gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хирошимо, Нагасакийн эмгэнэлт явдал давтагдах ёсгүй

Дэлхийд
2010-08-06
0
Twitter logo

Энэ оны тавдугаар сарын 9-нд Германы фашизмыг ялан дийлсний их баярыг дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын ард түмэн, цэрэг арми дайны хамгийн хүнд бэрхийг үүрэн эх орноо фашизмын аюулаас авран хамгаалсан төдийгүй Европын олон орныг чөлөөлж үе мөнхөд дурсагдах алдраа мандуулсан юм. Гитлерийн Германыг даран устгаснаар Европт дайны гал бөхөж хүн төрөлхтөн дайн дажингүй, амар жимэр амьдрах үндэс суурь бүрэлдэж эхэлсэн боловч бүх нийтийн энх тайван баталгаажиж хараахан чадаагүй байв.

Хэдийгээр хүч нь суларсан ч гэсэн Гитлерийн гол холбоотон милитарист Япон Алс Дорнодод байлдааны ажиллагааг үргэлжлүүлсээр байлаа. ЗХУ Гитлерийн Германыг буулгаж авснаас хойш гурван сарын дараа Японы эсрэг дайнд оролцохоор гурван их гүрэн (Америк, Англи, ЗХУ)-ий Ялтын бага хурал дээр авсан үүргийнхээ дагуу бэлтгэлээ базааж байв. Зөвлөлтийн арми наймдугаар сарын 8-нд Манжуур дахь Японы хүч, армийн эсрэг байлдааны ажиллагааг эхэлнэ гэж И.Сталин АНУ-ын Ерөнхийлөгч Трумэнд тавдугаар сарын 28-нд албан ёсоор мэдэгдсэн байна. Яг энэ үед дэлхийн нөгөө өнцөгт нэгэн үйл явдал эрчимтэй өрнөж байв.

Их эрдэмтэн Л.Эйнштейний онол, нээлтийг тулах цэг, тулгуур багана болгосон эрдэмтэд XX зууны 30-аад оны сүүлчээр атом цөмийн нууцад нэвтрэх судалгааг хийж эхэлжээ. Энэ ажлыг Германд еврей гаралтай Отто Ган, Ф.Штрассман, Италид Э.Ферми, Францад Ж. Кюри нар явуулж байв. Гэвч Гитлерийн Германд еврей гаралтай эрдэмтдийг гадуурхаж хавчиж эхэлснээр А.Эйнштейн, Э.Ферми, Л.Сциллард нарын зэрэг нэрт физикчид арга буюу АНУ-д дүрвэн гарахад хүрсэн байна. Тэд атом цөмийн холбогдолтой судалгаа фашистуудын гарт орохоос ихээхэн болгоомжилж эл асуудлаар Америкийн Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд захидал бичиж түүнтэй биечлэн уулзаж байжээ. Ф.Рузвельт эрдэмтдийн саналыг сонсоод "Герман биднийг газрын хөрснөөс зайлуулж болзошгүй аюул байгааг та бүхэн сэрэмжлүүлж буйг ойлголоо" гээд цөмийн судалгааг эрчимжүүлэх шийдвэр гаргасан байна.

Тэрбээр атомын бөмбөг үйлдвэрлэх төсөл (Манхэттен)-ийн зохион байгуулагчаар бригадын генерал Л.Гровсыг томилжээ. Судалгааны ажлын нууцлалыг онцгой чангатгаж мэдээлэл авах, шийдвэр гаргах эрхийг зөвхөн дөрвөн хүн (Ерөнхийлөгч Рузвельт, Цэргийн яамны сайд Стимсон, Жанжин штабын дарга Маршалл, генерал Гровс)-д хариуцуулжээ. 1944 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Ф.Рузвельт насан өөд болж Г.Трумэн Ерөнхийлөгчийн сэнтийд залрав. Нэр бүхий эрдэмтэд түүний дотор Эйнштейн атомын эрчим хүчийг цэрэг дайны зорилгоор ашиглах нь хүн төрөлхтнийг тамын ирмэгт аваачна хэмээн анхааруулсаар байжээ. Энэ саналыг профессор Бор, Франк болон "Манхэттен" төслийг боловсруулах ажилд биечлэн оролцож байсан физикч Буш, Конэнт нар тууштай дэмжиж байв. Профессор Бор атомын судалгааг монополчилон эзэгнэх нь ихээхэн аюултай бөгөөд дээрх судалгааны талаар ЗХУ-тай мэдээлэл солилцож олон улсын хяналт тогтоохыг Рузвельт, Черчилль нарт санал болгож байсныхаа төлөө хардагдан гадуурхагдаж байжээ.

Гэвч Трумэн Ерөнхийлөгч болмогцоо атомын бөмбөгийг ганцаарчлан эзэмших, юуны өмнө туршилтын цохилт өгөх Японы хотуудыг товлон тогтоохыг зарлигдсан байна. Тэгэхдээ ЗХУ Японы эсрэг довтолгооноо эхлэхээс урьтаж атомын цохилт өгөх нь зүйтэй хэмээн үзжээ. Атомын бөмбөг үйлдвэрлэх төслийн зохион байгуулагч генерал Гровс, төслийг гардан хэрэгжүүлэгч профессор Оппенгеймер нар бөмбөгийг чухамхүү хотууд дээр туршиж хөнөөх чадварыг нь тодорхойлохын төлөө улайран зүтгэж байжээ. Тэд эхний хувилбараараа Кокура, Хирошимо, Нийгата, Киото хотуудыг бөмбөгдөхийг санал болгов. Гэвч Америкийн тэр үеийн улстөрчид Японтой дайны дараа холбоотон байж болох боломжийг алдахгүй байх үүднээс түүхийн дурсгалт зүйлийн музей хот, Япончуудын үндэсний бахархал болсон Киотог атомын довтолгоонд өртөөхгүй байхаар шийдвэрлэж оронд нь Накасакаг сонгожээ.

Харин генерал Гровс Нагасакийн орчим орших хоёр уул бөмбөгдөлтийн хүчийг сааруулж болзошгүй гэдгээр Киотог атомын дайралтын бай хотоос хасахыг эсэргүүцэж байв. Энэ үеэр Нагасака хотод Америкийн цэргийн олзлогдогсод байгаа мэдээг генерал Грост хүргэсэн боловч тэрбээр шийдвэр нэгэнт гарсан түүнийг өөрчлөх боломжгүй гэж үзжээ. Энэ тухай Японы зохиолч Такасэки Ито: "Хүн дүрстэй цэргийн энэ "машин" (генерал Гровсыг хэлж байна. Н.М.) -д хүний өөрийнхийг ялгах сэтгэл байгаагүй юм гэж "Хирошимо яллаж байна" хэмээх номондоо бичжээ. Ийнхүү асар их хөрөнгө, хүч зарцуулсны үр дүнд урьд хожид байгаагүй хөнөөх чадвартай анхны хоёр атомын бөмбөг бэлэн болсон байв. Энэ хоёр мангасыг яагаад ч юм бэ нэгийг нь "Жаал хүү" (Little boy), нөгөөг нь "Бүдүүн эр" (Fat man) хэмээн өхөөрдөн нэрлэжээ.

Ингээд 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийн Б-29 онгоц тусгай үүрэг бүхий дагалдах зургаан онгоцны хамтаар Хирошимог чиглэн нисчээ. Төдөлгүй Америкийн армийн хурандаа нисгэгч Тиббетс 5000 метрийн өндрөөс "Жаал хүү" хэмээх ураны цэнэг бүхий анхны атомын бөмбөгийг Хирошимо хотын дээрээс мулталсан байна. Хэдхэн хормын зуур Японы аж үйлдвэрийн томоохон төв, усан замын болон төмөр замын зангилаа цэцэглэн хөгжиж байсан Хирошимо хот үнсэн товрог болжээ. Энэ үйл явдлаас гурав хоногийн дараа наймдугаар сарын 9-нд Америкийн цэргийн хошууч Суйни мөн л Б-29 онгоцоор "Бүдүүн эр" хэмээх плутоны цэнэг бүхий бөмбөг тээн Кокура, Нагасаки хотыг газрын хөрснөөс арчихаар нисэв. Кокура дээгүүр үүл, өтгөн манан бүрхэж хот харагдахгүй байснаас нисгэгч үүлэн цоорхой хайж 45 минут эргэлдэн шатахуунаа тооцож үзээд үхлийн ачаагаа Нагасаки дээр хаяад буцжээ. Кокура хот сөнөх аюулаас аврагдсан түүх ийм аж.

Хирошимог бөмбөгдсөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трумэн япончууд Перл-Хар-борыг түрэмгийлэн довтолж Алс Дорнодод дайн өдөөсөн хийгээд Потсдамын декларацыг хүлээж авахаас татгалзсан зэрэгт ял тулган хариу цохилт өгч байгаагаа мэдэгджээ. Гэвч энэхүү цохилт нь цэргийн биш, улстөрийн зорилготой байсан төдийгүй хүйтэн дайны эхлэл болсон юм. Атомын довтолгоо нь Японы ард түмэнд асар их гамшиг учруулсан бөгөөд Хирошимод 140, Нагасакад 70 мянган хүн амь үрэгдсэн байна. Дайн дажин, зэвсэглэлээр ялангуяа цөмийн зэвсгээр улайран хөөцөлдөх явдал ямар их аюултай болохыг энэ үйл явдал хүн төрөлхтөнд сэрэмжүүлж байгаа билээ.

"Хүйтэн" хэмээх цусгүй дайн дуусгавар болсон гэх боловч цэргийн эвсэл холбоо устаж үгүй болсонгүйгээр үл барам харин ч хүрээгээ тэлсээр байна. Хүн төрөлхтөн өлсөж, цангаж байгаа хэр нь асар их эд материалын баялаг, оюун ухааны чадавхаа хөнөөлт зэр зэвсэг үйлдвэрлэхэд зориулсан хэвээр. Дайны аюул, түүхийн сургамжийг хэзээ ч мартах ёсгүй, эрхгүй гэдгийг хөнөөлт дайныг өдсөн өдөөсөн, ялсан, ялагдсан их бага улс гүрнүүдийн хүн ард, эрх баригчид төдийгүй бүх нийтээрээ ухааран цаг ямагт анхаарлынхаа төвд байлгах нь энх амгалан, амар тайван байдлын баталгаа мөн.

Н.Мишигдoрж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан