Монголбанк хоёртой дүйцүүлснийг илүү ойлгомжтой тайлбарлая.
Иргэн бүрт эх орны хишит 70 мянган төгрөг тараах чимээ дуулдсан шинэ оны эхний сараас л зах зээл дэх бэлэн мөнгө нэмэгдэж инфляц тэнгэрт хадах тухай бид мэтгэлцэж эхэлсэн. Яг ийм айдсаар Л.Пүрэвдорж шийдвэрээ гаргасан гэдгийг тус банкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагважав хэлсэн байдаг. Тэрээр "Төвбанкны бодлогын хүү өссөнөөр инфляцийг хязгаарлаж, үнийг тогтворжуулна" гэжээ.
Харин бизнесменүүд өөр саналтай байгааг "Зууны мэдээ" дамжуулсан. Төвбанк бодлогын хүүгээ өсгөснөөр арилжааны банкууд бусдад зээл олгох бус Монголбанкны үнэт цаасыг илүү өндөр хүүтэйгээр худалдан авах нь ашигтай болно гэсэн үг. Үүний дүнд бизнесменүүдийн зээл гацаж С.Баярцогтын хэлдгээр царцалт үүсэх болжээ.
С.Батболд Ерөнхий сайд болж энэ оныг "Бизнесийн орчныг шинэтгэх жил"-ээр зарлаад хагас жил болж байна. Татварын дарамтгүй, төр засгийн дэмжлэгтэйгээр бизнесээ өргөтгөх боломжийг хангалттай болгож чадаагүй ч Төвбанкны бодлогын хүүгээ өсгөсөн шийдвэр бизнесийн орчныг дэмжлэггүй жил болгоход хүргэх бололтой.
Мөн төрийн албан хаагчдад урт хугацааны зээлээр олгож буй 4000 орон сууц хөтөлбор бусад бизнесийн дэмжлэгүүд Л.Пүрэвдоржийн шийдвэрээр дамжин муу үнэлгээтэй шинэ оныг угтаж мэдэхээр болжээ. Засгийн газар, Мөнгөний бодлогыг барьдаг Монголбанк хоёр зорилго нэгтэй байх ёстой.
Тэр нь Монгол бизнесмен, иргэн бүрийг баян амьдруулах. Гэтэл мөнгөтэй болох шат руу нэг өгсөхөөр С.Батболд татаж, Л.Пүрэвдорж доош чангаасан үйл явцын өрнөлтэйгээр Эх үрсийн баярыг угтаж байна. Инфляц өсөх байх гэсэн айдсаар бодлогын хүү 11 болж, бодлогын хүүгийн өсөлтөөр арилжааны банкууд зээл гаргахаа татаж эхэллээ. Харин зээлгүй бол юу болохыг бизнесменүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
Ө.Батхүү