Eminem-ийн дууны каталогид хөрөнгө оруулах юмсан гэж бодож байв уу? Тэгвэл алдарт рэпперийн “Loose Yourself” зэрэг хит дууны продюсерүүд зохиогчийн эрхээ нийтэд нээлттэй арилжих замаар хүслийг тань гүйцэлдүүлэх гэж байна.
Eminem-тэй анх гэрээ байгуулсан Жефф, Марк Басс хэмээх Детройтын хоёр продюсер нэрт дуучны дууны каталогийг эзэмшдэг холдингийн хувьцааны 25 хувийг хөгжмийн старт-ап Royalty Flow компанид зарахаар тохиролцлоо. Даваа гарагт зохицуулах байгууллагад гаргасан хүсэлтээс үзвэл, Royalty Flow нь краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтийн нэг хэлбэр болох A+ зохицуулалтын (Regulation A+) дагуу 11-50 сая ам.доллар “босгох”-оор төлөвлөжээ. Ажиллагаа амжилттай болсон тохиолдолд тус компани NASDAQ-д бүртгүүлэхээ мэдэгдсэн.
Royalty Flow-гийн гол хөрөнгө нь дээр дурдсан Eminem-ийн дуунуудаас орох роялти буюу зохиогчийн шагнал. Гэхдээ цаашид бусад том уран бүтээлчдийн каталогийг ч хөрөнгөдөө нэмж оруулах төлөвлөгөөтэй байгаагаа компани тайлбарлав.
Ах дүү Басс өнгөрсөн онд Eminem-ийн дуутай холбоотой зохиогчийн эрхийн шагналаасаа 5.1 сая ам.долларын орлого олжээ. Дууны каталогид “The Slim Shady LP”, “The Marshall Mathers” зэрэг цомог багтсан байна.
Royalty Flow компанийг хөгжмийн роялтийн онлайн зах - Royalty Exchange биржээс байгуулжээ. Хөгжмийн бизнесийг хөгжүүлэх үйлсэд дундаж түвшний хөрөнгө оруулагч, дуу хөгжмийн хорхойтнуудын оролцоог идэвхжүүлэх үүднээс ийм санаачилга гаргаснаа Royalty Flow мэдэгдлээ.
Тус компани 150 ширхэг хувьцаа бүрээ доод тал нь 2250 ам.доллараар хөрөнгө оруулагч нарт арилжих бодолтой. Spotify-д 18 сая сонсогчтой Eminem-ийн дуунууд стриминг үйлчилгээ ихсэх хэрээр үнэд орно хэмээн хөрөнгө оруулагч нар нь тооцоолж байна. Уг нээлттэй арилжаа нь “зөвхөн хөгжмийн үйлдвэрлэлийн дотоодын оролцогчдод хамаардаг байсан зохиогчийн шагналыг хөрөнгө оруулагч нарт ч шууд, хялбар байдлаар хүртээмжтэй болгож буй”-г ах дүү Бассын менежер Жоэл Мартин тайлбарлав.
Дуу хөгжмийн стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч Spotify компани нээлттэй хувьцаат компани болно гэсэн таамагтай зэрэгцэн энэхүү наймаа болж байна. CD буюу компакт дискний үед оргилдоо тулсан дуу хөгжмийн борлуулалт эдүгээ эрс багассан. Гэхдээ өнгөрсөн онд 16 тэрбум ам.доллар ч хүрэхгүй болж буурсан борлуулалт 2030 он гэхэд 41 тэрбум ам.долларт хүрч өсөх тооцоог Goldman Sachs энэ сард гаргалаа.
Таамагтай уялдан хөгжмийн бүтээлийг тараан борлуулах эрх эзэмших наймаа өсөв. Bloomberg-ийн мэдээнээс үзвэл, Элвис, Дэвид Боуигийн дууны эрхийг эзэмшдэг Carlin Music компанийг Round Hill Music-д 250 сая ам.доллараар арилжих талаар яриа хэлэлцээ ид болж байна. Pink Floyd зэрэг оддын дууг эзэмшдэг Imagem компанийг зургадугаар сард 600 саяар арилжсан.
Дуу хөгжмийн зохиогчийн эрхийн үнэлгээ өсөж, дуу зохиогчдын хувьцааг роялтигаас ордог орлогоос нь 7-12 дахин өндөр үнэлж байгааг уг салбарын нэгэн захирал тайлбарласан юм. Гэхдээ энэ хандлага хөрөнгө оруулагч нарт өгөөж муутайг өөр удирдлага анхааруулж байлаа. Учир нь эмийн бүтээгдэхүүний патент гэх мэт бусад төрлийн роялти үүсгэдэг зохиогчийн эрхтэй харьцуулахад хөгжмийн бизнес нь жижиг зах зээл.
“Гоё сонсогддог учраас хүмүүсийн анхаарал татдаг юм. Amazon-ийн эсвэл Eminem- ийн хувьцаа авч болох нь гэж төсөөлөөд үз” хэмээн дуу хөгжмийн компанийн нэгэн захирал өгүүлэв. Тэрбээр 1997 онд хөрөнгө оруулалтын банкны эзэн Дэвид Пүлмани байгуулсан “Дэвид Боуигийн бонд”-той холбоотой хэргийг жишээ татаж байлаа. “Бэрхшээлийн шалтгаан нь хөгжмийн бизнес жижиг үйлдвэрлэл болдогт оршино. Зах зээлд нь долларыг зуу зуун саяар нь эргэлдүүлээд байж чадахгүй. Урьд нь ч ийм юм болж байсан. Бүтсэн нь ганц ч үгүй” хэмээн уг эрхэм тайлбарлав.
Шинээр үүсэж буй дижитал хөгжмийн платформоос орох мөнгийг хуваахтай холбоотой мэтгэлцээний гол сэдэв нь ах дүү Басс болж хувираад байна. Ах дүү хоёрын компани 2012 онд Universal Music Group-тэй (UMG) шүүхээр заргалдаад заргаа авсан түүхтэй. Заргын ачаар UMG-ийн дижитал таталт (download), стриминг үйлчилгээнээс тус компанид хамаатай орлогын 50 хувийг Royalty Flow-ийн уран бүтээлийн салбар – FBT Productions авч байхаар шүүх шийдвэрлэсэн юм.
Анна Николау