gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн дэлгүүрт байхгүй

Нийгэм
2010-07-21
0
Twitter logo

Байгалийн гаралтай "ориг" хүнсний бүтээгдэхүүн ашигтай гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч байгалийн гаралтай, жинхэнэ цэвэр жимс ногоог хаанаас олох вэ? Дэлгүүрийн лангуун дээрх олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн "100 хувь байгалийн гаралтай" гэсэн шошготой байх нь элбэг.

Гэвч энэ нь үнэнд нийцэхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Ялангуяа химийн хиймэл орц, найрлагагүй бэлэн хоолыг дэлгүүрийн лангуунаас олно гэдэг боломжгүйг эрүүл хооллолтын мэргэжилтнүүд онцолжээ.

"Өнөөдөр супермаркетуудад худалдаалагдаж буй хүнс тэжээлийн зүйлс ерөнхийдөө:
-хамааралтай болгох,
-аюултай орц, найрлагыг агуулах,
-ашигтай бодис багатай /нэн шаардлагатай бичил элементүүд, аминдэмүүд болон кали, кальци, магни, натри зэрэг макро элементүүд агуулаагүй/ байх зэрэг хүчин зүйлсийг дагуулж байдаг" хэмээн тэмдэглэсэн байна.

Бидний тогтмол худалдаж авдаг зүйлсээс:

Сүүн бүтээгдэхүүн
Дэлгүүрт худалдаалагддаг савласан сүү хүйтэн сэрүүн нөхцөлд болон тасалгааны температурт зургаан сар хүртэл, тараг хоёр долоо хоногоос нэг сар хүртэл, боловсруулсан аарц хоёр сар хүртэл хадгалж болох хугацаатай байдаг.

Хадгалах хугацааг уртасгах болон өнгө, амт, үнэрийг нь сайжруулахын тулд төрөл бүрийн бодис нэмдэг байна.

Иймэрхүү бодисуудын дийлэнх нь хүний биед хортой аж. Тэгвэл цэвэр сүүн бүтээгдэхүүнүүд дээр дурдсанаас тэс өөр хадгалах горимтой байна.

Тухайлбал, цэвэр сүүг тодорхой температурт хадгалан тав хоногоос хэтрүүлэлгүй хэрэглэх, тараг долоо хоног, цэвэр аарцыг 72 цагийн дотор хэрэглэх горимтой.

Тиймээс ийм хугацаа заасан бүтээгдэхүүн сонгох нь зүйтэйгээс гадна үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг сайтар шалгах хэрэгтэй юм.

Хиам, зайдсан бүтээгдэхүүн
Хүмүүс хэрэглэхэд хялбарыг нь бодож түүхий мах бус зайдас, хиам, утсан мах, нөөшилсөн мах зэргийг сонгох нь түгээмэл.

Тэгвэл утсан махны дөнгөж 80 грамм хэрчим өдрийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний давс /5-6гр/, зайдас, нөөшилсөн мах их хэмжээний тос, гахайн өөх, цийдмэг агуулах боломжтой юм байна.

Түүнээс гадна бүтэн, хагас боловсруулсан амтат махан бүтээгдэхүүнүүдийг хугацаа нь хэтэрсэн хиамаар бэлтгэх нь элбэг аж. Төрөл бүрийн хиам будаг тогтворжуулагч, хадгалах хугацаа уртасгагч, натрийн нитрит Е250 зэргийг агуулдаг байна.

Тиймээс ашигтай бодис байхгүй иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах юм уу гэртээ цэвэр махаар ийм зүйлс бэлтгэх нь зүйтэй.

Нарийн боов, амттан
Гурилан бүтээгдэхүүн, амттанаас эмээх ганц аюул таргалалт юм уу чихрийн шижнээр өвчлөх байлтай.

Гурилан бүтээгдэхүүн, жигнэмэгийн найрлагад гурил, хөөлгөгч, элсэн чихэр, цөцгийн тос, бурам зэрэг зөвхөн байгалийн гаралтай зүйлс ордог байсан үе бий. Гэвч өнөө үед энэ төрлийн бүтээгдэхүүнүүд амт, үнэрийн нэмэлт бодис, хадгалах хугацаа уртасгагч агуулах нь түгээмэл болсон.

Тиймээс хадгалалтын хугацаа урттай гурилан бүтээгдэхүүн сонгохоос зайлсхийх нь зүйтэй ажээ.

Түүнээс гадна ямар ч төрлийн жигнэмэгийн найрлагад хадгалах хугацаанаас үл хамааран маргарин, бэхжүүлсэн ургамлын тос ордог байна. Тиймээс гурилан бүтээгдэхүүн, амттаныг гэрийн нөхцөлд бэлтгэх нь хамгийн зөв сонголт.

Ундаа
Төрөл бүрийн жимсний шүүс, ундаа нь их хэмжээний сахараас гадна олон төрлийн хортой хольцыг агуулдаг. Тухайлбал, амтат жүржийн ундаа нь нийлэг будгууд агуулдаг бөгөөд байгалийн цэвэр амтат жүржийн төрлүүдээс ямар ч хувилбар байхгүйг мэргэжилтнүүд онцолжээ.

Хийжүүлсэн ундаанд ч ялгаагүй аспартам (Е951), ацесульфам (Е950), цикламат (Е952) зэрэг хиймэл амт оруулагч ихээр агуулагддаг байна. Хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог бодисуудын дунд байгалийн гаралтай бус бодисууд цөөнгүй байдаг.

Тэдгээрийн дунд бусад орон ашиглахаа больсон хориотой бодисуудыг Орост ашигласан хэвээр байна. Жишээ нь, Е110 ба Е129 будаг.

Химийн орц найрлагагүй 100 хувь байгалийн жүүс бол гэрийн нөхцөлд цэвэр жимснээс бэлтгэсэн ундаа, жүүс юм.

Ц.Мөнхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан