Австралиас крикетийн мэргэжлийн дасгалжуулагч Роб Мораан Монголд хүрэлцэн иржээ. Тэрээр маргааш анхны хичээлээ крикет сонирхогч хүүхэд залууст заана. Сургалт 11-13 цагт Үндэсний цэцэрлэг хүрээлэнд байгуулсан крикетийн талбайд болох юм байна.
Ноён Роб Мораан “Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурынхан” хөтөлбөрийн шугамаар Монголд дөрвөн сарын хугацаатай иржээ. Тэрээр крикетийн мэргэжлийн дасгалжуулагчаар 25 жил ажилласан, энэ спорттой ажил амьдралаа холбоод 45 жил болсон аж.
Тэрээр Монголын Крикет сонирхогчдын холбоотой хамтран ажиллаж, Монголд крикетийн спортыг ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд хөгжүүлэх, крикетийн сургагч багш нар бэлтгэх зорилготой.
Крикетийн спортыг Монголд хөгжүүлэхэд Монголын Крикет сонирхогчдын холбоо хүчин чармайлт гаргасаар иржээ. Тэд 2016 онд УБ дахь Австрали, Англи, Энэтхэгийн элчин сайдын яамд, олон улсын сургуулиуд, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хандив, дэмжлэгээр Монголын крикетийн нөхөрлөлийн талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьсан юм.
Мөн өнгөрсөн сард Улаанбаатарт олон улсын, нөхөрсөг анхны тоглолтоо Гонконгийн 123 жилийн түүхтэй Крэйгэнговер багтай хийжээ.