Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж буй.
Уг аяны хүрээнд Дархан -Уул аймгийн Замын цагдаагийн тасаг нь “Шар зам ирээдүй” хоршоотой хамтран жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, зохистой хурдыг сонгон зорчих талаар сэрэмжлүүлж Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Дархан Төмөрлөг хүртэл таван цэгт, Хонгор сумаас Улаанбаатар явах чиглэлд хоёр цэгт, нийт 7 байршилд “ХУРДАА ХАС”бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулсан байна.