Баянгол дүүрэг дэх Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ.
Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой юм.
Хотын дарга С.Батболд:
“Ханиад томуу ихээр дэгддэг улиралд хүүхдийн ор хүрэлцдэггүй. Энэ үеэр хүүхдийн орныхоо тоог нэмэгдүүлж, харин хүүхдийн өвчлөл буурсан үед ахмадуудынхаа орыг нэмэгдүүлэх гэх мэт менежмент хийгээд ажиллах бүрэн боломжтой” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1000 хүүхэд тутамд дөрвөн ор оногдох ёстой. Энэ утгаар нь авч үзвэл Баянгол дүүрэгт 300 гаруй ортой хүүхдийн эмнэлэг шаарлагатай аж.
Ийнхүү Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь ашиглалтад орсноор Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний стандарт хангасан дүүрэг болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.