gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танин мэдэхүй: Монголын Дүрслэх Урлагийн тойм

Боловсрол
2010-10-13
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-10-13
Монгол үндэсний өвөрмөц соёл урлаг бол хүн төрөлхтөний эртний соёлын голомтын нэг Ази Дорно дахины соёлын цогцос хэсэг мөн. Манай орны өргөн уудам нутагт хүн аж төрж ирсэн урт удаан түүхийг  чулуунаа зураглан үлдээсэн хадны сүг зураг газар сайгүй дайралддаг нь манай дүрслэх урлагийн нэн эртний биет сурвалж юм.  Бугын чулуу, булш, бунхан, янз бүрийн хэлбэртэй ваар сав, хүрэл төмрөн эд, аж ахуйн хэрэгслэл, зэр зэвсэг үйлдэж байснаас үзэхэд араатны дүрст  хэв маяг гэж  алдаршсан умарт  Хятад, Сибирь, дорно дахинд ихээхэн дэлгэрсэн өвөрмөц урлагийн нэг гол зангилгаа нь Монгол орон байлаа.

Нүүдэл суурьшил хосолсон эртний феодалын гүрэн улс ялангуяа Хүннү Жүжан, Сяньби, Киданы соёл Монголчуудтай хамаатай бөгөөд тэр баялаг хөрсөн дээр хожуу үеийн жинхэнэ монгол үндэсний соёл урлаг цогцлон хөгжсөн билээ. Монголын дүрслэх урлаг ерөнхийдөө чимэглэлийн үндэслэлтэй ба нүүдэлчин аймгийн урлагийн бүсэд хамаарагдах боловч нэн дээр цагаас буддийн шашин Монгол газар нэвтрэхдээ Энэтхэг болон Дундад дорно дахины урлагийн нөлөөг умар зүг түгээж хожим шарын шашин дэлгэрэх үед Төвд Хятадын урлаг соёлыг ар газар илүүтэй нэвтрүүлж байсан зэргээс үзэхэд монголчууд дорно дахины сонгодог урлагтай эртний нягт харилцаа холбоотой байсан нь илэрхий. Монголын дүрслэх урлагийг доорх үндсэн төрөл зүйгээр авч үзье.

Уран барилга
Урьд овгийн үед аймгийн тэргүүлэгчдийн өргөөг хүрээлэн тойрч буудалладаг байсан хойч үедээ уламжлагдаж Монголын хот суурингийн үндсэн зохиомж нь хүрээний тогтолцоонд орж, томоохон хотыг хүрээ гэж нэрлэх болов.

Төв Азийн нүүдэлчин аймгуудын нэг адилаар монголчууд асар, майхан, гэрийг одоо хүртэл хэрэглэсээр ирсэн бөгөөд эрт үед 22 үхэр хөллөсөн гэр тэрэг, Гүюг хаан ширээнд суух ёслол болоход хоёр мянган хүний багтаамжтай том цагаан асар байсан гэж европын  жуулчид сонирхолтой тэмдэглэл үлдээсэн байдаг.  Нүүдлийн иймэрхүү орд өргөөнөөс гадна суурийн хотын тухай мэдээ сурвалж, туурь балгас арвин байгаагийн дотор зөвхөн нийслэл Хархоринд янз бүрийн шашны 12 сүм, буддын 5 давхар сүм, Өгөөдэй хааны “Түмэн амгалан ордон” зэрэг шилдэг уран барилга мөн худалдааны зах, орон сууцны хороолол бүхий том хот байсан нь нотлогдож байна.  Шарын шашны анхны хийд Эрдэнэ зуу байгуулагдах хүртэл Хархорин төв хотын шинжийг хадгалсаар ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн300-аад жилд мянган гаруй суурин , хүрээ хийд, жас байгуулагдсанаар бодоход Монгол орон дан ганц тархай нүүдэлчин аймаг биш байсан юм.  Монголын хот суурины зохион байгуулалт, уран барилгат дорно дахины сонгодог урлагийн ухаан, хэлбэр нөлөө туссан нь мэдээж бөгөөд түүний зэрэгцээгээр өвөрмөц маягийн үндэсний уран барилгын урлагийг буй болгохын төлөө тэмцэж ирсэн нь сонирхолтой юм.  

Нүүж суух, барьж буулгахад тохирсон жирийн гэр хожим засмал суурь довжоотой, бат бэх багана тулгуур бүхий яс модтой, үүдэндээ саравч, бурханы гонхонтой болох зэргээр улам бүр уран барилгын шинж төгөлдөр болж ирлээ.  Нийслэл хүрээнд Баруун өргөө, Цэцэн Тойны, Шүтээний, Эх дагины аймаг зэрэг гурав дөрвөн зуугаад хүний багтаамжтай том дуганууд, хоёр давхар барилга дээр орой залгасан Майдарын дугана, мөн дөрвөлжин суурь, асар давхартай болох зэргээр баяжиж ирэхдээ ч үндсэн конус, пирамид хэлбэрээ хадгалсан гэр маягийн уран барилга хэвээрээ байсны дээр илүүц олон чимэг, янз маяггүй ёстой тал нутагт зохицсон маш энгийн төв үзэсгэлэнтэй /монументаль/ хэлбэрийн сайхан уран барилга байсан.

Дээр цагаас нүүдлийн том асар майхан хэрэглэж байсны зэрэгцээгээр асар хэлбэрийн суурь барилга ч байсан тухай сурвалж мэдээ байдаг, нэг жишээг дурьдахад “Гол урссан гоёмсог хөндийд модон баганыг алтан хуудсаар хучиж, алтан хадаасаар хадсан хана туургыг торго магнагаар бүрхсэн нэг асар байсныг Алтан ордон” гэж нэрлэж байв гэж Плано Карпини тэмдэглэжээ.  Нийслэл хүрээний Жүд, Эмчнэр, Дүйнхор, Жадар зэрэг аймаг дацан, одоогийн Гандандэхчинлин хийдийн алтан асарт дуганууд бол пирамид маягийн их биен дээр жижиг асарт давхар нэмсэн жинхэнэ монгол асар хэлбэрийн барилга юм. Хамгийн гарамгай бүтээл бол 108 багана, олон тооны хөндөл, холбож, дээвэр туургаар хучсан нийслэл хүрээний Цогчин гэдэг 20500-гаад хүний багтаамжтай том дугана байсан бөгөөд иймэрхүү яс модтой барилгыг хэрэгцээний хирээр тэлж өргөтгөх боломжтой байв. Дорно дахины уран барилгын түүхэнд сонирхолтой хувь нэмэр болсон.

Уран баримал
Эртний хүн чулуу, зурагт бичигт хөшөө, пайлуур уламжлал тасраагүйн зэрэгцээгээр чулуу цоолтворлож бүтэн хагас хөрөг, ингэмэл товоймол баримал, сийлмэл зэрэг урлагийн бүтээл мундахгүй арвин бий.

Уран барималын талаар үлдсэн зүйлийн ихэнх нь Буддын шашны холбогдолтой бүтээлүүд бөгөөд энэ талаар XVII зууны сүүлчээс эхлэн жинхэнэ бие даасан хөгжилдөө хүрсэн байна. Буддын шашны сүүлийн дэлгэрэлтийн үед урлагийн үндсэн төрлүүд дээр монгол сургууль буй болгож, тухайлбал уран барималын сод бүтээлээр алдаршсан Занабазарын тухай товч хэлэх нь зүйтэй.

Өндөр гэгээн гэж алдаршсан Гомбодоржийн Занабазар /1635-1723/ бол тэр үеийн шашны нэрт зүтгэлтэн, зурхайч, анагаах ухаанч, яруу найрагч, Монголын соёмбо бичиг зохиосны дээр дүрслэх урлагийн хэд хэдэн төрөлд монгол сургууль тогтоосон сэргэн мандалтын шинжийн хүн байлаа. Бүх шинж байдал уран чадвараараа Занабазарын урлал болох нь нотлогдсон 30 гаруй бүтээл өнөөдөр манай музейнүүдэд байгаа бөгөөд эдний дотроос Гандан хийдийн гол нандин Очирдарь, голын сүмийн 21 дарь эх, урлагийн музейд байдаг суварга, язгуурын бурхад ур хийцээр гойд сайхан билээ.

Занабазар болон бусад монгол урчууд хүний биеийн сонгодог харьцаа дүрслэхийн гоо сайхан ухааныг заасан эртний Энэтхэгийн “Читралакшаныг” төрөлх хэлээрээ уншиж, сайн мэддэг байсан нь тэдний бүтээлээс илэрхий.  Занабазар төвдийн бурханы тэгийг амь оруулж, хүнийг дүрслэх 32 шинж, 80 тэмдэгийг бүрэн илэрхийлж, сэтгэлээ төвлөрүүлэн гүн бясалгалд орсон бурханлиг дүрийг тодруулж чадсан байдаг. Ийнхүү монгол баримал нь хүний биеийн цогцос харьцааг зөв сайхан илтгэж, энгийн төв, уян зөөлөн хөдөлгөөнтэй, үндэсний цутгавар хөөмлийн ур чадварыг дээд хэмжээгээр ажиглаж чадсанараа онцлогтой.

Уран барималын олон төрөл арга хэлбэрээр бүтээгчид нь цөм Занабазарын тогтоосон монгол сургуулиа баримтлахыг эрмэлздэг байсан бөгөөд өнгөрсөн зууны сүүлчээр цамын шуумал багийн урлаг ихээхэн дэлгэрсэн байна.

Уран зураг
Эртний Монголд янз бүрийн төрөл ангийн зураг жигд хөгжилтэй, арга барилын хувьд ерөнхийдөө төв Азийн уран зургийн маяг төлөвийг дагаж ирсэн.

Монгол зургийн хожуугийн байдал гэвэл хөргийн төрөл голчилсон бурханы зураг, нийгмийн амьдралыг харуулсан аж байдлын сэдэвт ийм хоёр ерөнхий чиглэлээр хөгжиж ирэв.

Буддын шашны Махаяна салбарын бүх бурхан, бодисад, Чойжин ядмуудыг төвдүүдийн боловсруулсан тэг хэмжээ, өнгө будгаар ялгаварлан зурж сураад дараа нь монгол бурханч нар Занабазарын сургуулийн эрхэм чухал шинж болох зөв харьцаа, хүнлиг байдлыг тодруулах төв зохиомж, томруун дүрс, эрдэнэсийн сайхан материаллаг өнгө итгэлтэй амьд зураасаар  танигдах өөрийн нүүр царайтай болсон юм.

Үүнд Занабазарын зурсан дарь эх, Эрдэнэ зуу, музейн 1 ба 5-р Жавзандамбын хөрөг, Урлагийн  музейн Жүгдэрнамжил, Жамсран зэрэг монгол зургийн  олон сайхан бүтээлийг нэрлэж болох бөгөөд манай номын сангуудын үнэт цуглуулга болсон алт, 9 эрдэний будгаар бичиж зурсан их хөлгөн судруудыг ч энэ төрөлд хамааруулж болно.

Бэлтгэсэн Д.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан