"Монголын их Юань улсын түүх" номыг бичиж хэвлүүлсэн Ч.Содбилэг хүү Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн XI ангид сурдаг. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Энэ номыг яагаад бичих болов, хэр удаан бичив. Яаж хэвлүүлэв?
-Хамгийн анх кино үзээд ном бичих санаа төрсөн. Би ихэнхдээ л Хятад, Өвөрмонгол, Европ кино үздэг. Мин улсын анхны хааны тухай Холливудын киног үзээд "Нэг юм хийх хэрэгтэй юм байна" гэж санагдсан. Дараа нь "Дархан дээд" сургуульд сертификатны ажил хамгаалах болов. Би тэнд оройгоор англи хэлний ангид сурч байсан юм.
Юань улсын судрын Монгол эхийг англи хэл рүү хөрвүүлэх санаа төрсөн л дөө. Түүнийгээ бичиж дууссаны дараа юм бүтээхээр зоригловол болдог юм байна гэж бодогдсон. Ном бичихэд бэрхшээл их учирсан. Жилийн өмнө бичиж байсан номын эхээ одоо үзэхэд инээдтэй санагддаг. Үгийн сонголт, найруулга муутай. Түүхийн хувьд алдаатай юм их байлаа. Олон хүнд үзүүлж, зөвлөгөө авч, хатуу зөөлөн шүүмжлэл сонсох тусам номын чанар сайжирдаг юм шиг санагддаг. Хоёр жил гаруй хугацаанд номоо бичсэн.
-Ном бичих нэг хэрэг, хэн анх тоов, яаж хэвлүүлэв.
-ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Пунсаг доктор дээр зориглоод очсон л доо. Тэр хүн маш сайхан хүлээн авч, алдааг нь засч өгсөн. Дараа нь Монгол бичгийн Чоймаа багш, манж судлаач Баярсайхан нарын хэд хэдэн эрдэмтэнтэй уулзаж, номоо редакторлуулж, засуулсан. Ном хэвлүүлэх санхүүжилтийг аав, ээж хоёр бүрэн даасан юм. Ээж дунд сургуулийн эмч, аав экскаваторчин, Өмнөговьд Оюутолгойд ажилладаг.
Манайх энгийн нэгэн гэр бүл. Аав, ээж хоёр маань надад сэтгэл санааны болон санхүүгийн хал зүдгүүрийг үзүүлэхгүй юмсан гэж зүтгэдэг хоёр хүн бий.
-Дүүтэй гэсэн. Дүү чинь бас түүх сонирхдог уу?
-Ном нэг их сонирхоод байдаггүй, хөл бөмбөг сонирхсон хүүхэд байдаг.
-Ямар сурдаг вэ?
-Ном бичсэн болохоор хүмүүс намайг онц сурдаг гэж бодоод байдаг. Чин үнэнээ хэлэхэд би онц сурдаг хүүхэд биш. Миний сонирхдог түүх дунд сургуулийн түүхийн хичээл дээр ордоггүй шүү дээ. Цухас дурдаад өнгөрдөг. Би хобби талаа хэт бариад, хичээл талаа орхигдуулсан хүүхэд юм болов уу.
-Ямар хичээлд хамгийн дургүй вэ?
-Дургүй хичээлээ хэлчихвэл багш нар гомдчих байх аа. Хүн ер нь сонирхол нь хаашаа хөтөлж байна түүнийгээ дагавал зөв санагддаг. Дургүй юмандаа хүчилбэл амжилт гарахгүй шүү дээ. Эцэг эхчүүд ч хүүхдээ дургүй байхад нь хүчилбэл залхааж орхино. Дуртай чиглэлээр нь дэмжвэл авьяас билгийг нь хөгжүүлнэ.
-Анх яагаад түүх сонирхох болов. Аав, ээжийн нөлөө байв уу, өвөө чинь сонинд юм бичдэг байсан гэж сонссон?
-Өссөн орчин хүнд чухал юм л даа. Манай гэрт ихэнхдээ түүхийн ном байдаг болохоор би бичиг үсэг сураад л гэртээ байгаа номуудыг уншсаар амтанд нь орсон. Өвөөгийн нөлөө бас байгаа. Өвөө сэтгүүлч хүн. Дээр үед "Үнэн" сонинд ажиллаж байсан. Манай гэрт түүх тэгж их сонирхоод байдаг хүн байхгүй. Өвөө газар тариалангийн мэргэжилтэн. Залуудаа түүхийн ном их цуглуулсан байдаг. Тэр нь надад өвлөгдсөн хэрэг.
Хоёрдугаар ангиасаа л түүх сонирхож эхэлсэн. Би ер нь мөрөөдөмтгий хүн л дээ. Болж өнгөрсөн түүх бүхэн сонирхолтой кино үзсэн мэт санагддаг. Даяаршиж байгаа өнөө үед дорой буурай үндэстэн дангаарших, үндэсний онцлогоо хамгаалж үлдэх ганц зүйл нь түүх шүү дээ.
-Чамайг эрдэмтэд нэлээд үнэлж байсан. Ер нь анх хүсэлт тавихад түүхчид яаж хүлээж авсан вэ?
-Түүхч эрдэмтэд бяцхан түүхч гараад ирэхээр сонирхолтой хүлээж авдаг юм байна лээ. Надтай уулзсан бүх л эрдэмтэн сайхан хүлээж авсан.
-Хамгийн анх эрдэмтэнтэй холбоо тогтоох оролдлого чинь юу байв?
-Хоёр жилийн өмнө хотод амарч байлаа. Номоо бичих явцдаа хүний зөвлөгөө авмаар санагдаад Шинжлэх ухааны академи дээр зориглож очоод Юань улсын түүхийг судалдаг хэн байна, тэр хүнтэй уулзах боломж бий болов уу гээд Түүхийн хүрээлэнгийн захирлаас асуусан. "Манайд Өвөрмонголоос Пунсаг гэдэг хүн ирж ажиллаж байгаа. Юань улсын түүхийг судалдаг, эртний Хятад хэлтэй хүн байгаа. Энэ хүн л чамд тус болно" гэсэн.
Тэгээд би Пунсаг гэдэг хүн дээр очиход их сайхан хүлээж авсан. Ном бичихэд хэрэг болох заавар зөвлөгөө өгч, бусад эрдэмтэдтэй холбож өгсөнд их баярлаж явдаг. Хүн нэг биеэрээ том үйлийг бүтээж чаддаггүй. Олон хүний хамтын хүч, санал зөвлөгөөгөөр хийж бүтээдэг гэдгийг ойлгосон.
-Чамайг ном муухай болгочих вий гээд зарим эх сурвалжийг үзүүлээгүй тохиолдол байсан гэсэн үү?
-Юань улсын судар гээд 210 дэвтэр Монгол бичгийн орчуулга нь Улсын төв номын санд байдаг. Хятад хэл дээр эх нь байдаг ч эртний Хятад хэлээр бичигдсэн орчуулахад цаг авах тул Монгол бичгээр очиж үзэхийг хүссэн.
Улсын төв номын санд карт нээлгэхээр очиход 18-аас дээш насанд карт нээдэг юм билээ. Би тэр үед 15-тай байсан. "Жаахан хүүхэд байж үнэтэй цэнэтэй ном яаж унших юм. Тэрийг чинь жирийн уншигчид ч үздэггүй, магистр доктор цолтой, эрдэм шинжилгээний хүмүүс ашигладаг" гээд оруулаагүй. Тэгээд яах аргагүй Хятад хэлнээс орчуулах болсон. Хатуужил зориг тэвчээр шаардсан ажил байлаа. Толь бариад өглөөнөөс орой болтол суудаг байсан даа.
-Хятад хэлээр орчуулга хийхийн тулд нэлээд өндөр түвшний хэл шаардах байх?
-Хүмүүс намайг төгс Хятад хэлтэй гэж боддог юм шиг байна лээ. Би тийм сайн хэлтэй биш. Сонирхлынхоо хүрээнд зарим Хятад хэлний багшийн заавар зөвлөгөөг дагаж, Хятад ханзыг цээжилсэн. Үүнийхээ хүчинд Хятад эх сурвалж ашигладаг. Хятадын эртний сурвалжууд бол уран сэцэн найруулга, чимэг үг багатай. Болсон үйл явдлыг он дараалуулаад тэмдэглэсэн байдаг учраас ухаж ойлгоход хялбар байдаг.
-Ном гаргасны дараа чамд саналууд ирсэн үү. Мэргэжлээ сонгосон уу?
-Мэргэжлээ сонгох тухай бодож л байна. Чаддаг юмаа л барья гэж бодож байна. Түүх юм уу олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэн болно доо гэж бодож байгаа. Зарим эрдэмтэн "Манай сургуульд сураач" гэсэн. Өөрийн зүрх сэтгэлийг чагнана даа.
-Зарим хүн Хубилай хааны үед нийслэлийг Хятадад шилжүүлээгүй бол манай Хархорум илүү хөгжих байсан гэх мэтээр ярих нь сонсогддог?
-Түүх мэддэггүй хүний яриа болов уу. "Жи жэнгийн түүвэр" гэдэг Хятад зохиолд "Хархорум хот нь Юань улсын үед хөгжлөөрөө өмнө газраас дутахааргүй болжээ" гэж тэмдэглэсэн байдаг. Хархорум нь Юань улсын үед маш их хөгжиж цэцэглэсэн. Юань улсын хаад Хархорумын ач холбогдол үнэ цэнийг нь өндөр байлгахыг хичээж хунтайжаар захируулж байсан.
Хэрэв тухайн үеийн үйл явцыг Юань улс мөхөх үед нь авч үзвэл өөр. Монголын нийслэлийг шилжүүлээгүй байсан бол Мин улсын цэргүүд Хархорумыг галдан шатааж, Монгол Улсын голомт самрагдах байлаа. Тэгээд ч ер нь Бээжин өнөөгийн Хятадын нийслэл болохоос эрт цагийн нүүдэлчдийн нутаг байсан шүү дээ. Бээ гэдэг нь умард, жин гэдэг нийслэл. Умардын нийслэл гэсэн утгатай.
Б.Янжмаа http://www.niigmiintoli.mn/